Р.Эрдэнэбүрэнгийн сонгуулийн тойргоос тендер түүдэг "Сонголт дизайн" ХХК-ийн ажилчид төсвөөс цалин халааслав

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Я.Сумхүүг энэ оны хоёрдугаар сараас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн.
Шалгагдах болсон шалтгаан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгөөр өөрийн компанийн ажилтнууд болон хамаарал бүхий 10 гаруй хүнийг цалинжуулсан байж болзошгүй хэрэг. Угтаа тэдгээр хүмүүс нь тус байгууллагад ерөөс ажиллаагүй хэр нь Улсын төсвөөс дөрвөн сарын хугацаанд 150 гаруй саяыг цалин нэрийдлээр халаасалсан болох нь баримтаар нотлогдож байгаа аж.
Тодруулбал, ажиллаагүй хэр нь цалин авсан гэх хүмүүсийн дийлэнх нь Я.Сумхүүгийн эзэмшлийн “Сонголт дизайн” ХХК, тус захиргаанд Хяналтын инженерээр ажилд авсан Ц.Мөнхбаярын “Хээрнүүд” ХХК-ийн ажилтнууд гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө.
Иймд "Ашиг сонирхлын зөрчил гарсан" гэх гомдлоор ирсэн уг хэрэг АТГ-ын Хяналт шалгалтын ажиллагааны түвшинд шалгагдан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон учир удахгүй хавтаст хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхлэх нь тодорхой болж. Удахгүй ашиг сонирхлын зөрчил гаргасан Я.Сумхүү болон цалин олгосон, авсан гээд бүхий л хүмүүс энд шалгагдана гэсэн үг.
-"Сонголт дизайн" ХХК-ний 90 хувийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн эзэмшдэг-

Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдийн 234 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж байсан. Ингэхдээ захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааны нийт зардлыг 2021 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан хэрэгжүүлж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд даалгасан байдаг.
Гэтэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгөөр өөрийн компанийн ажилтнууд болон хамаарал бүхий 10 гаруй хүнийг цалинжуулсан гэх Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Я.Сумхүү нь Р.Эрдэнэбүрэнгийн найз.
Найз төдийгүй дээрх хэрэгт нэр холбогдоод буй "Сонголт дизайн" ХХК-ийг хамт эзэмшиж байсан бүртгэлтэй. Улмаар хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуульд дэвшихээсээ гурван жилийн өмнө буюу 2021 оны гурван сард тус компанийн эзэмшлээс нэрээ хасуулсан.
Гэсэн ч Р.Эрдэнэбүрэн 2024 оны сонгуульд "Сонголт дизайн" ХХК-аас буюу өөрийн эзэмшлийн компаниас 30 сая төгрөг хандивт авсан байдаг.
Харин Я.Сумхүүгийн тухайд ХБНГУ-д хот төлөвлөгчөөр бакалаврын зэрэг, Австрали улсад хот төлөвлөгчөөр магистрын зэрэг хамгаалсан Хот төлөвлөгч. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, "Сонголт дизайн" ХХК-ийн эзэмшигч, мөн 2023 онд Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбооны (МБЗТЗХ) Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэгэн.
Түүний хувь эзэмшлийн гэх "Сонголт дизайн" ХХК нь 2017 оноос эхлэн Барилга, үл хөдлөх хөрөнгө, засвар үйлчилгээний, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан, ашгийн төлөөх компани хэмээн нээлттэй мэдээллийн санд бүртгүүлжээ.

Мөн тухайн компанийн 90 хувийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн эзэмшдэг тухайгаа сонгуульд дэвшихдээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаж, АТГ-д мэдээлж байсан.
Р.Эрдэнэбүрэн 3.8 тэрбумын хөрөнгөтэй, Үүнд:
- Нийтийн орон сууц 3ш-3.2 тэрбумын үнэлгээтэй
- Туулах чадвар сайтай гурван жийп- 515 саяын үнэлгээтэй
- Мөн 100 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй
- Дотоодын банканд 24.2 саяын хадгаламжтай
- ₮1.5 тэрбумын өртэй
- Өөрийн орлого нь 165, гэр бүлийн орлого нь 178 сая хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
-Барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг "Сонголт дизайн" ХХК таван жилийн хугацаанд өндөр дүнтэй 17 тендерт ялж, 2.9 тэрбумын ажил гүйцэтгэсэн-

