Гадаад мэдээДЭЛХИЙ

Казахстаны Михаил Шайдаров эрэгтэй уран гулгалтаас алт авч хүлээлтийг эвдэв

Баасан гарагт /2026.02.13/ Милан-Кортинагийн өвлийн олимпын эрэгтэй уран гулгалтын медальтнууд тодорлоо. Тус төрөлд АНУ-ын Илия Малинин алтан медаль авна гэж хүмүүс таамаглаж байсан бол хүлээлтийг эвдэж Казахстаны Михаил Шайдаров түрүүлж олныг гайхширууллаа. Харин Японы Кагияама Юүма мөнгө авсан бол Сато Шүн хүрэл медаль авчээ. Өнгөрсөн шөнө дэлхийд чансаагаараа тэргүүлдэг олон тэшүүрчид үсрэлтээ хийхэд хүндрэлтэй тулгарав. АНУ-ын Малинин медалиас мултарсан нь хүлээлтийг эвдсэн хамгийн том явдал болсон юм.

Малинин дөрвөлсөн акселиа ганц аксель болгон үсэрсэн мөчөөс хойш мөсөн дээр хоёр унаа унасан байна. Тэр зөвхөн гурван удаа л дөрвөлсөн аксель хийжээ. Харин Шайдаров тэмцээнийг тавдугаар байрнаас эхлүүлсэн ч гулгалтынхаа эхэнд гурвалсан аксель болоа сальчов үсрэлтийг дараалан хийж өндөр оноо авсан байна. Тэрбээр “Хийж байгаа зүйлээсээ таашаал авч, тэшүүрээр сайн гулган, олон жилийн турш юу сурсан гэдгээ харуулах нь надад чухал байсан” гэсэн юм. Шайдаров Малининтэй өрсөлдсөн тухайдаа “Түүнтэй нэг мөсөн талбайг хуваалцах нь итгэмээргүй явдал гэж би хэлсэн” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд

Орос л байна

Холбоотой мэдээ

Back to top button