Суудал нь ганцхан ч санаархагсад нь олон
Олон нийтэд таалагддаг улс төрчдийн жагсаалтыг MEC гэж "хошин шог"-ийн судалгааны дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, удаахад нь Г.Занданшатар, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ нар багтжээ. Энд МАН-ын угшилтнуудыг нэрлэхэд шүү дээ.
2026 он бол сонгуулийн өмнөх жил. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн цикл дунд хөрвөж яваа монголчуудын хувьд 50 гарсан улстөрч эрчүүдийн "сорлог" хэсгүүд жигтэйхэн их олон нийтэд таалагдахаар хичээдэг цаг тоолол дунд явж байна.
Парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх дүрээ битүүхэн ярьж буй ч гол өрсөлдөөн үнэндээ МАН-ын дотор л өрнөх юм. АН-аас чухам ямар дүр явуулахыг, түүн дээр ИЗНН, Үндэсний эвслийн саналыг яаж хувааж тоглохыг чухамдаа төрийн бүх эрхийг атгаж буй МАН найруулна. Аа, харин МАН-ын дотоодоос хэн явахыг МАН яг өөрсдөө шийднэ. Ийм онцлогтой.
Тэгэхээр МАН-аас хэн нэр дэвших нь үү гэдэг их сонин. Үндсэн хуулиндаа Ерөнхийлөгчид "Зөвхөн нэг удаа" нэр дэвшихээр заачихсан. Уг заалтыг ҮХЦ-ийн Их суудлаар алх цохиулах эсвэл ард нийтийн санал асуулга явуулах хэмжээнд улс төр хийчихгүй л бол У.Хүрэлсүх дэвшихгүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-аас ч, АН-аас ч бүрэн эрхээсээ буусан хойно нь эвтэйхэн замаар явуулах дүрийг хоёр талд зэрэг бэлдэх бол маш ойлгомжтой стратеги.
Энэ логикоор МАН-аас У.Хүрэлсүхийн ойрын хүрээллээс Ерөнхийлөгчид нэр дэвших бас нэг тодорхой логик бий. Харин үүнд багтагсад л олон болчхоод байгаа юм. Сар шинэ дөхөж буй энэ өдрүүдэд горилогсод жигтэйхэн идэвхтэй болж буйг анзаарч байна уу.
Юуны өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд горилох нь маш тодорхой боллоо.
Г.Занданшатар Ерөнхий сайдын хувиар улс орны ажлуудаа эрэмбэлээд, маналзуулна гэхээс илүү өөрийн паблик дүрдээ учиргүй их анхаарсан хүн болов. Бүх сувгуудаар нээлттэй ярьж, өөрөө тасралтгүй рийлдэж, ганцаараа сууж байгаад подкаст хүртэл хийчихдэг болжээ. Давост тэр олон зочид дундуур Ерөнхий сайдын энгэрээс камер зүүлгээд гутлаа үдэж буйг нь хүртэл харуулах санаа Ерөнхийлөгчид сумлаж буй багаас нь л гарах юм даа. Камер бүрээ өөрөө нээж ярихаа эгдүүтэй гэж ойлгожээ, манай Ерөнхий сайд.
Удаах нь Ж.Энхбаяр. ЖДҮХС-гийн зээлд орж балраагүй бол, тэр кэйсээс нь хойш олон нийт хүлээж авахаа болиогүйсэн бол Ж.Энхбаяр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн суудлын төлөө эрт ажиллахаар өөрийгөө бэлтгэж байсан дүр. Үүнийгээ нууж ч байгаагүй. Ерөнхийлөгчийн дэргэдээс УИХ-д дэвшиж, хөтөлбөрүүдийг нь ярьж явсаар ялсан. Тэгээд яамаа хоёр сэлгэн, сайдын суудалд тухлав. Энэ бүх хугацаанд аливаа өрнөл бүрийн ард Ж.Энхбаяр Ерөнхий сайдын суудлын төлөө ч, УИХ-ын даргын индрийн төлөө ч санаархсан. Гэхдээ болоогүй. Эдүгээ МАН дотроо 2027 оныг тасралтгүй бодож яваа дүрүүдийн нэг.
