УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Бямбасүрэн нар хугацаанаасаа 12 хоногийн өмнө суллагдаж, бусад нь дахин 15-30 хоног хоригдоно

Нэг сарын өмнө бид 1.5 цагийн цахилгаан, дулаан, усны хязгаарлалтад орж, дулаан гэртээ тухтай амьдрах наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч байв. Мөн цахилгааны доголдлоор олон айлын цахилгаан хэрэгсэл эвдэрсэн. Тухайн үед эрчим хүчний салбарын боломжийг хулгайлсан байж болзошгүй томчуудыг АТГ-аас шил дараалан баривчилж, шалгаж эхлэхэд нийтээрээ алга ташиж байсан ч одоо мартаж орхив.

АТГ-аас нийт 13 хүнийг шалгаж байгаа. Тэдний долоо нь цагдан хоригдсон билээ. Тэдний нэг сар хоригдох хугацаа сар шинийн өдрүүдэд дууссан ба үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан эсэхийг тодруулан хүргэе.

Н.Тавинбэхийг үргэлжлүүлэн нэг сар, П.Товуудоржийг үргэлжлүүлэн 15 хоногоор цагдан хорино

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон.

Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг АТГ-аас /2026-01-14/-нд баривчилж, 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. Улмаар П.Товуудоржийн дүү суллагдаж Н.Тавинбэх, П.Товуудорж нар нэг сарын хугацаатайгаар хоригдсон байдаг.

Тэдний цагдан хориог сунгах эсэхийг сар шинийн өмнө дэнсэлж, Н.Тавинбэхийг нэг сараар, П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.

Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнгийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин сайдын суудлаасаа буухдаа шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнтэй гар барьж, яамныхаа ТНБД-аар үлдэж байсан.

Харин П.Товуудорж нь Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул. 2020-2021 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2022 оноос одоог хүртэл буюу Б.Чойжилсүрэнг сайдаар ажиллаж буй энэ цаг үед Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж буй. 

Н.Тавинбэх, П.Товуудорж нарт холбогдох хэргийг ЭНД дарж унших боломжтой.

Б.Насантогтох, Ч.Амгалантөгс, Г.Баатар нарыг үргэлжлүүлэн нэг сар хорино

ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтох Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа / 2023-11-16/ "М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдоод буй. Тухайлбал, өрийн эхнэрийнхээ компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулсан байна.

Улмаар энэ сарын 16-ны өдөр гэр болон ажил дээр нь нэгжлэг хийж, 350 сая төгрөгийн валютыг хураан авч, эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй билээ. Түүнтэй хамт хадам дүү Ч.Амгалантөгс, хадам дүүгийнх нь нөхөр Г.Баатар нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьсон юм.

Цагдан хориог сунгах эсэх шүүх хурал энэ сарын 16-ны өдөр болж “Хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх үндэслэл бүхий баримт байгаа” гэх үндэслэл арилаагүй гэж дүгнэн хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.

30 хоног цагдан хоригдсон Д.Бямбасүрэн, Ц.Мөнхбаяр нар хугацаанаасаа 12 хоногийн өмнө суллагджээ

/2026-01-22/-нд “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэрээс 35 сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан. Мөн түүнтэй хамаарал бүхий этгээд болох Ц.Мөнхбаярыг хахууль дамжуулсан байж болзошгүй үйлдэл илэрсэн учир АТГ хойшлуулшгүйгээр баривчилсан. Улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хугацаа нь өнөөдөр буюу /2026-02-24/-нд дуусах байсан ч 12 хоногийн өмнө /2026-02-12/-нд прокурорын саналаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаад суллажээ.

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Тодруулбал, 1988 оны Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийн төгсөгчид. Намтраас нь харвал, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоход Б.Бямбасүрэн Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилогдож байж. Үүний дараа 2022 онд Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг мөн л Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирлаар томилжээ.


Гадуур шалгагдаж байгаа зургаа

48 цаг хоригдоод суллагдсан МХЕГ-ын хоёр: А.Бямбадорж, Б.Мөнхсайхан

АТГ-аас /2026.01.27/ орой хойшлуулшгүй ажиллагаа явуулж, АҮЭБ-ын яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж, Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайханы гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, 48 цаг саатуулсан. Гэхдээ үргэлжлүүлэн хориогүй.

