2016 он: Эпштэйнтэй холбоотой “IPI”-ийн төлөөлөгчдийг Л.Болд, Л.Пүрэвсүрэн нар хүлээж авч байв

Эпштэйнтэй холбоотой “Олон Улсын Энх тайвны Хүрээлэн” өнөөг хэр үйл ажиллагаа явуулж буй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид энэ байгууллагаас зөвлөх баг гаргуулж, Эпштэйн өөрөө тэднийг цалинжуулсан баримтууд задарсан юм.
Тэгвэл, тухайн 2016 оны 3-р сард Монголд энэ байгууллагатай холбоотой ямар үйл явдал болж байсныг эргэн сануулъя
2016 оны 3-р сарын 30-нд “Олон улсын энх тайвны хүрээлэн”-гийн (IPI) төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж, тус байгууллага болон Монгол Улсын хооронд боломжит хамтын ажиллагааны талаар зөвлөлдөх уулзалтууд хийсэн.
Төлөөлөгчдийг IPI-ийн Ерөнхийлөгч Терье Рюд Ларсен ахалж, бүрэлдэхүүнд нь Европ ба Төв Азийг хариуцсан захирал Уолтер Кемп, IPI-ийн Вена дахь салбарын захирал Андреа Пфанцельтер нар багтжээ. Тэд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн зэрэг өндөр албан тушаалтнуудтай хэд хэдэн уулзалт хийсэн байна.
Рюд Ларсен мөн илтгэл тавьжээ. БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг, далайд гарцгүй орны хувьд Монгол Улс олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, түншлэлээ өргөжүүлэх зорилгоор гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд НҮБ болон Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг олон талт байгууллагуудтай илүү идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс Европын Аюулгүй байдал Хамтын Ажиллагааны Байгууллагад нэгдсэн.
IPI байгууллага Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж болох, ялангуяа Евразийн бүс нутагт зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг зохицуулахад ямар алхмууд хийж болох талаар санал солилцов.
Монголын Засгийн газар дотооддоо болон бүс нутагтаа ардчиллыг дэмжих бодлого баримталж байгаа бөгөөд үүний нэг жишээ нь 2011 оны наймдугаар сард Монгол Улс болон БНСУ-ын Ерөнхийлөгч нарын хамтран эхлүүлсэн “Ардчиллын төлөөх Азийн түншлэл” санаачилга байсан билээ.
Гадаад хэргийн яамнаас 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод болох уулзалтыг зохион байгуулахад IPI-ээс дэмжлэг хүссэн байна. Ардчилал, энх тайван, тогтвортой байдлыг дэмжих бүс нутгийн болон олон улсын байгууллагуудыг хэрхэн бэхжүүлэх талаар мөн санал солилцжээ.
Тогтвортой хөгжлийн асуудлыг Монгол Улсын баялаг нөөц, ашигт малтмалыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг хүрээнд хэлэлцсэн байна.
“Монгол бол баялаг түүхтэй, гэрэлтэй ирээдүйтэй орон,” хэмээн Рюд-Ларсен хэлжээ. Гадаад хэргийн сайд Л.Болд 2 дугаар сарын 28-нд IPI-ийн Вена дахь салбарт илтгэл тавихаар төлөвлөсөн байдаг.
Энэхүү Монгол дахь уулзалтыг Эпштэйн, Рюд Ларсен, Л.Пүрэвсүрэн нар и-мэйлээр ярилцаж тохиролцсон бөгөөд Израилын Ерөнхий сайд Эхуд Барак мөн Монгол руу чиглэсэн үйд ажиллагаанд идэвхтэй оролцсон юм. Түүнчлэн Барак, Рюд Ларсен нар Монголд ирэх цаг хугацаагаа давхцуулж байсан нь ч баримтуудаар нотлогддог билээ.
Рюд Ларсен нь файлууд задарсны дараа Эпштэйнтэй хэзээ ч уулзаж байгаагүй, ямар ч уулзалтыг санахгүй байна гэж мэдэгдсэн. Гэхдээ Нью-Йорк хотод Эпштэйний гэрт уулзсаныхаа дараа Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дээрх “Олон Улсын Энх тайвны Хүрээлэн”-ээс зөвлөх баг гаргуулсан нь и-мэйлээр илчлэгддэг.
Өнөөдрийн байдлаар Эпштэйнтэй холбоотой энэ бүх файлуудад холбогдсон Монголын төрийн өндөр албан тушаалтан байсан хүмүүсээс хэн нь ч тайлбар хийгээгүй байна.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ebi yur ni evgui dee. tuslah ni bsn unuruu bas gomo nariin barand ordog gd zurag ni il tsagaan yavaad bsn. Saihanbilegiig bas gomo gdg yaria ali deerees yavdag. Tgeheer ebi toiron hureelegchid tedgeeriin havi oiriihon bol ali hediin er emgui doodhooroo holbogdson baritsaalagdsan bgaa evrei nart. baritsaalagdsan humuus yahvee geheer baritsaalsan humuustee l uilchilene. Mongol uls, mongol humuusiin tuluu hezee ch uilchlehgui. bugsuuruu baritsaalagdsan gomo nar gesen ug ldee.Ebi, unurbayar, saikhnaa!!!! uyiin uyd anhaar mongolchuudaa!!!! suuliin uyd unuruu ni ih hurald dahin dahin devsheed bgaa haragddag. zorilgo ni yuruusuu l ene gaj evrei nartaa uichilj shavhruu dolooj amidrah yum shuudee. busdaar hun shig ajil hudulmur hiigeed amidrah chadvargui gomo bandi ldaa.
Энэ бузруудаа шалгаач ээ!
Барууны сайхан сайхан нэртэй байгууллагуудын ард дандаа хорт могой алсын муу хорлох төлвөлгөө байдаг юм байна.Валютын сан Соросын сан .энх тайвны хүрээлэн мүрээлэн гэх мэт өнгөн дээрээ туслах нэртэй гол зорилго нь хорлох.
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Ккк
Unuruu
Жеффри хүүхэд хүчинддэг гэдгээ хэлээгүй байхаа манай хэд улс төрийн нөлөө бүхий хүн гэж үзсэн бололтой
Лу. Болд хэт глобал бас үндэсний эрх ашгаас урвасан үйл ажиллагаа явуулдаг, буруу хүн гэж харагддаг. Ойрд овоо харагдахаа больж.
Ховч хар нэртэй Пүрэвсүрэн гэж нэг адгийн амьтан байж билээ. Анх ЕТгазарт анх ирэхдээ өмдөө чирсэн нэг хогийн юм байсан. Гадаад харилцааны сайд болоод ярвайсан тэнгэрийн амьтан болсондоо.