Эмэгтэй кандидат хувилбарт, Б.Батцэцэг сайд. МАН ингэж их унасан нэр хүндээ Ардчилсан үзлийн эсрэг, бүр өөр дүрээр тавих гэвэл эмэгтэй кандидат явуулах. Энэ хувилбар дээр Б.Батцэцэгээс өөр хүн алга.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй бүр "Хадгаламж" банкны мөнгөөр мөрийтэй тоглосон гэх үеэс хойш холбоотой. Аль ч Засгийн газар ажилласан, улсынхаа гадаад бодлогын бүх симболыг Төрийн тэргүүн рүү бүрэн нааж ажилласан дүр. Сайдаар ажиллахдаа тэр хувийн амбицаа хэзээд ч орхиогүй. Дипломат албадын пэйжид өөрийгөө байнга холбуулж, "Цагийн хүрд"-ээр орой бүр гарах гэхчлэн холын хоногшуулах ажлаа хийсээр ирсэн. Дүр төрх ч зөв, бийлэг байдлаараа төрийн хамаг л бичиг цаасны ажлыг авч яваа "Мөнхийн үсэг" бусдаасаа ямагт цойлох билээ.
Эдгээр дээр С.Бямбацогт, Б.Энхбаяр нарыг нэмж нэрлэж болно. Б.Энхбаярын Ерөнхийлөгчид нэр дэвших нас 2027 оны эхээр гүйцнэ. Тэр нэг харахад, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын эсрэг томчуудынхаа заавраар ажиллаад байгаа юм шиг, нөгөө талдаа өөрийн хоногшуулалтаа тасралтгүй хийсээр яваа, эдүгээ л гэхэд орон нутгуудаар жигтэйхэн идэвхтэй ажиллаж буй. Харин С.Бямбацогтод бол Ховдоос Ерөнхийлөгч төрсөн явдлаарх нэг хүсэл нь илүүтэй гэмээр. Нам дотроо боломж гарах эсэхийг нарийн ухаантай хүний зангаар сайтар анзаарч, бэлтгэж явна. Гарахгүй бол тэр Ерөнхийлөгчийн хамгийн их дэмжих хүнд туслаад явчих, ийм л дүр.
Суудал нь ганцхан юм. Санаархагсад бол олон. Гэхдээ МАН дотор Ерөнхийлөгчийн ойрын бус хүрээнийхэн энэ санаархлыг мөрөөдөөд ч хэрэггүй гэдгээ ойлгож байгаа. Ерөнхийлөгчийн инстутицын хүч ирэх жилүүдэд ямар байх, засаглал нь хаашаа чиглэхийг олон нийт бус МАН шийдчхээд байгааг олон нийт анзаарч харах л...








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ман сөнө
Жүдэмбээ бол тойрогт ч нэр дэвших нэр хүндгүй, жагсаалтаар их хуралд шургасан, олон нийтийн маш дургүй хүн. Б.Энхбаяр чаавас түр зуур Хүүкэд ивээгдсэндээ хөөрчихсөн л гүйж яваа 37 оны до яамны төлөөлөгчийн дүрд хувирчихсан яваа мангардуу хар буриад. Батцэцэг Баянхонгортоо ганц л удаа сонгогдож үзэж байгаа, ордны ховч муур төдий. Занданшатар боломжит дүр байсан боловч Хүрэлсүх eрөнхий сайд болгож байж ямар ч нэр хүндгүй болгочихлоо, ард түмэн байтугай намынхан нь ч хүлээж авахгүй нь намын их хурал дээр нь харагдсан.
Хүрэлсүх Учрал нар намаа маш их хувааж хагаралдуулсааар байгаа, одоо бүр анхан шатны нэгжүүдээ хувааж талцуулаад эхэлсэн. Тэгэх тусам гишүүд нь тэдэнд дургүйцэж эхэлсэн. Тэгэхээр 2011 оны түүх давтагдаж eрөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдана
Бүгд хөгийн новш шаарнууд‼️
Ялзарсан дотортой идээ бээрнүүд⁉️
Ха ха өлөн хулгайчууд новширч дуусахгүй гэж. Үнэнхүү цайрсан новшнууд шүү
Эргүүтэж үхсэн хар хүүрнүүд ичэж үхэхэд яадаг хар пизданууд вэ
Ж.Энхбаяр гэж хошногны цагаан хорхой паразит шүү дээ. Боловсрол паг дээр нь шуналтай Хүүкийн оймсны хавчуурга. Одоо больж үз
үнэн шүү, зөв дүгнэсэн байна.
