Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн ерөнхий сайд хунтайж асан Эндрюг Эпштейнтэй холбогдсон асуудлаар мэдүүлэг өгөх хэрэгтэй гэжээ

Их Британийн хунтайж асан Эндрю АНУ-ын зартай хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй нэр холбогдсон дэлхийн элитүүдийн нэг билээ. Тэрбээр Эпштейнтэй холбогдсоныхоо төлөө хунтайж гэх цол хэргэмээ өгч, өөрийг нь шүүхэд өгсөн хохирогч эмэгтэйтэй шүүхээс гадуур тохиролцсон юм. Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер бямба гарагт /2026.01.31/ мэдэгдэл хийхдээ Эндрю Эпштейнтэй холбогдсон асуудлаараа АНУ-ын Конгрессын өмнө мэдүүлэг өгөх хэрэгтэй гэжээ.

АНУ-ын Хууль зүйн яам баасан гарагт /2026.01.30/ Эпштейнтэй холбоотой баримт бичгүүдийн зарим хэсгийг нийтэлсэн байна. Тэдгээр баримт бичгүүдээс харвал Эпштейн хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутай нь тогтоогдсоноос хоёр жилийн дараа ч гэсэн Эндрю түүнтэй холбоотой байсан аж. Мөн Эндрю шалан дээр хэвтэж буй үл мэдэгдэх эмэгтэйн бэлхүүсэнд хүрж буй зураг байсан юм. Эпштейн хүүхэд хүчирхийлсэн хэрэгт буруутай нь тогтоогдсоны дараа түүнтэй холбоогоо тасалсан гэх байр суурийг Эндрю илэрхийлж ирсэн. Мөн тэр ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэж мэдэгдэж буй.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button