СпортСПОРТ

Хасын хүлэгүүд өнөөдөр "EASL"-д үлдэх эсэхээ шийднэ

Монголын сагсан бөмбөгийн "Дээд лиг"-т сүүлийн хоёр жил дараалан аварга аваад буй Хасын хүлэгүүд баг Зүүн Азийн супер лигийн хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Аваргууд орой 19:00 цагаас "М Банк арена"-д Япон улсын "Alvark Tokyo" багийн хүлээн авна тоглоно.

Тэд супер лигийн "С" хэсэгт багтсан бөгөөд Хасын хүлэгүүд гуравдугаар байрт байгаа юм. Хэрэв тэд өнөөдөр хожвол хэсгээ тэргүүлэх бөгөөд улмаар "SEMIFINAL" буюу тэмцээний хасагдах шатанд орох эрх халаасална. Тэдний өрсөлдөгчид болох "Alvark Tokyo" баг нь Япон улсын B.League-н хоёр удаагийн аварга баг бөгөөд хэсгээ тэргүүлж байгаа юм.

Хасын нэгтгээд баг саяхан Тайланд улсын шигшээ багийн тамирчин Фредерик Лишийг эгнээндээ нэгтэгээд буй. Тэд энэ тоглолтод хэрэв ялагдал хүлээвэл Зүүн Азийн супер лигийн улирлаа өндөрлүүлэх юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button