
“Middle Asian News”агентлагийн мэдээлснээр Монгол Улс 100 ба түүнээс дээш настай иргэдийнхээ тоог нэгтгэн гаргасан байна. Энэхүү мэдээллийг жил бүр шинэчилдэг бөгөөд уламжлал ёсоор Цагаан сарын баярыг тохиолдуулан танилцуулдаг билээ.
100 ба түүнээс дээш настнуудын хамгийн олон нь нийслэлийн Баянзүрх дүүрэгт оршин сууж байна.
2026 оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад 100 нас давсан 166 хүн байна. Хамгийн ахмад настай иргэн 108 настай.
Тайланд дурдсанаар нийт зуун настнуудын 92 нь хөдөө орон нутагт, 74 нь нийслэлд амьдарч байгаа бөгөөд тэдний 128 нь эмэгтэй, 38 нь эрэгтэй байна.
Хамгийн олон буюу 18 зуун настан Баянзүрх дүүрэгт амьдарч байгаа бол 17 нь Хан-Уул дүүрэгт, 10 нь Өвөрхангай аймагт, 7 нь Баян-Өлгий аймагт тус тус амьдарч байгаа аж.
1989-2010 оны хооронд гучин жил дотор арав арван жил дараалан нийт хүн амын 5 орчим хувийг өндөр настан эзэлж байсан бол 2020 онд 7.0 хувь болж өссөн байдаг. Нийт хүн амд өндөр настны эзлэх хувь 1956-2000 онд буурч байсан хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэж байв. Өндөр настан хүн амын 2010-2020 оны жилийн дундаж өсөлт өмнөх тооллогуудын жилийн дундаж өсөлтөөс хамгийн өндөр гарч байжээ.
Харин 2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж, энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрнэ гэдэг. 2023 онд нийт ахмадуудын 40.3 хувь нь эрэгтэйчүүд байсан бол 59.7 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд улсын хэмжээнд хамгийн өндөр настай нь 107 настай иргэн байв.
Сүүлд 2025 оны шинэчлэгдсэн мэдээллээр, жараас дээш насны бүлгийн 59.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол эрэгтэйчүүд 40.2 хувийг бүрдүүлжээ.
Аймаг, орон нутгийн хэмжээнд авч үзвэл, ахмад настнуудын 31.3 хувь нь нийслэлээс бусад бүс нутагт амьдардаг бол орон нутагт өндөр настнууд илүү төвлөрсөн байна.
2025 онд Улсын хэмжээнд албан ёсоор бүртгэгдсэн хамгийн өндөр настай иргэн мөн л 107 настай гэж бүртгэгдсэн юм.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.