Нийгэм мэдээ

Буузны жигнүүрийг тосолж хэрэглэх нь хамгийн эрүүл

Сар шинийн баяраар айлууд бууз жигнэхдээ наалдуулахгүйн тулд гялгар уут болон жигнүүрийн гэх тодотголтой цаасан дэвсгэрүүдийг түгээмэл хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар хүнсний инженер О.Гал-Очироос тодрууллаа.

-Бууз жигнэхдээ дэвсдэг гялгар уут эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Хүнсээ ууталдаг гялгар уут нь зөвхөн аливаа зүйлийг савлах л үүрэгтэй. Уутанд фоли этилин гэх бодис байдаг бөгөөд энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй. Мөн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулдаг. Манай улсад эдгээрийг ерөнхийд нь тоймлон хариу гаргах, нарийн шинжлэх лаборатори байдаггүй юм. Тиймээс эдгээрийн зөв бурууг хүмүүс ялгахгүй хэрэглээд байгаа.

-Үүний оронд ямар сонголт байж болох вэ?

-Хамгийн зөв нь тослох. Тос нь өөрөө гадаргуугийн идэвхт бодис. Тиймээс жигнүүрээ тослоход хангалттай. Түүнээс биш жигнүүрийн зориулалтын цаас гэжа бүтээгдэхүүн хүртэл гялгар ууттай адилхан материалтай байдаг. Бид хуванцар хортой гэдгийг мэднэ. Үүн шиг гялгар уутыг халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй хамтад нь хэрэглэж болохгүй гэдгийг сайн ойлгомоор байна.

Нэмэлтээр дурдахад, МХЕГ-ын төв лабораторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарчээ.

Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button