НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх амралтын өдрүүдэд хоёр барилдаантай

Монгол бөхийн өргөөнд ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 7, 8-нд хоёр барилдаан болох хуваарьтай байна. Тодруулбал, энэ сарын 7-нд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 70 жилийн ойд зориулсан Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болох юм. Тус барилдаанд түрүүлсэн бөх зургаан сая, үзүүр бөх дөрвөн сая төгрөгийн бай гардана. Мөн их шөвөгт шалгарсан бөхчүүд хоёр сая төгрөгийн бай авах юм байна.

Харин ирэх ням гарагт буюу энэ сарын 08-нд Их Монгол даян аварга Хасын Шаравжамц мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганхуяг
Ганхуяг

Ok

Холбоотой мэдээ

Back to top button