УРЛАГ

"Дэлхийн хүн" Э.Амартүвшин Ардын жүжигчин боллоо

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг дуурсгаж яваа алтан баритон Энхбатын Амартүвшинд Ардын жүжигчин цол олголоо. Энэхүү шагналыг олгох Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн онд гарсан хэдий ч тэрбээр тухайн үед гадаадад тоглолттой байсан юм.

25 насандаа Гавьяат жүжигчин цол хүртэж явсан тэрбээр ийнхүү 36 насандаа Ардын жүжигчин боллоо.

Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалж яваа тэрбээр СУИС-ийг Гавьяат Жүжигчин Ц. Ерөө багшийн удирдлагад 2009 онд төгссөн. 2009 оноос Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхлүүлж, энэ жил дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан юм. Түүнийг монголын ард түмэн "Дэлхийн хүн" гэж дуудаж, ярих нь олонтоо.

Түүний амжилтуудаас дурдвал:

  • 2011 он: П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
  • 2012 он: Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр
  • 2013 он: Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал
  • 2015 он: «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал
  • 2016 он: «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-26 14:14

BAYAR HURGEY AMJILT HUSEY DVV MIN

Зочин
Зочин
2022-08-26 14:14

Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-08-26 14:17

Эзнэээ олсон шагн�##� болжээээ. Мундаг уран бүтээлч шүү томоос том баяр хүргэе

Зочин
Зочин
2022-08-28 09:53

Нохой ох

Холбоотой мэдээ

Back to top button