УРЛАГ

“Хийморь” УСК-ны зураглаач АНУ-д уригдав

Дэлхийн олон улс орнуудад шилдэг гэх тодотголын эзэн болж яваа, найруулагч МУСТА Г.Эрдэнэбилгийн “Хийморь” киноны зураглаач АНУ-д уригджээ. Тодруулбал,  өнөөдөр Лос Анжелес хотноо болж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “The ASC Outstanding Achievement Awards” наадамд зураглаач Б.Баатарыг тусгайлан урьсан байна. Америкийн зураглаачдын нийгэмлэгээс зохион байгуулж буй уг наадамд дэлхийн хамгийн шилдэг гэсэн зураглаач, уран бүтээлчид уригдан ирж оролцдог аж.

Тэрбээр, өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо болсон “Холливуд Монголд” фестивалийн үеэр Америкийн зураглаачдын нийгэмлэг ерөнхийлөгч Kees Van Oostrum-тай танилцсан бөгөөд, түүнд тусгайлан уулзаж, баяр хүргэхдээ “ASC монгол гишүүнтэй болбол бид баяртай хүлээж авах болно” хэмээн хэлж байжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button