УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эрчим хүчний төслөөс хахууль авсан байж болзошгүй "ЭБЦТС"-ийн захирал, 2 инженерийг баривчиллаа

“Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг урьд шөнө баривчилжээ.

Авлигатай тэмцэх газрынхан Эрдэнэт хотод 02 сарын 02-нд ажиллаж тус албан тушаалтнуудын гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, цахилгааны төсөлтэй холбоотой авлигалын хэрэгт холбоотойг нотолсон.

Одоогийн байдлаар 48 цаг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Эхний байдлаар дэлхийн банкны санхүүжилттэй “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан тогтоогджээ.

В.Адьяагийн хувьд 2020 оны 10 сард Орхон аймгийн ИТХ-өөр томилогдон, ажиллаж, /2021-3-29/-нд “Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал болсон байна.

Хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-дээ

  • Өөрийн орлого: 188 сая
  • Гэр бүлийн орлого: 44 сая
  • Нийтийн гурван орон сууц: 582 сая
  • Toyota, Prius XW20- 1 - 20 сая
  • Мал: 30 сая
  • Газар: 10 сая
  • Үнэт эдлэл: 51 сая
  • Хадгаламж: 176 сая
  • Зээл: 151 сая

Харин Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт нь

/2021-12-22/-ноос тус газарт дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн албыг хашиж ирсэн. ХОМ-ээс нь харахад,

  • Өөрийн орлого: 114 сая
  • Гэр бүлийн орлого: 42 сая
  • Нийтийн хоёр орон сууцтай: 260 сая
  • Суудлын жижиг машин,Toyota, Chaser- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 70- 1 : 150 сая
  • Хурдан удмын хоёр адуутай: 50 сая
  • Гурван газартай: 37 сая
  • Үнэт эдлэл: 30 сая
  • Хадгаламж: 72 сая
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрчим хүчний яам, яамны харьяа бүх ТӨХК-н дээд удирдлага, дунд шатны удирдлагыг сайн шалгамаар байна, буруутай бол ялаа авна биз буруугүй бол идэж ууж болохгүйм байна гээд жишээ аваад ажлаа сайн хийнэ биз, Яам, газруудаас гарсан орсон ажлаа өгсөн бүх хүнийг бас шалга, баахан хахууль авч идэж уучаад би ажлаа өгцөн май шүү гээд халуун оронд зугаалаад байна, бүх гэрээ, контракт нь шалгаад сайн цэвэрлэмээр байна улсын орших эс орших уу даа энэ хахууль, авилгал чинь туллаа шүү яг манжийн үе шиг!

Бии
Бии

Салбарын нь дарга нарыг одоо шалга

Довчин
Довчин

сард 10 саяын цалин авдаг байхнээ

Зочин
Зочин

Арай л юм даа

Зочин
Зочин

Түгээх сүлжээний бүх дарга нар авилгачин хулгайч. Цахилгаан нийлж хулгайлна. Хэрэглэгчийг хохирооно. Өөрсдийн ашиг хонжоогоо бодсон дан хулгайч нар байдаг

Иргэн
Иргэн

Ганц энэ хүн биш л дээ үеийн үед Эрдэнэт - Булганы ЦТС - Аймгийн ялсан нам нь очиж цөлмдөг тогтолцоотой юмаа АТГ- ах !!! Жнь; Орхон аймгийн МАН -АН мафиууд болох Эрдэнэт үйлдвэрээс гаралтай луйварчид болох АН- Баттуяа МАН Баярцогт гээд л явж өгнө шүү дээ!!! Санхүүгийн албтайгаа нийлэж байгаад цусалдаг Эрдэнэт -Булганы ЦТЖ гэж ялзарсан газраар Эрдэнэт хивсний мафиууд дамжисан түүхтэй!!!

Зочин
Зочин

Сайн шалга.Улсаараа хулгай нүүрэлчихсэн.

Зочин
Зочин

Төрийн компанийг сайн шалга, дандаа хулгайч нар байдаг. Хувьцаат копани болгоно гээд хэдэн жил ярьдаг юм.

Зочин
Зочин

Баян л гарууд байна. Өөр юугаар ингэж баяжих вэ дээ. Бусдыг хяхан боогдулах замаар үндэслэлгүй хөрөнгжих

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

АТГ ажлаа эхэлжээ. Сайн.эхлэл.байна.

Зочин
Зочин

Tiim hvmvvs bishee itgehgui bn

Холбоотой мэдээ

Back to top button