Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн марафон: МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг нар иргэдэд таалагдаж байна

Яг 17 сарын дараа монголчууд долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Хол мэт сонсогдох боловч Ерөнхийлөгч болох хүслэнт хүмүүсийн марафон нам дотроо хэдийн эхэлчихсэн. Тэр бүү хэл иргэдээс "энэ хүн өрсөлдвөл дэмжих үү" гээд санал асуулга авч, дүнг нь танилцуулсан байна. Судалгаагаар МАН-аас Г.Занданшатар, Б.Энхбаяр, С.Бямбацогт, АН-аас Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар тэргүүлжээ.


Юуны түрүүнд Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Монгол Улсын уугуул иргэн байх ба 50 нас хүрсэн, сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан, УИХ-д суудалтай намаас (эсвэл хамтарсан байдлаар) нэр дэвшинэ.

МАН

бичвэр нарын зураг байж магад

Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1082 иргэнээс 2026 оны хоёрдугаар сарын 09-15-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар судалгаа авчээ. Дээр харагдаж байгаачлан МАН-аас Ерөнхийлөгчид дэвшиж болзошгүй зургаан хүнээс хамгийн их дэмжигдэж буй нь Ерөнхий сайд Г.Занданшатар байв. Харин Сангийн сайд Б.Жавхлан сүүл мушгисан байна.

Г.Занданшатар

Энэ жил 56 настай. 2003 онд анх Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайдаас улс төрийн карьер нь эхэлж УИХ-ын дарга болтол өссөн ч 2024 оны сонгуульд бүдэрсэн хүн бол Г.Занданшатар. Гишүүн болж чадаагүй түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэргэдээ авч Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар нэг жил ажиллуулаад Ерөнхий сайдад "өргөмжилсөн" байдаг. Түүний Засгийн газрыг унагахаар МАН-ын 80-аад оны лидерүүд болон АН-ынхан зүтгэсэн ч Үндсэн хууль зөрчсөн хэмээгдэж ҮХЦ дээр бүдэрсэн. Ийн Засгийн газар нь одоо бүтэн яваа билээ.

Ташрамд дурдахад, тэрбээр улсынхаа ажлын дэргэдүүр өөрийгөө рекламдах, олон нийтээс оноо цуглуулах ажлаа маш сайн хийж байгаа. Жишээ нь, МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэг, өөрийн сошиал хаягтаа байршуулдаг рийлүүд, ТӨК-уудаарх аяллууд гээд тоочиж болохоор. Хамгийн сүүлд л гэхэд Central TV-ийн The Tonight Show-нд оролцов.

Судалгаанд оролцсон 1082 хүний 30 хувь нь дэмжиж, 44 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 26 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Б.Энхбаяр

2027 оны эхээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох насны босгодоо хүрнэ. МАН дотор Ерөнхийлөгчийн сонгуульд үндсэндээ Г.Занданшатарыг явуулах алхам дээрээ тохирсон дүр зурагтай байгаа ч Засгийн ийм халуун галыг атгаж яваа хүнд тэр хүртэл дэндүү хол зай байна. Эсрэгээрээ Б.Энхбаярт байгаа давуу тал нь одоогийн ХЗДХ-ийн сайдын статусаас сайтар улс төр хийж, шударгын төрхөд тоглож, дүрээ хоногшуулах боломжтой байдал.

Г.Занданшатарын мөн адил өөрийгөө сурталчлах, олон нийтийн хараанд байнга байх ажлаа сайн хийж байгаа. "Халуухан хавар болно", "Нүүрсчдийг хөөнө", "Хорино", "Эх орноосоо хөөнө" гэх зэрэг ХЗДХ-ийн сайд болсноосоо хойших тренд үгсийг нь бараг бүгд цээжилсэн. Нэг хэсэг хууль, цэргийнхнийг фон болгож цөмөрсөн рийл хийж байсан ч ойрдоо нам гүмхэн буй.