Цагаан дээр хараар Р.Эрдэнэбүрэн "Сонголт дизайн" ХХК-ийг эзэмшдэггүй гэх боловч говийн бүс буюу УИХ-ын сонгуулийн долоодугаар тойргоос сонгогдсон нөлөөлөл нь хүчтэй хэвээр байна.
Р.Эрдэнэбүрэнгийн хувьд Дундговь аймгийн уугуул. 1992 онд тухайн аймагт арван жилээ дүүргэж, МУИС-ыг Эрхзүйчээр 1999 онд төгссөн. Улмаар 2000 онд ажлын гараагаа УИХ-ын гишүүний туслахаар эхлүүлж, 2004 онд УИХ-ын сонгуульд "Эх орон-Ардчилал" эвслээс нэр дэвшин, Дундговь аймгийн 21-р тойргоос сонгогдон 2008 он хүртэл УИХ-д гишүүнээр суусан. Үүний дараа 2009-2010 онд БОЯ сайдын зөвлөх, 2012-2015 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Хөдөлмөрийн яамны ТНБД-аар ажилласан.
Улмаар төрийн өндөр албанаасаа бууж "Сонголт дизайн" ХХК-ийг байгуулж, ТУЗ-ын даргаар сууж 2019-2024 оны хооронд 17 тендерт ялалт байгуулж. Нийтдээ 2.9 тэрбумын ажил гүйцэтгэсэн байна. Тодруулан харвал, нийт тендерийн дийлэнх буюу 12 нь говийн аймгуудаас зарласан тендер байна.
Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв. Уг компанийн тендерийн түүхийг ЭНД дарж үзэх боломжтой

-Ажилчид нь төрөөс цалинжсан гэх "Сонголт дизайн" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ж.Одончимэг, гүйцэтгэх захирлаар Р.Эрдэнэцэцэг гэх бүртгэлтэй-

