Л.Гантөмөр: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд алаагүй баавгайн арьсыг арай эрт хуваах гээд байна

Ардчилсан намын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.
Тэрбээр, "Улс төрийн хүний хувьд, би өөртөө Монгол төрийн төлөө үхнэ гээд тангараг өргөчихсөн. Өөрийн зүгээс хийж чадах бүхнээ би хийнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд алаагүй баавгайн арьсыг арай эрт хуваах гээд байна. Ардчиллынхны хувьд хэн ч байсан ерөнхийлөгчийн сонгуульд дэвших үүрэг, эрхтэй. Би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших намынхаа хүн бүрийг дэмжиж, магтана. Энэ бол миний эцсээ хийж чадах зүйл. 2026 он, гал морь жил гарч байна. Монголын ардчилал 37-ны жилээ үзэх гэж байна. 36 жилийн өмнө монголчууд мориндоо гэж омогшиж байсан үе. Тиймээс 2026 он монголчуудыг моринд нь мордуулсан жил байгаасай.
Сэлэнгийн сав газарт эртнээс Хятадаас ирж суурьшсан хүний тухай хэлснээс Сэлэнгийн ард түмнээ хэлээгүй. Миний хэлснийг мушгиад цацлаа. Улс төрийн хүрээнээс Сэлэнгийн ард түмний нэрийг барьж, ард нь нуугдаад миний эсрэг турхирах гэж оролдож байна шүү дээ. Энэ бол манипуляц. Сэлэнгэчүүдийг турхирахын тулд улс төрийн өндөр түвшнээс мөнгө гаргаж группууд рүү нь элдэв пост, гүтгэлгүүд оруулсан зэргийг би бүртгээд авсан. Ийм үйлдэл гаргасан улс төрийн албан тушаалтнуудыг Сэлэнгэчүүдээс уучлал гуйлгах ажлыг хийнэ " гэв.
Т.БАТСҮРЭН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ямбий чаавкааг хэн сонгох вэ
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
...хөөрхий бас яах вэ эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэдэг...гэхдээ eрөнхийлөгч бол мань эрд сэрүүднээ. АНамыг унтуулсан гар шүүд ээ
Gantumuruu odoo hereggyu dee , ehnerteigee Ter amwei biluu teriigee l zar ,