Тэднийг өмнө нь хамт ажиллаж байхдаа буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хийж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүйгээр гадуур шалгаж байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

В.Адъяа, Б.Эрдэнэцогт, О.Азжаргал нар хилийн хоригтойгоор шалгагдаж эхэллээ

“Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг /2026-02-02/-нд АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. АТГ тэдний гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан хэмээн үзсэн.

Тэдний цагдан хориог сунгасан эсэхийг тус аймгийн шүүхээс тодруулахад "Тус гурван хүний 48 цагийн баривчилгаа дуусаж, хоёрдугаар сарын 04-ний 22 цагт суллагдсан. Ингэхдээ В.Адъяагийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлж, мөн Б.Эрдэнэцогт, О.Азжаргалын хамт хилийн хориг тогтоож шийдвэрлэсэн" гэв.

Ингэснээр тэднийг АТГ-аас гадуур байцаана гэсэн үг юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

Баривчлагдаж хоригдоогүй ч шалгагдсаар яваа Б.Нямаа

Мөн цагдан хоригдож, баривчлагдаагүй ч Н.Тавинбэхийг шалгаж эхэлсэн цагаас л АТГ-д шалгагдаж байгааг нь дурдаж байсан нэг хүн бол Б.Нямаа. Түүний хувьд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхад түүний зөвлөх, мөн Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтэст олон жил ажиллаж байсан нэгэн билээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шалгаж байна л гэдэг гэхдээ эцсийн шийдвэр нь яаж гарахыг харах л үлдлээ өмнө нь олон хэрэг замхарч байсан шүү

Зочин
Зочин

Нэг нь сайд байснаа ТНБД болоод үлдэнэ гэдэг жирийн хүнд бол ойлгогдохгүй давхар эрх мэдэл юм шиг харагдаж байна

Зочин
Зочин

Heden say dollar gesen toonuud yavaad baihaar bidnii tulj baigaa tulbur haashaa orood baigaa ni todorhoi bolmoor baina

Зочин
Зочин

Увс аймгийн холбоо сүлбээ гээд ярихаар бүр танил талаараа албан тушаал авдаг юм уу гэсэн хардлага төрж байна

Зочин
Зочин

Erchim huchnii une nemegdeed baidag ni ingej idej uugaad baidagtai holbootoi yum bish uu gej harj baina

Зочин
Зочин

Ийм олон хүн нэг салбараас холбогдож байгаа нь өөрөө системийн асуудал юм биш үү ганц хоёр хүнийг бариад өнгөрөх биш цаад шалтгааныг нь засах хэрэгтэй

Зочин
Зочин

Тэр их хязгаарлалт болоход бүгд уурлаад буруутнуудыг баривчилж байна гэж алга ташиж байсан одоо харин нам гүм болчихсон нь сонин санагдаж байна

Зочин
Зочин

Energiin salbariin herguud yamar olon huntei holbogdoj baigaag harahaar ene system bugdeeree idegdsen yum bish uu gej bodogdood baina

Зочин
Зочин

ATG barivchilgaa hiigeed baidag daraa ni zarim ni sullegdeed gaduur shalgagdana geheer ard irgediin itgel buurah ni argagui

Зочин
Зочин

Цахилгаан тасраад айлуудын хэрэгсэл шатахад хэн хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй л үлдсэн шүү дээ

Зочин
Зочин

Todorhoi herguud deer neg negnee tomilood yavdag ni ene ulsad merit gej yum baihgui bolson yum shig

Зочин
Зочин

Цагдан хорих хугацааг сунгалаа гэдэг нь хэрэг нь нэлээд ноцтой юм шиг санагдаж байна

Зочин
Зочин

Sulagdsan humuus n hiliin horigtoi bolood yavahaar yamar shiidver garah bol gej humuus huleegeed baina

Зочин
Зочин

Мөнгө валют гэрээс нь гарч ирсэн гэхээр үнэхээр итгэмээргүй их хөрөнгө эргэлдэж байдаг юм байна

Зочин
Зочин

Бид цахилгаангүй хөлдөж суухад дээр нь ийм мөнгөний хэрэг явж байсан гэхээр бүр гомдол төрж байна

Зочин
Зочин

ATG ene udaa duustal ni yavuulj hariutslaga tootsoj chadah uu gedgiig l harj baina