Б.Энхбаярын онцлог бол эрх ашиггүй, зорилгогүй бол нэг ч үг амнаасаа илүү унагахгүй. Зорилго байвал юу ч хийгээд хамаагүй түүн рүүгээ зүтгэдэг, өртөгсдийг юман чинээ үл боддог хүйтэн дүр. Судалгаанд оролцсон 1082 хүний 16 хувь нь дэмжиж, 54 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 30 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

С.Бямбацогт

Шадар сайд хүртэл ер зогсоогүй карьер бүхий 52 настай С.Бямбацогт. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ХЗДХ-ийн сайд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Зам тээврийн сайд, Батлан хамгаалахын сайд хийж өдгөө Г.Занданшатарын Засгийн газарт Шадар сайд хийж байна. Эндээс харахад МАН дотроо аль ч үеийнхэнтэйгээ мандаж явахад нь эвээ олоод гар барьчихдаг нэгэн.

Судалгаанд оролцсон 1082 хүний 14 хувь нь дэмжиж, 40 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 46 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Б.Батцэцэг

Саяхан СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль болж Д.Үүрийнтуяа сонгогдсон. Угтаа тус холбоог тэргүүлэх хүнээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг удаан яригдсан. УИХ-д сонгогдсон байдал, ЗГ-ын гишүүнээр ажилласан түүх, намдаа зүтгэсэн түүхээрээ ч тэр МАН-д Б.Батцэцэгээс илүү тохирох кандидат байгаа юу гэвэл үгүй байсан. Гэсэн ч тийш зүтгэсэнгүй. Харин Ерөнхийлөгч болох боломжтой эмэгтэй дүрээр нэрлэгдээд байна.

Б.Батцэцэгийн хувьд “Мөнхийн үсэг” ХХК, “Аз хур” ХХК-аа үүсгэн байгуулсан. Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад улстөрд орж ирсэн түүхтэй. 16 жил улстөрийн тогоонд буй түүнд бараан түүх тун цөөн. Сайтар ажвал “Мөнхийн үсэг” ХХК-аараа тендер түүдэг гэхээс өөр хиргүй явсаар ирсэн билээ.

Судалгаанд оролцсон 1082 хүний 11 хувь нь дэмжиж, 52 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 37 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Ж.Энхбаяр

Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн гэх тодотголыг өнгөрсөн хугацаанд хангалттай бүрдүүлж, нааж ирсэн хүн бол Ж.Энхбаяр. Түүний хувьд одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх хугацаанд нь ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгч болмогц нь Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар өнгөрсөн сонгуулиар Төвийн бүсэд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсноос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан. Өнгөрсөн намрын улс төрийн дуулиан шуугианы гол эздийн нэг байсан тэрбээр УИХ-ын даргаар Н.Учралыг томилсны дараа Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар томилогдоод байгаа.

Судалгаанд оролцсон 1082 хүний 11 хувь нь дэмжиж, 45 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 44 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Б.Жавхлан

Банкны салбарт 20 жил, улстөрд 10 жил зүтгэсэн Б.Жавхлан. 2022 онд буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Сангийн сайд болсон тэрбээр Г.Занданшатарын танхимд мөн сайдаараа буй. Ерөнхийдөө унасан эдийн засгаа сэргээ гэх даалгавартайгаар ийн суугаа. Тэрбээр энэ жил 51 настай. Ерөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрсэд урьд багтаж байгаагүй түүнийг эл судалгаанд багтаасан нь хачирхалтай.

Судалгаанд оролцсон 1082 хүний 9 хувь нь дэмжиж, 48 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 43 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

АН

бичвэр нарын зураг байж магад

Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1082 иргэнээс 2026 оны хоёрдугаар сарын 09-15-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар судалгаа авчээ. Дээр харагдаж байгаачлан АН-аас Ерөнхийлөгчид дэвшиж болзошгүй зургаан хүнээс хамгийн их дэмжигдэж буй нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа сүүл мушгисан байна.

Н.Алтанхуяг

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит дүрүүдээс хамгийн их олон нийтэд таалагдах нь Н.Алтанхуяг. Өдгөө 68 настай, 1990 оноос одоог хүртэл улстөрд зүтгэж, салбарын сайдаар гурван удаа ажиллаж, сүүлд Ерөнхий сайд ч хийсэн нэгэн.

Гэхдээ түүнийг Ерөнхийлөгч болох замналд нь чангаах нэг зүйл бий нь Хөгжлийн банкны хэрэг. Эл хэргээр шүүгдэж, өнгөрсөн онд цагаадсан ч дөрвөн прокурор давж заалдсанаар дахин сөхөгдөөд буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд,

  • 26.5.Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.
  • 26.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэх хоёр заалт бий.

Хэрэв Хөгжлийн банкны хэргээр ямар нэгэн ял сонсвол дэвших боломжгүй болно гэсэн үг юм.

Судалгаанд оролцсон 1082 хүний 24 хувь нь дэмжиж, 47 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 29 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Б.Пүрэвдорж

УИХ-д гурав дахь удаа сонгогдож, сумын соёлын төвд сонгогчдодоо хавирга чанаж өгч байгаад өөрөө дуулчихдаг хүн бол Б.Пүрэвдорж. Дуулдаг байдлаа мөнгөө хэмнэж буйгаар ч тайлбарлаж харагддаг.

Түүний хувьд Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны даргаар 14 жил ажиллаж, дараа нь Ховд аймгийн Ардчилсан намын дарга, 2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга, 2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажилласныхаа дараа УИХ-д орж ирсэн.

Шинэхэн гишүүн байхдаа тэр сахал Д.Эрдэнэбилэг, нутгийн ах Ц.Элбэгдорж нарын шүглийг УИХ-д үлээдэг нэгэн байсан бол сүүлдээ нэлээд төгөлдөржиж, хуурамч шатахуун, махны экспорт гэхчлэн өргөн хүрээний сэдэв рүү орсон. Түүнийг ер эрх ашиггүй, мөнгөгүй сэдвээр дуугарахаа больсон гэгддэг. МАН-тай ч нэгдэж олон ажил бүтээх агаад УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хамгийн их далд хөрөнгөжсөн гишүүнээр нэрлэгддэг.

Судалгаанд оролцсон 1082 хүний 17 хувь нь дэмжиж, 57 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 26 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Д.Ганбат

Ардын арми, салаан захирагчаас УИХ-ын гишүүн болтол өссөн Д.Ганбат гурав дахь удаагаа парламентын гишүүнээр сууж буй. 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа төрийн мөнгөөр зургаа хэвлээд тойргийнхондоо бидон тарааж, Бидон Ганбаа нэрээр хочлогдох болсон. Бидон тарааснаа өөрөө үгүйсгэдэг ч, энэ хоч нь хусавч арилаагүй.

Судалгаанд оролцсон 1082 хүний 15 хувь нь дэмжиж, 52 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 33 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Лу.Гантөмөр

Сүүлд Сэлэнгэчүүдийг Хятад цустай учир ногоо нь хурдан ургадаг гэж хэлээд олон нийтийн шүүмжлэл, анхаарлын төвд зэрэг өртсөн хүн бол Лу.Гантөмөр. 2004 оноос улстөрийнх нь карьер эхэлж, 2012-2016 онд буюу Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт салбарын сайдаар ажиллаж байсан. Мөн 2023 онд АН-ын даргаар сонгогдож, Л.Оюун-Эрдэнэтай хамтарсан Засгийн газарт багтаж явлаа. Гэлээ ч даргын алба халаатай гэдэгчлэн сайдын суудлаа ч өгч, даргын ажлаа ч өгсөн тэр саяхнаас ил гарч ирэв.

Сүүлд "Генералын пагон мөрөөддөггүй цэрэг гэж байдаггүй. Би намын дарга, удирдлагуудынхаа өмнөөс юм яриад байх нь зохимжгүй. Гэхдээ би Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд ороход бэлэн байгаа. Тэр нь өөрөө бусдыгаа харлуулах үйл явдал руу халтирахгүй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" гэж Ерөнхийлөгч болмоор байгаагаа тод илэрхийлсэн юм.

Судалгаанд оролцсон 1082 хүний 13 хувь нь дэмжиж, 55 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 32 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

С.Ганбаатар

"Би байнга Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэлтэй байдаг" гэж тэр хэлсээр ирсэн. Оргүй бол биш. Тэр хамгийн уйгагүй байдлаар монгол орноо тойрч, бүсчилсэн хөгжлийн агуулга дээр ч тойргоос нэр дэвшиж, ер нь аль сайнаараа хичээж яваа.

Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээд яг ялахын даваан дээр гадны иргэнээс санхүүжилт авсан гээд боорлуулчихсан шархаа тэр 2027 онд нөхөх бодолтой юу гэвэл тийм. Гэвч ял сонсвол Ерөнхийлөгч болох мөрөөдөл нь замхарна.

Прокурорын байгууллагаас түүнийг,

  • Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон,
  • Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах,
  • Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих,
  • Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.

Өнгөрөгч есөн сард АТГ-ын мөрдөгчид прокурорын яллах дүгнэлтийг гардуулсан байдаг. Гэхдээ түүнд холбогдох хэргийг шүүх хурал, хэрэг хэрхсэн талаар мэдээллүүд сураг алдарсан байдаг.

Судалгаанд оролцсон 1082 хүний 12 хувь нь дэмжиж, 68 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 20 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

С.Баярцогт

Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуудал гээд Монголын улстөрчидтэй холбоотой томоохон хэргүүдтэй нэр нь холбогддог хүн бол С.Баярцогт. Тэрбээр 2008 оноос хойш Байгаль орчны сайд, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дэд дарга гээд төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан. Харин 2016 оны сонгуульд нэр дэвшээд бүдэрч, хойш суусан. Саях Оюутолгойн сонсголоор чимдан дүүрэн баримт чирсээр дахин гарч ирсэн билээ.

Судалгаанд оролцсон 1082 хүний 12 хувь нь дэмжиж, 57 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 31 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

С.Одонтуяа

УИХ-д гурвантаа сонгогдож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан хүн бол С.Одонтуяа. Ганцхан жил сайдаар ажиллахдаа салбараа АН-ынхнаар дүүргэсэн гэгддэг. Тэд одоо ч яаманд буй, ажиллахад хэцүү хэмээн Б.Батбаатар хэдэнтээ дуугарсан.

Урьд ерөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болзошгүй хүмүүсийн жагсаалтад багтаж байгаагүй С.Одонтуяад судалгаанд оролцсон 1082 хүний 9 хувь нь дэмжиж, 57 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 34 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Ж.Баярмаа

АН-ын жагсаалтын зургаад эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болсон Ж.Баярмаа АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж болзошгүй хүмүүсийн эгнээнд багтаж, иргэдээс хамгийн муу дэмжлэг авсан хүн болов. Түүнийг УИХ-д орж ирсэн цагаас "С.Баярцогтын хүн, үгийг нь дамжуулж, үйлдэл болгон хэрэгжүүлдэг" хэмээн нэлээд шүүмжлэгдсэн. УИХ-д нэг жил долоон сар суухдаа багагүй хэл үг гаргаж, галтай сэдвүүд рүү ч орж амжсан.

Хамгийн сүүлд л гэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийгдсэн Харбины гэрээг шалгах түр хороо байгуулна гэж "хашхирсан" билээ.

Судалгаанд оролцсон 1082 хүний 8 хувь нь дэмжиж, 63 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 29 хувь нь одоогоор шийдээгүй хэмээн хариулсан байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Занданшатар та болио. Тойрог дээр унаад
Занданшатар та болио. Тойрог дээр унаад

МАН аас хэнч гарахгүй. Зандан, Бябацогт хоёр залуучуудыг нухчин дарж нугасалан. ҮХЦ ийн их суудлын хуралдааны дараа Бябацогтын хэлснийг сана, УИХ ын дэд дарга Булгантуя, Зандангаас та аль томъёлоллоор санал хураалгах вэ гэж асууж хэлснээр нь санал хураалгасан. Дараа нь ҮХЦ д өгч дарж авсан биз дээ. МАН залуучууддаа их нигууртай хандаж байгааг түмэн олон ойлгосон.

Зочин
Зочин

Жавхлан гэж бузар хулгайч өөрийгөө мөнгө өгч судалгаанд оруулаад байдаг юм уу 9 хувь дэмжсэн гэх шиг энэ улсыг дампууруулж байгаа новш хүрэлсүхийн хамаатан гэж байгаа 9 үеэрээ үйлийн үрээ эдлэнээ

Зочин
Зочин

Эдийн засгийн өндөр мэдлэг чадвартай, орос англи гээд гадаад хэлийг гаргууд сайн эзэмшиж чөлөөтэй ярьдаг, харьцангуй залуу дээр нь өнөөдөр хийж буй ажил бодлого чиглэл нь зөв Занданшатар нь хамаагүй дээр байлгүйдээ яаж ч бодсон.

Зочин
Зочин

Намхан тагжгар атигар хүн ёрөнхийлөгч байвал монгол улс монгол хүний нэрийг гутаана. 175 см ээс өндөр хүн ерөнхийлөгч болно гэсэн хуулийг хурдан батлах хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бас зөв байхаа.

ман гишүүн
ман гишүүн

МАН-аас хэн ч бсн гарахгүй ээ, АН-аас Баярцогт, Алтанхуяг 2-ын аль нь ч дэвшсэн ялна аа................

Зочин гийчин
Зочин гийчин

Баярцогт чинь нэр хүндгүй урвагч болсон. Яагаад Монголчуудыг доромжлоод хэрэг хийсэн хүнийг оруулж даажигнаад байнаа???

Зочин
Зочин

ТА НАР ОНИГОО ШАА? БЯМБАЦОГТ ОО, ЧИ БОЛ ХАМГИЙН ЭЦЁИЙН УДАА ОРЬ ДУУ ТАВИАД БООЖ ҮХЭЖ БАЙГАА ХАВХАНД ОРСОН ХУЛГАНА

Зочин
Зочин

ЗАНДКА НЬ ӨРСӨЛДӨЖ ТЭНЭГТЭЭД ХАМРААРАА ГАЗАР ШААНА. ККК. ХУДАЛ СУДАЛГААГААР ӨӨРСДИЙГӨӨ САЙХАН БАЯСГАЖ БАЙ. АРД ТҮМЭН ХҮРЭЛСҮХ, ҮАНДАШАТАР НАРТ ТОМООМ ТОМ ХАРИУГ НЬ ӨГЧИХНӨ ДӨӨ ХА ХА.

Зочин
Зочин

Монгол Улс үнэхээр олигтой лидeрчгүй болж дээ. Одоо нөгөө 3н нам нь олигтой хүн гаргаад ирвэл МАН, АН-г сонгох ч хэрэг алга

Зочин
Зочин

Хүрэлсүхийн л хүн биш бол хэн ч яахав. Угаас Монголчуудад олигтой удирлагчтай байх буян байхгүй болсон байна. Хүрэлсүх бол арай дэндүү даварч байгаа, угийн тэнэгдүү хүн чинь бүр Эбигээс дор авирлаад байгаа юм

Зочин
Зочин

Хучаач хүний өмнөөс таалаад байгаарай хулгайчид дуртай хүмүүс байдаг л юм бна

Зочин
Зочин

Хулгайч нарт дуртай хүмүүс болио

иргэн
иргэн

Төр бодлогоороо залгамж халаагаа бэлдээгүй юм бна. Хүрэлсүх ерөнхийлөгч дахин сонгогдвол эд нараасаа хавьгүй дээр санагдаж бна.

Зочин
Зочин

Ер нь нэр дэвшигчдийн ярьж байгаа бодлогуудын зарим нь хэрэгжих боломж нь хэрхэн санхүүжих болон хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой бус байгаад хүмүүсэд эргэлзээ төрүүлж байгаа нь ойлгомжтой

Зочин
Зочин

Ene sudalgaa yag unen bodit baidliig haruulj chadah uu gedeg ergelzeetei sanagdaj baina ard irged bid nar amidral deer yu bolj baigaa deer l iluu anhaarah heregtei bh

Зочин
Зочин

Ер нь бол аль нам нь биш хүн нь чухал санагдаад байдаг шүү сүүлийн жилүүдэд амьдрал дордсоор л байна бодит өөрчлөлт хийх хүн гарч ирээсэй гэж хүсэж байна

Зочин
Зочин

Zandanshatar nileen turshlagatai hun geh yum gehdee irgediin amidrald medegdehuitc ajil hiisen uu gedgiig sain bodoj uzmeer bn

Зочин
Зочин

Алтанхуяг гуай туршлагатай ч өмнөх алдаа оноогоо хүмүүс мартсан гэж бодохгүй байна шүүхийн асуудал нь цэгцэрч байж л итгэл төрнө

Зочин
Зочин

Manai uls turd neg l ih surtalchilgaa yavaad baidag harin ajil bol bodit amidral deer medregdehgui bgaa ni harams

Зочин
Зочин

Энэ олон нэр дундаас үнэхээр эв нэгдэл авчирч чадах хүн байна уу гэж бодогдож байна дандаа талцуулах өнгө аяс давамгайлаад байх юм

Зочин
Зочин

Sudalgaand orson humuusiin too tiim ch ih bish yum shig sanagdlaa gehdee ard irgediin setgel zuin baidliig haruulsan l bai

Зочин
Зочин

За ямар ч байсан МАН-с хэн ч дэвшсэн бай дэмжиж болохгүй.Алтанхуягийг бол дэмжихгүйээ өөр олигтойхон хүн нэр дэвшүүлэхгүй бол АН эвгүйтэж мэдэх л юм.

хүннү
хүннү

Эдгээр нөхдүүдээс хүн тоож, нохой шиншлэх “амьтан” алга. Ер нь ерөнхийлөгчөөр яах юм вэ? Өмнөх ерөнхийлөгч нарын балаг дуусаагүй байна.

Зочин
Зочин

Дэлхийн дайн гарна эргүү Монголчуудаа. Үхэл үхэл өдөр бүр үхэл хүлээж байхад улс удирдах гэж бас зовоод яах гэж. Занданшатар ч бай, Алтанхуяг ч бай оросод буудуулж алуулсан хүмүүс шиг үхэх биз. Чимээгүй өөрийнхөө тавилангаар үхэх нь жижиг улсын ерөнхийлөгч болохоос 1000 дахин илүү сайхан амьдрал мөн.

zochin
zochin

estoi hudlaa sudalgaa bna ene sudalgaag hiisen baiguullagiig irged demjij sudalgaag ni uzeh hereggui edgeer humuus bugdeeree mongol tur ard tumnii umnu gemtei humuus

Зочин
Зочин

Судалгаа гэж нэг талыг барьж илт худлаа зүйл их тавьдаг. Энэ харин үнэнд ойр байна шүү. Ард олны дунд нэр хүнд нь үнэхээр МАН- аас Занданшатар, АН- аас Алтанхуяг хоёр л бусдаасаа илт илүү байгаа даа. МАН- д Занданшатараас өөр сонголт байхгүй. АН- д Алтанхуяг биш гэвэл Пүрэвдорж гэсэн сонголт байгаа.Ерөнхийлөгчийн төлөөх марафоны дүн энэ 3 хүний хүрээнээс аль нэг нь гарч ирэх биз.

Зочин
Зочин

Занданшатар нь дээр байх

Зочин
Зочин

Алтанхуягаас өөр хүн алга. Бусад нь тэр чигээрээ Mcs ээс авилгал авсан бузрууд харагдаж байна. Ганбаатар аваагүй юм байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ ч үнэмшилгүй л сонсогдож байна.Алтанхуягийг хэн дэмждэгийн бол. Нүүрс бонд гээд зөндөө л муу муухай юманд нэр нь холбогддогийг бүгд л мэддэгшдээ . Өрийг хойч үе хүүхдүүд төлнө гэж тэнэгтсэн.

Зочин
Зочин

Ямар дуракууд нь энэ судалгаанд хамрагдаад бдаг юм бэ? Саяхан Хүрэлсүх таалагдаад аймаар бна гэсэн одоо Зандка нь таалагдаад л. 14 тэрбумын хэрэгтэнгүүд ээлжлээд Төрийн оройд суух санаатай. Даварсан ацнууд.

иргэн
иргэн

Баярцогт бол төрийн албаны туршлагатай, ер нь дэмжих хэрэгтэй шүү..............

Зочин
Зочин
Reply to  иргэн

Занданшатараас долоон дор хужаа

Зочин
Зочин

Мэдээж Занданшатар болноо. Нийгэмд бугшсан томчуултай холбоотой хамаг бузар булайг Занданшатар л зоригтой ил гаргаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button