УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан Я.Сумхүүд 2 жил хорих ял оноолоо

Таван сар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны даргаар ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан Я.Сумхүүд хоёр жил хорих ял оноолоо.

Тодруулбал, Я.Сумхүү нь гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Сонголт дизайн” компанийнхаа ажилтан Д.Урангоог төслийн менежер, Ц.Урангоог график дизайнер, Б.Моломыг ус хангамжийн инженер, М.Одбаярыг инженер гэх албан тушаалд томилон тэдний данс руу 2024 оны аравдугаар сараас 2025 оны хоёрдугаар сарын хооронд 69.8 сая гаруй төгрөг шилжүүлж, тэднээс буцаан авч хувьдаа завшсан хэрэгт холбогдсон юм.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн.

Анх “Сонголт дизайн” ХХК-ийн есөн ажилтныг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын захиргаанд ажилд томилон татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж, албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон хэмээн АТГ-т анх шалгасан байдаг. Дээрх дөрвөн хүнийг сард 4-4.5 сая төгрөгөөр цалинжуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан баримтаар тодорхой болсон юм.

Шүүхээс Я.Сумхүүгийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, хоёр жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн Д.Урангоо, Ц.Урангоо, Б.Молом нараас хураан авч, АТГ-ын хохирол, төлбөрийн дансанд хадгалж байгаа 10 гаруй сая төгрөгийг “20 минутын хот” үндэсний хорооны дансанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Тус хэрэгтэй холбоотой агуулгыг Р.Эрдэнэбүрэнгийн сонгуулийн тойргоос тендер түүдэг "Сонголт дизайн" ХХК-ийн ажилчид төсвөөс цалин халааслав нийтлэлээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ГОЁ ШҮҮ ГӨЛӨГӨӨ ИЙМ ИХ МӨНГӨ ХУСЧИХААД ХОЁРХОН ЖИЛ ГҮҮД ГҮҮД ТЭГЭЭД ЭНЭ СУМХҮҮ П.. ЯАСАН Ч ИХ ЖОМБОГО НЭРТЭЙ ХҮҮХНҮҮДЭД ДУРТАЙ ЮМ УРАНГОО ХОЁР БАЙНАА.ХОЁУЛАНГ НЬ БАВСАН БАЙЖ ТААРААШТ БАЛАЙ ЮМАА

Зочин
Зочин

МАНынхан өөрсдийнхөндөө ял өгнө гэж нээдтэй. Нүүрсний хулгайч Аюурсайхандаа 2.4 жилийн ял

Зочин.
Зочин.

Бичиж байгаа царай нь юуг хурааж аваад байгаа юм.

Zochin
Zochin

Huuyeee huuli ingej uulchleh yum bol bugd hulgaiich bolno shuu!!!!! Butsaaj yadaj Tusuliin munguu huraaj avmaar!! N

Холбоотой мэдээ

Back to top button