АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын тарифыг эсэргүүцэж санал өгөв
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт /2026.02.11/ санал хураахдаа Ерөнхийлөгч Доналд Трампын Канадад ногдуулах гаалийн татварыг эсэргүүцжээ. Бүгд найрамдах нам олонх статустай төлөөлөгчдийн танхим Трампыг эсэргүүцэх нь ховор үзэгдэл юм.
Санал хураалт явагдах үед Бүгд найрамдах намын зургаан гишүүн дэмжсэн байна. Бүгд найрамдах намынхан 218:214 харьцаатай цөөн суудлаар олонх статусыг эзэмшдэг Төлөөлөгчдийн танхим Трампыг тарифыг эсэргүүцсэн нь бэлгэдлийн хувьд чухал ач холбогдолтой юм. Тус хуулийн төслийг Сенатын танхим дэмжих магадлалтай. Өмнө нь Сенатын танхим Трампыг Канадад тариф оноохыг хоёр удаа эсэргүүцсэн санал өгч байсан. Гэвч хууль батлагдах магадлал бага байна. Аливаа хуульд Трамп хориг тавьж болно. Тэрхүү хоригийг давахын тулд Конгрессын хоёр танхимын 60 хувь нь дэмжсэн санал өгөх ёстой билээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.