НИЙГЭМНийгэм мэдээ
"Тэргүүн Богд" дэвжээнийхэнд 236 хонь, найман адууг нутгийнхан нь бэлгэллээ
Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй "Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүд Баянхонгор аймгийн сумуудын "Малчид, хөдөлмөрчдийн зөвлөгөөн"-нд оролцож байна. Энэ үеэр нутгийн удирдлага, малчдын зүгээс тус дэвжээний бөхчүүдэд амжилт хүсэж бэлтгэл сургуулилтад нь зориулж хонь, адуу бэлгэлжээ. Одоогоор найман сумын малчдаас 236 хонь, найман адууг "Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүдэд бэлгэлээд байгаа юм.
Тодруулбал,
- Баян-Овоо сумын малчид, хөдөлмөрчид 12 толгой хонь
- Бөмбөгөр сумын ЗДТГ болон малчид хөдөлмөрчид, 30 толгой хонь, таван адуу
- Бууцагаан сумын ЗДТГ болон малчид, хөдөлмөрчид 56 толгой хонь, хоёр адуу
- Хүрээмарал сумын ЗДТГ болон малчид, хөдөлмөрчид 45 толгой хонь, нэг адуу
- Баянбулаг сумын ЗДТГ болон малчид, хөдөлмөрчид 43 толгой хонь
- Гурванбулаг сумын малчид, хөдөлмөрчид 38 толгой хонь
- Баян-Овоо сумын малчид, хөдөлмөрчид 12 толгой хонийг тус тус бэлгэлжээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зиа манай идэр хүчтэнгүүд маань энэ жил улсын наадмыг авнаа Баянхонгорыхон шөвгийн дөрөвт үлдэнэ гэж миний төлөгт буулаа шүү.Одоо өвөө нь уул усаа аргадан тахиж ном сонингоо уншиж эхэлсэн ясар ч асуудалгүй.Тэр Хангай цахилгаан Зоригоо амаргүй Амараа нарыг л аргалах хэрэгтэй.Цахилгаан Зоригоотой шууд тулаад үзчихээрэй Амарааг нэг цупаридаад баруун сэнжигний барьцнаас давхар хамахдаа зүүн гараараа тахимдаад нэг ухарснаа бух шиг дайраарай.Хангайг маш сайн хөдөлгөж барилдахдаа гишгэдэл алдуулж барьцгүй цохиход тэр хоёр гөлтгөрөөрөө көк тэнгэр ширтэнэ.Одоо миний хүүхдүүд хонио шарж идээд адуугаа чанаж идээд хүч тамираа сэлбэх нь зүйд нийцнэ.
Хэд хоногт идэж дуусах уу