Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэнг гэртээ ₮100 саяын хахууль авч байхад АТГ үйлдэл дээр нь барьжээ

Тав хүртэлх жилийн хорих ялтай эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хоёр зүйл заалтаар шалгагдаж, нэг сарын хугацаатайгаар цагдан хоригдоод буй Д.Тогтохсүрэн хадам дүү "Гала" хамтлагийн Г.Болорцэцэгийн аавынх нь найзаас 100 сая төгрөгийн хахууль авах гэж байхдаа АТГ-ынханд гардуулжээ.

СХЕМ

Эхэнд холбоо хамаарлыг товч дурдъя.

Д.Тогтохсүрэн бол МАН-ын "ялсан" талын төлөөлөл. МАН 2016 оны сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхын суудал авах үед аймгийн Засаг даргын эрэмбээс өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон нэгэн. Хоёр ч удаа парламентад гишүүнээр сууж, 2024 оны сонгуулиар бүдэрсэн. Гэсэн ч "Монголросцветмет" ТӨҮГ буюу одоогийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын даргын суудалд томилогдож очсон юм.

Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэг нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга. "Гала" хамтлагийн дуучин Г.Болорцэцэгийн нагац эгч. Г.Болорцэцэг Д.Тогтохсүрэнгийн хадам дүү гэсэн үг.

Харин Г.Болорцэцэгийн хувьд 2000 оны эхэн үед мандаж, өдгөө дахин нэгдсэн "Гала" хамтлагийн дуучин. Түүний нөхөр нь Д.Тогтохсүрэнг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж, сүүлд "Эрдэнэс Монгол" компанийн дэд захирал байхдаа хүнд өвчнөөр таалал төгссөн. Г.Болорцэцэг УИХ-ын Тамгын газар ажиллаж байсан билээ.

Хэрэг явдал хэрхэн өрнөв: Д.Тогтохсүрэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатарын ойрын нөхөрлөлүүдийн ч нэг хэмээн яригдаж, бичигдсээр ирсэн. МАН-ын зодоонд цагдаа, хүчний байгууллага оролцох болсон үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ойр дүрийг ингээд шуудхан "агначихсан" тохиолдол ер нь сүүлийн жилүүдэд гараагүй ч гэж ордноор яригдаж байна. Гэтэл түүнийг гэнэт 48 цаг саатуулж, нэгдүгээр сарын 29-ний өдөр нэг сарын хугацаатайгаар сунгасан нь олон нийтийн анхаарлыг татав.

100 сая төгрөгийг гэртээ бэлнээр авч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь барьсан гэх.

Хэнээс, ямар учиртай мөнгө бэлнээр авсан тухай тодруулбал, дээр дурдсан "Гала" хамтлагийн дуучин, Г.Болорцэцэгийн аавынх нь найзаас авсан гэх мэдээлэл бий. Тус мөнгөний эх үүсвэр, серийн дугаар зэрэгт АТГ-ынхан шалгалт хийж, холбогдох хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалжийн мэдээллээр Д.Тогтохсүрэн Төсөл хөтөлбөр, тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хэрэгт холбогдсон гэгдэж буй. АТГ-ынхан урьдаас шалгаж байсан бөгөөд /2026.01.26/-ны өдөр ийн гардсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан шалгаж, үргэлжлүүлэн нэг сар цагдан хориод буй аж. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 29-ний өдөр дуусна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Д.Тогтохсүрэнгийн хувьд анх удаа АТГ-ын хаалгыг татаагүй.

2023 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд иргэдтэй уулзалт хийж, уулзалтад нь ирсэн хүмүүст дугтуйтай мөнгө тараасан. Түүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Бичлэг нь байсан болохоор яаж ч чадаагүй гэхэд болно.

Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Монгол ёсоор ахмадуудад 20.000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын засаг дарга намайг дагуулж яваад “Өндөр настай хүн нь энэ байна” гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн 5 ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга” хэмээсэн.

Мөн 2020 онд УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын дарга Г.Занданшатарын Австралид хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцохдоо УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Австралид суугаа Элчин сайд Б.Чулуунхүү нар казино тоглосон байдаг.

Үүнийгээ Д.Тогтохсүрэн “Бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон. Бид тоглоогүй. УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон. УИХ-аар Ш.Раднаасэд гишүүнээр  ахлуулсан Казиногийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон” гэж тайлбарлаад өнгөрч байв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тогтохсүрэнг гардсан 100 сая зөвхөн орой нь. Илрүүлж чадвал 50 тэрбум ээр хэмжигдэнэ.

Зочин
Зочин

Ардын намынхан шившигтэй онигоотой юм бэ!

Зочин
Зочин

Би УИХ-ын гишүүний эхнэрийн дүүгийн найзын хамаатных нь эгч авобусанд явж байгаад танилцсан эмээгийн дүүд нь авилгал өгч л явлаа

Irgen
Irgen

Mash olon baigaa.

Зочин
Зочин

Энэ хөөрхий мөрөөрөө байгаа эмэгтэйг юунд ингэж хэрэг хийсэн юм шиг зурагтай нь сүрхий дурдаж оруулдаг юм бэ. Хадам дүүгийн аавын найзаас ч гэх шиг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

нөхөр нь нас барсан байлаа гээд бцсдын нөхрийг уруу татаж орон гэрт нь заваардаг ёс зүйгүй эмэгтэй цаагуураа бүр айхтар биз.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тогтохсүрэнгийн эхнэр бас янхан байдаг ш дээ чингэлтэй дүүрэгт хүүхэдтэйгээ чацуу нууц амрагтай

Туяа
Туяа
Reply to  Зочин

Бузар булай

иргэн
иргэн
Reply to  Зочин

Хүргэн ахдаа зуучилсан юм байна гэж ойлгов.