Занданшатар л байх даа. Сүүлийн үёд хүнд жингийн бөх маань ямар уян зөөлөн хурдтай яг л төрөл арилжчих вуу гэмээр өөрчлөгдлөө. Сөрөг намынхаа өрсөлдөгчдийг хараад зүгээр ажлаа хийж болохгүй байгаа болтой.
Ингэж дуграх зоригтой хөндөж чаддаг хүн л хэрэгтэй байгаа юм
Бүгдийг нь харлуулах хшсэл алга. Гэхдээ энэ нь цэвэр гэх хүн даанч алга. Батцэцэг хов зөөсөөр Хүк, Оюук 2-ыг муудалцуулсөн. Өмнө нь Багабанди, Энхбаяр 2-ыг ховоор Оюунхорол хагалсан. Ховч муурнуудын хорлол улс оронд маш аюултай. Батцэцэг яамандаа ажлаа ховоор хийдэг. Өөрийн нэр хүндийн төлөө хэнийг ч золиосолдог, хүн чанар нооль гэдгийг яамныхан ярьдаг. Тендер, казино гээд хууль хулгайн том түүхтэй. Ж.Энхбаяр чадваргүй, шоучин, хамгийн гол нь амиа бодогч, өөрийн бизнесээ боддог. Шуналтай
Бямбацогт бас авах юм байхгүй
Б.Энхбаяр шоу, амлалтаа багасгаад бодитоор ажиллавал цааш явах хүн. Ясны буриад зантай. За даа энэ удаа ч хэнбугайг сойгоод ч АН-ыг барахгүй байхдаа
Б.Энхбаяр буриад сумаас гаралтай ч өөрөө бол халх хүн!!!
Энэ хэдийг нийлүүлээд базсан ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шаардлагын 10%-д ч хүрэхгүй!!! Хэдийгээр дур эзнээ голдоггүй ч бас арай ийм эх захгүй балайрч болохгүй шдээ!!! Хамар дорх хэдэн хатсан нус шиг хэд дотроо эргэлдээд нэмэргүй, цоо шинэ, хүчирхэг, эрүүл хүн олж гаргаж ирэх хэрэгтэй!!!!
Дарагийн ерөнхийлөгчийн сонгууль МАН-аас сонгогдох хүн алга.
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
hovdiin urianhai zahchin bayduud adagiin hulgaichuud
Eрөнхийлөгч болох ёстой, шалгуур хангасан ганц хүн бол Б.Энхбаяр..Энхбаяр бол шууд 70 % дээш саналаар гарч ирнэ..одоо хулгайчууд, эх орноо хорлогчид Энхбаярын эсрэг ажиллаад эхлэх шинжтэй байна..Улсаараа нийгмээрээ Б.Энхбаярыг дэмжинэ шүүү..
ялзарч гүйцсэн нам юу ч хүлээх шаардлагагүй
НЭР ЦЭВЭР, ЦУС ЦЭВЭР, ШУДАРГА УЛС ТӨРЧ Б.ЭНХБАЯР
Б.Энхбаяр нэр цэвэр үү гэвэл 5 тэрбум төгрөг хуваагаад шаачихсан тэр нь ил гарсан Бүдрагчаа нийтэд дэлгээд орхичихсон . Цус цэвэр үү гээд үзтэл биологийн эцэг хятадын иргэн манж үндэстэн ажээ , эх нь Дорнодын буриад буюу эрлийз /метис/ хүн гэдгийг УИХ-д дэвших үед нь гаргаж ирээд орхисон гэдэг . Өс хонзон өвчүүндээ байнга хадгалж нэхэл хатуу байнга хэрүүл өдөөж явдаг зан чанар бол Монгол зан яав ч биш .