"ЭБЦТС"-ийн захирал, 2 инженер 48 цаг саатуулагдаад, хилийн хоригтойгоор суллагдав
“Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг /2026-02-02/-нд АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчилсан.
АТГ тэдний гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан хэмээн үзсэн.
Тэдний цагдан хориог сунгасан эсэхийг тус аймгийн шүүхээс тодруулахад "Тус гурван хүний 48 цагийн баривчилгаа дуусаж, хоёрдугаар сарын 04-ний 22 цагт суллагдсан. Ингэхдээ В.Адъяагийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлж, мөн Б.Эрдэнэцогт, О.Азжаргалын хамт хилийн хориг тогтоож шийдвэрлэсэн" гэв.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.