СПОРТ

УАШТ-2020: Д.Булгантамир Гавьяат тамирчин Б.Ууганхүүг цэвэр ялав

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн дахь удаагийн тэмцээн Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хороонд өнөөдөр эхэллээ.

66 кг-ын тамирчдын өрсөлдөөн үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байна. Залуу бөх Сод-Эрдэнэ өнгөрсөн жилийн түрүү бөх Н.Мөнхбаярыг ялж, шуугиулсан. Тэгвэл бас нэгэн залуу бөх олныг өндөлзүүлж байгаа нь Д.Булгантамир. Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, ОУХМ Д.Төмөрхүлэгийн төрсөн дүү тэрбээр “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медалт, Гавьяат тамирчин Б.Ууганхүүг цэвэр ялав. Тэрбээр дараагийн тойрогт “World masters” тэмцээний алт, мөнгөн медальт, ОУХМ Г.Хэрлэнтэй барилдана.

УАШТ-ийг МҮОНРТ-ийн “MNB sport” сувгаар шууд дамжуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button