Ажилчид нь төсвийн мөнгөөр цалинжсан байж болзошгүй байдлаар шалгагдаад буй "Сонголт дизайн" ХХК-ийн бүртгэлээс харахад эцсийн өмчлөгч нь Ж.Одончимэг, гүйцэтгэх захирлаар нь Р.Эрдэнэцэцэг нэрлэгдэж байна.
- Ж.Одончимэгийн хувьд 2017 оноос хойш тус компанийн эзэмшигчийн нэрсэд ерөөс дурдагдаж байгаагүй бөгөөд 2024 оны 10 сард эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн.
- Харин Р.Эрдэнэцэцэгийн хувьд анх үүсгэн байгуулагдсан буюу 2027 онд хувь эзэмшигч байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сард Я.Сумхүүгийн халааг авч, гүйцэтгэх захирлаар ажиллах болж.
Тэгвэл, дийлэнх нь “Сонголт дизайн” ХХК, тус захиргаанд Хяналтын инженерээр ажилд авсан Ц.Мөнхбаярын “Хээрнүүд” ХХК-ийн ажилтнууд багтсан 12 хүний нэрсийг энд зарлаж байна.
2024 оны 10 дугаар сард:
- Баянмөнх овогтой Хадбаатарыг Төслийн менежер
- Цэрэнпүрэв овогтой овогтой Урангоог 3d анимэйшн, графиз дизайнер
- Батцэнгэл овогтой Моломыг Ахлах инженер албан тушаалаар
2024 оны 11 дүгээр сард:
- Батцэнгэл овогтой Цолмонг Ахлах инженер
- Загдаа овогтой Алтанцэцэг Барилгын инженер
- Цэрэнбалтав овогтой Мөнхбаярыг хяналтын инженер
- Мөнхшарав овогтой Одбаярын инженер
- Жаргалсайхан овогтой Хонгорзулыг төлөвлөлтийн архитектор
- Аюуш овогтой Тэмүүлэнг төслийн менежер
- Баянмөнх овогтой Хадбаатарыг төслийн менежер
- Цэрэнпүрэв овогтой овогтой Урангоог 3d анимэйшн, графиз дизайнераар
2024 оны 12 дугаар сард:
- Батцэнгэл овогтой Цолмонг Ахлах инженер
- Загдаа овогтой Алтанцэцэг Барилгын инженер
- Цэрэнбалтав овогтой Мөнхбаярыг хяналтын инженер
- Мөнхшарав овогтой Одбаярын инженер
- Баясгалан овогтой Батжаргалын инженер
- Аюуш овогтой Тэмүүлэнг мэргэжилтэн
- Жаргалсайхан овогтой Хонгорзулыг төлөвлөлтийн архитектор
- Дашдаваа овогтой Урангоог төслийн менежер
- Цэрэнпүрэв овогтой овогтой Урангоог 3d анимэйшн, графиз дизайнераар
2025 оны 1 дүгээр сард гэхэд:
- Батцэнгэл овогтой Цолмонг Ахлах инженер
- Загдаа овогтой Алтанцэцэг Барилгын инженер
- Цэрэнбалтав овогтой Мөнхбаярыг хяналтын инженер
- Мөнхшарав овогтой Одбаярын инженер
- Баясгалан овогтой Батжаргалын инженер
- Аюуш овогтой Тэмүүлэнг мэргэжилтэн
- Жаргалсайхан овогтой Хонгорзулыг төлөвлөлтийн архитектор
- Дашдаваа овогтой Урангоог төслийн менежер
- Цэрэнпүрэв овогтой овогтой Урангоог 3d анимэйшн, графиз дизайнер албан тушаалаар тус тус цалинжуулсан гэх.
Хэрэв эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзвэл Я.Сумхүү болон холбогдох ХХК-ийн удирдлагууд, цалин авсан, өгсөн гээд бүгд хариуцлага хүлээж таарах нь.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тусгажээ.
Бид эл хэргийн талаар эргэн мэдээлэх болно...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
BRAVO!!! ENE BOL BAS CHADVAR SHUU, INGEJ TURUUSUU HULGAI HIISEN HULGAICHUUD BHGUI DEE, HULGAIG BOL SHINE TUVSHIND GARGAJ BN SHDEE p###akuud
Ёстой сайн ухаж бичжээ. Төрийн мөнгийг хувьдаа завшсан эрх мэдэлтэн байх үндэсгүй. Атг ажлаа сайн хийгээрэй дээ
Сэтгүүлч сайн байна
ЗА БИТГИЙ СҮРЖИГНЭ НЭЭГ Л ИХ ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН ГАРУУД ТЭГЭЭД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧИХААД БАЙГААН.ХӨГЖЛИЙН БАНК НҮҮРСНИЙ ХЭРЭГ НОГООН АВТОБУС ГЭХ МЭТ ХЭРГҮҮД ЗАМХРАН ОДЛОО ХУЛГАЙЧ НЬ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЖ МАШ ЧАНГА ОРИЛДОГ ГЭНЭМ ДОНГОС ДОРОО ШЭЭ
Чи хамсаатан нь юмуу хулгайд том жижиг гэж бхгүй хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх
Өмнөх ажил хийдэггүй хөгшин бурхинууд нь ажилдаа үлдэхийн шантааж хийж байна гэсээн. С�##�бар нь хүний нөөц хомс байгаа энэ үед таньдаг хүмүүсээ авахгүй яах юм
Хариуцлагаа хүлэээ, Р.Эрдэнэбүрэн, Я.Сумхүү нар аа
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
Угын өмхий золбин хужаа шаар даа
Эрдэнэбүрэн 2004 онд Дундговиос бишээ Чингэлтэй дүүргээс УИХ ын гишүүн болж байсан
С�##�бар нь угаас хүний нөөц багатай тийм байхад таньдаг хүнээ авахгүй ш�##� танихгүй хүн авах уу . Энэ с�##�барт мэргэшсэн Сумхүү гээс өөр хүн байхгүй шүү дээ Монголд
Erdeneburen ugaasaa l luivarchin hun , luivarchid ham heregtnuudee sn tanidag uchiraas ter ingej saidad dahin devshij ajillaj bn !
эрдэнэбүрэн хулгайч
Төрд ажиллаад яаж тэрбумтан болов
Сэтгүүл зүйн тэнцвэртэй мэдээлэх үүрэг чинь хаана байнаа? Өш санасан хэдэн хүнээс хагас дутуу юм авчаад сүржин даржин юм бичиж олны анхаарлыг л татах гэсэн байна. Нотлогдоочгүй байхад энэ олон хүний нэрийг энд нэр устай нь жагсааж бичээд хувь хүний нэр хүндэд х�##�ддаг ямар ёс зүйгүй сэтгүүлч вэ?төлбөртэй мэдээлэл гээд нэг хүний явуулгаар нөгөө хүмүүсийг нь ингэж намнаад иргэдээ т�##�цуулж хуваасаар олон жил боллоо, энэ хэвлэлийнхэн. Энэ 150 сая төгрөгийг тэгээд 10 хүнд ажил хий гээд л өгчихсөн юм бишүү? оймсондоо нуудаг, америкт эдлэн газар авч хувьдаа сая сая доллар завшдаг гарууд байгаа биш. 10 энгийн иргэдийн ц�##�ин хөлс, хоол унд болоод л орсон байна. Сэвж л байв�##� юү ч хамаагүй юү
Erdeneburen 2004 ond Chingelteigees songogdson, Erdenebatiin tuslah bsan , dahij songohgyu shuu , yu ch hiihgyu , hulgai l sonirholtoi,