Сар шинийн барилдааны дараагаар бөхчүүдийн чансаа оноо шинэчлэгдсэн. Чансааг Улсын арслан Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар 4700 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Тэдний араас улсын арслан Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий нар 4550 оноогоор удаалж байна.
Чансаа онооны эхний 10-т гурван аймгийн арслан багтжээ. Тодруулбал, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар чансааны хоёрдугаарт, аймгийн хурц арслан Д.Алтанцоож 4350 оноотойгоор чансааны зургаадугаарт байгаа бол аймгийн арслан М.Баяржавхлан 3700 оноотойгоор долоодугаар байрт багтжээ.
Чансаа оноог дэлгэрэнгүй танилцуулбал:
- Улсын арслан Э.Батмагнай- 4700 оноо
- Аймгийн арслан Н.Амгаланбаатар- 4700 оноо
- Улсын арслан Ц.Бямба-Отгон- 4550 оноо
- Улсын заан Б.Бат-Өлзий- 4550 оноо
- Улсын заан С.Сүхбат- 4500 оноо
- Аймгийн арслан Д.Алтанцоож- 4350 оноо
- Аймгийн арслан М.Баяржавхлан- 3700 оноо
- Улсын аварга О.Хангай- 3600 оноо
- Улсын начин Б.Даваа-Очир- 3200 оноо
- Улсын харцага Б.Зоригтбаатар- 2950 оноотой эхний 10 байрт багтаж байна.
Энэ цаг үед сайн барилдаж, улсын цолонд ойрхон байгаа аймгийн арслангууд чансаа оноогоор дээгүүр жагсаж байна. Угтаа тэд ирэх жилийн улсын наадмын дээгүүр даваануудад хоорондоо тунан барилдаж улсын цолны босго алхах магадлалтай өндөр байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.