Билл Гейтс Жеффри: Эпстейнтэй танилцсандаа харамсаж байна
Билл Гейтстэй холбоотой материалууд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейний файлуудаас гарж ирж хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Эпстейн 2013 оны долоодугаар сард бичсэн имэйлдээ Билл орос охидтой бэлгийн харилцаанд орсныхоо улмаас БЗХӨ авч, эхнэр Мелинда Гейтсдээ халдаасан гэж бичжээ. Билл үүний улмаас Эпстейний туслахтай холбогдож, эхнэртээ нууцаар өгөх антибиотик авсан гэж гэж Эпстейн мөн бичсэн юм.
Мелинда Гейтс саяхан Билл Эпстейнтэй холбогдсон талаар ам нээсэн. Мелинда “NPR”-ийн подкастанд оролцохдоо “Хариулт нь тодорхой болоогүй асуултууд байгаа. Тэр асуултууд нь тэдгээр хүмүүс, миний экс нөхөрт ч хамаатай. Тэд эдгээр асуултуудад хариулт өгөх ёстой” гэжээ. Биллийн ажлын алба Эпстейний файлууд дахь материалуудыг эрс үгүйсгэн мэдэгдэл гаргасан байгаа. Тэгвэл Мелинда ам нээсний дараа Билл өөрөө мэдэгдэл гаргаж, Эпстейнтэй танилцсандаа харамсдаг хэмээсэн аж. Тэр Австралийн “9News” телевизэд ярилцлага өгөхдөө БЗХӨ авсан гэх мэдээлэл худал, Эпстейн түүнийг айлган сүрдүүлж юм салгах гэж бэлтгэж байсан гэжээ.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байцгаана уу. БИЛЛ ГЕЙТС ЧӨТГӨР.