Билл Гейтс Жеффри: Эпштейнтэй танилцсандаа харамсаж байна
Билл Гейтстэй холбоотой материалууд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний файлуудаас гарж ирж хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Эпштейн 2013 оны долоодугаар сард бичсэн имэйлдээ Билл орос охидтой бэлгийн харилцаанд орсныхоо улмаас БЗХӨ авч, эхнэр Мелинда Гейтсдээ халдаасан гэж бичжээ. Билл үүний улмаас Эпштейний туслахтай холбогдож, эхнэртээ нууцаар өгөх антибиотик авсан гэж гэж Эпштейн мөн бичсэн юм.
Мелинда Гейтс саяхан Билл Эпштейнтэй холбогдсон талаар ам нээсэн. Мелинда “NPR”-ийн подкастанд оролцохдоо “Хариулт нь тодорхой болоогүй асуултууд байгаа. Тэр асуултууд нь тэдгээр хүмүүс, миний экс нөхөрт ч хамаатай. Тэд эдгээр асуултуудад хариулт өгөх ёстой” гэжээ. Биллийн ажлын алба Эпштейний файлууд дахь материалуудыг эрс үгүйсгэн мэдэгдэл гаргасан байгаа. Тэгвэл Мелинда ам нээсний дараа Билл өөрөө мэдэгдэл гаргаж, Эпштейнтэй танилцсандаа харамсдаг хэмээсэн аж. Тэр Австралийн “9News” телевизэд ярилцлага өгөхдөө БЗХӨ авсан гэх мэдээлэл худал, Эпштейн түүнийг айлган сүрдүүлж юм салгах гэж бэлтгэж байсан гэжээ.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байцгаана уу. БИЛЛ ГЕЙТС ЧӨТГӨР.