Пакистаны Тира тосгоноос мянга мянган хүн дүрвэн нүүж эхэлжээ

Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Пакистаны баруун хойд хэсгийн алслагдсан, уулархаг бүс нутгаас арван мянга орчим хүн дүрвэн нүүсэн талаар орон нутгийн иргэд мэдээлжээ.
Лалын сүмүүдээр дамжуулан, исламын зэвсэгт бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явж болзошгүй тул айл өрхүүдийг урьдчилан нүүлгэн шилжихийг уриалсан анхааруулга цацагдсаны дараа ийм нөхцөл байдал үүссэн байна.
Оршин суугчид хэлэхдээ, Афганистантай хиллэдэг Пакистаны Хибер Пахутунхва мужид байрлах тус хөндийн ойр орчмын хот суурин газрууд руу нүүж эхэлсэн гэнэ. Цас их орж, өвлийн хүйтэн болж буй ч болзошгүй мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд нутгаа орхихоос өөр аргагүй болсон аж.
Нэрээ нууцлахыг хүссэн нутгийн захиргааны албаныхны хэлснээр, мянга мянган айл өрх нутаг орноо орхин гарч, ойролцоох хотуудад бүртгүүлэн тусламж авах ажиллагаа явагдаж байгаа аж.
Тира тосгон нь олон жилийн турш аюулгүй байдлын хувьд эмзэг бүс нутаг байсаар ирсэн бөгөөд Пакистаны аюулгүй байдлын хүчний эсрэг халдлага үйлдэж ирсэн исламын зэвсэгт бүлэглэлийн гол түшиц газар гэгддэг байна.
Эх сурвалж: Ройтерс
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.