...............,......
...............,......

Параллель хүргэгийх нь нөйзюм биш үү. Толгой эргүүлчих юм. IQ шалгаад байгаа юм уу

Зочин
Зочин

Маш сонин тохиолдол боллоо. Дотроосоо мэдээлэл алджээ. Нам хуваагдаад мэдээлэл алдагдсан байна.

Зочин
Зочин

Манай дарга нар байнга авдаг болохоор нэг их сэрэмжлээгүй байх

Зочин
Зочин

100 сая хамгийн бага нь байх авалгаа эхнэрээрээ дамжуулж авдаг юм

Зочин
Зочин

Тогтохсүрэн олон аймгийн уурын зуухны тeндeрийг авсан хүн. Дандаа ажлаа дутуу чанаргүй хийж орхидог хогийн

Ард
Ард

Хорьсон, сулласан, гүйцээ. Монголын хууль мөнгөтэйд, эрх мэдэлтэйд үл үйлчилнэ. Бүгд сөнөтүгэй

EhdЗочин
EhdЗочин

Hezeenii l hahuulchin l###r. Uyangiin buh gazriig zarsan l###r

Зочин
Зочин

Ово юма энэ ллрууд 100ся бл юуу ч бш шдэ гнц үдиин хоолны мөнгө

зочин
зочин

Тогтохсүрэнгийн эхнэрийн эгчийн охины аавын найз гэж бичээд байгаа юм уу. Тогтохсүрэнгийн баз хүргэний найз гэхэд ойлгоно. Монгол хэлээр бол. Хөөрхий монгол хэл минь зарим үг хэллэг нь гээгдэж дууслаа энэ зуунд.

Зочин
Зочин

МАН гэж нам бүтэхгүй ээ

Туяа
Туяа

Бузар хог

Зочин
Зочин

Эхнэр нь урваж

Зочин
Зочин

archaagui um

Зочин
Зочин

МАН, АН гээд авилгачидаар дүүрэн намууд муугаа мэдэхгүй дотроо хагаралдаж, хуваагдана. Ялсан тал ч гэх шиг. Бүгдээрээ л өөрсдийгөө тийм ч том, тийм ч баян, ЕС, Еөк бүх хүнийг танина, мэднэ, миний найз гм томорч хулгай, луйвраа хийнэ. Ард ЕС, Еөк нь авилглаас нь хуваалцана. Новшийн амьтад.

М.АМАР настан
М.АМАР настан
Reply to  Зочин

Амарбаясгалан шалгагдаад хэргээ хүлээе гэж бодьё.Тэр дуугай байхгүй дэл сул юм яриад унавал Хүрэлсүхээс эхлээд мөн ч олон авилгач шалгагдаж 2027,2028 оны сонгуульд МАН-аас оролцох хүн үлдэх үү.Ганц Б.Энхбаяр үлдээд намаа ялуулж дийлэх үү.Эдэн дотроо сайдыг л хамгийн цэвэр гэж бодох юм.

ЗочинҮНЭН ҮНЭН
ЗочинҮНЭН ҮНЭН
Reply to  Зочин

70 саяын хахуульнь бас сэргэнэдээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Довчин
Довчин

УИХ аас буугаад дарга, элчин болдог тэнэглэлийг зогсоох хэрэгтэй.

Зочин
Зочин

za uruu l avaa biz

Зочин
Зочин

Тогтохсүрэн энэ байтугай юм хийсэн Тогтохсүрэнгийн дүү гэх хүүхэн Үндэсний Аудитын Газрын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа бас л Тогтохсүрэнгийн шахаагаар орж энэ суудалд суусан Б.Бундхорол гэж хүүхэн бий энэ хүүхний нөхөр Байгаль Орчны яаманд бас дээгүүр албан тушаал хашдаг бас л бөөн идэж уусан хамаг л бохир юмыг нь Бундхорол Аудит дээр хааж хаацайлдаг Тогтохсүрэнгийн бохирыг бас энэ хүүхэн цэвэрлэдэг доод албан тушаалтан болон аудиторуудыг шахаж дарамталдаг одоогийн Ерөнхий Аудитор Магнайсүрэн бол Бундхоролтой найзууд гэр Магнайсүрэн ажлаа мэддэггүй Бундхорол Магнайсүрэнгийн ардаас Аудитыг удирддаг.

Ард
Ард

Ийм хөнгөн хуультай байхад дарга нар Авлига авах, мөнгө идэх нь цэцэглэхээс өөр яах вэ.

Иргэн
Иргэн

МОНГОЛД энэ явдал нийтлэг байх.НАДАД 500000 төг -г өгчих.

irged
irged

byx xurungiig n xuraa shoroh shaa

Зочин
Зочин

Балиар новшнууд үхэж дуусаасай

Зочин
Зочин

Улаан нүдэлсэн хулгайч

Зочин
Зочин

Үнэн мөнийг хууль шүүх тогтоох биз дээ. Танай сайтын мэдээ ч гэж дээ чааваас мэдээлэл биш хов базаж байгаа аятай юм бичихийн

Гоод
Гоод
Reply to  Зочин

Монголын шүүх үнэнийг тогтоохгүй гэдгийг бид мэдэхтэйгээ байна.Трампад мэдэгдээд АНУ руу ачуулах арга байна.Одоохондоо авчих юм байхгүй болохоор биднийг тоохгүй.Тэвчиж амьдрахаас өөр арга үлдсэнгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button