Судлаачид Мичиган нууранд 150 жилийн өмнө живсэн онгоцыг илрүүлжээ
Судлаачид Мичиган нууранд 150 жилийн өмнө живсэн онгоцыг илрүүлсээн байна. Шумбагч Паул Эхорн “Lac Belle” онгоцыг 60 гаруй жил хайсны эцэст олжээ. “Shipwreck World” нэртэй дэлхий даяар живсэн онгоцны сэгийг олох үйл ажиллагаа явуулдаг бүлэг өнгөрсөн баасан гарагт /2026.02.13/ мэдэгдэл хийхдээ Эхорноор удирдуулсан баг Мичиган нуурны эргээс 20 км зайд “Lac Belle”-ийг илрүүлсэн гэсэн юм.
Эхорн тэрхүү онгоцыг 2022 оны аравдугаар сард илрүүлсэн ч гэсэн гурван хэмжээст загварыг нь бичиж авахыг хүссэн тул олон нийтэд зарлаагүй байна. Гэвч цаг уурын таагүй байдал болон өөр хүчин зүйлсээс болж шумбалтын баг нь живсэн онгоц руу эргэж очиж чадаагүй аж. 80 настай Эхорн 15 настайгаасаа хойш живсэн онгоцнууд хайж иржээ. Тэр “Lac Belle” онгоцны сэгийг 1965 оноос хойш хайсан байна. Тус онгоц 1872 оны аравдугаар сард 53 хүн тээвэрлэж явахдаа живж, аврах завьнуудын нэг нь хөмөрсний улмаас найман хүн амь үрэгдэж байжээ.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.