Үйл явдал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт: Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 1 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хорооны хурлын танхимд болно.
12:00 цагт: Иргэний нийгмийн байгууллагуудаас: Ард түмэн Оюутолгойг буцааж авахыг шаардаж байна сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан “Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн нэг, хоёрын давааны барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
14:30 цагт: “Сонсоод ихэд тонилгогч нэрт их хөлгөн судар” хийгээд “Сухавадийн орны зохиолыг өгүүлсэн үг: Ариун орны эрдмийг тодорхой өгүүлсэн билгийн толь оршвой” номын нээлт Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд болно.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud