НИЙГЭМНийгэм мэдээ

Сар шинийн өдрүүдэд зөрчлийн 8265 дуудлага бүртгэгджээ

Сар шинийн баяр буюу энэ сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8265 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 361, зөрчил 6325, зам тээврийн ослын шинжтэй 1579 байна.

Нийт дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2186 буюу 20.9 хувь, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 110 буюу 23.4 хувь, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 1892 зөрчлөөр буюу 23.0 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 184 буюу 10.4 хувиар тус тус буурчээ.

Зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил 1139 буюу 15.2 хувь, эрүүлжүүлсэн хүн 352 буюу 40.8 хувь, баривчилсан хүн нэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 288 буюу 41.9 хувь, ар гэрт хүлээлгэн өгсөн 171 буюу 28.1 хувь, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157 буюу 47.0 хувиар тус тус буурсан үзүүлэлт болжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button