Энтертайнмент

Э.Амартүвшинд Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар оддын одон, офицер цол хүртээнэ

Э.Амартүвшинд Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар /“Ordine della stella d'Italia”/ төрийн шагнал Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна.

Энэ талаар Итали Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета “Чингис хаан” музейд болсон арга хэмжээний үеэр албан ёсоор мэдэгдлээ.

Э.Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Итали улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна. Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Э.БАЯНМӨНХ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе. Улам их амжилт хүсье.

Кх кх
Кх кх

Энэ залууг муулаад байсан бүдүүлэг, юм үзээгүй мангарууд одоо хэн болохыг нь ойлгож бна уу

Зочин
Зочин

италийн иргэн болцийн байхдаа

Bataa
Bataa

nerteiger n shud Huranda tsol shagachee alia uhnasuh min uhsen hatsani turin trrhun har m#l

Зочин
Зочин
Reply to  Bataa

Унш

Зочин
Зочин
Reply to  Bataa

Эхлээд сайн унш.италийн ерөнхийлөгч шагнах гэж байгаа бололтой

Холбоотой мэдээ

Back to top button