Зочин
Зочин

Найз нөхдийн холбоо томилгоонд нөлөөлдөг гэдэг үнэн бол тун харамсалтай

Зочин
Зочин

Zarim ni 48 tsag saatuulaad garaad irdeg ni jiriin hund bol shudarga bus sanagddag

Зочин
Зочин

Эрчим хүчний салбар бол улсын аюулгүй байдалтай холбоотой баймаар ингэж самарч болохгүй

Зочин
Зочин

Ene humuus bugd l neg negnee meddeg tanidag humuus baidag yum baina l daa jiriin irgen bidnii huvid bol iim tom hereg hiisen bol shorondoo suuh yostoi shuu gej bodoj baina

Зочин
Зочин

Эрчим хүчний салбарт ийм их мөнгө яригдаж байхад бид гэртээ лаа асаагаад сууж байсан нь үнэхээр гомдмоор санагдсан одоо тэгээд зарим нь суллагдчихлаа гэж сонсоод гайхаж байна

Зочин
Зочин

Darga nar horigdood baahan sensaats bolood unguruhuur ni buh yum tag martagdaj baina bidnii amidral deer harin yamar ch oorchlolt alga shudraga es gej uneheer baina uu

Зочин
Зочин

Нэгийг нь сунгаж хориод нөгөөг нь хугацаанаас нь өмнө суллаад байгааг харахаар ард түмэнд ойлгомжгүй сэтгэгдэл төрж байна хууль бүгдэд адил үйлчлэх ёстой биш үү

Зочин
Зочин

Авлигын хэрэгт холбогдсон л бол эцсийг нь хүртэл шалгаад буруутай нь тогтоогдвол хатуу шийтгэх хэрэгтэй тэгж байж дараагийн хүмүүс айна

Зочин
Зочин

Erchim huchnii mongo geheer dandaa terbumaar yarih yum bidnii tsalin bol heden tugrug l baidag iim zoruutei niigemd itgel aldagdaj baina

Зочин
Зочин

Хилийн хориг тавиад суллаж байгаа нь зүгээр нэг хэлбэр төдий арга хэмжээ биш байгаа даа үнэхээр шалгаж байгаа бол ил тод мэдээлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Horih hugatsaag sungah sungahgui geed yariad baigaa ni neg l oilgomjgui baina engiin irgen bidend todorhoi tailbar heregtei

Зочин
Зочин

Neg sar horigdood 12 honogiin umnu sullagdsan geheer yamar neg nuluu baiv uu gej bodogdoj baina

Зочин
Зочин

Ard tumen bid tsahilgaanii hyazgaarlaltand orood hohirood ungursun harin deer ni suuj baisan humuus ni ingej baigaag haraad setgel uvduj baina

Зочин
Зочин

Хамаарал бүхий этгээдүүд дандаа найз нөхөд сургууль нэгтэй хүмүүс байдаг нь анхаарал татаж байна ийм томилгоонуудыг илүү нээлттэй болгох хэрэгтэй

Зоч
Зоч

Энэ намчин бузрууд хагартлаа баяждаг арга газар нь дарганцарл болох юм бишүүү

Зочин
Зочин

Чойжилсүрэн гол эзэн нь ч байж магад.хорьж байгаад шалга

Зочин
Зочин

Наад өгөр өмхий худгайчуудаа ясыг цайтал хориочээ

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Бөөн сүр болж2 ингэж бгд бүгд нам дарагдана сонгуульд зориулсан тавилттай жүжиг ман сонгуул.н өмнө ийм хошин жүжиг тавьж иргэд.г хамрараа газар шаатал хуурч мэргэшсэн хулгайчууд!!!!эргүү мнглчуудаа тархиныхаа ээдрээн.с гараарай даа!!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovd buzar guilagchinguud

Зочинзочин
Зочинзочин

Цахилгааны үнийн нэмэгдэл дарга нарын халаасанд орсон.

Зочин
Зочин

Bichih ymaa olj yadsan holsnii bicheechid ene byambasuren chn anu ih surguuli tooson mundag medlegtei hun. Ooriin hodolmoroor bosson odoo site aar heniig bol heniig gutgej boldog boljee

Зочин
Зочин

ehleed 30 say togrog gerees ni olloo gsn odoo Валют ntr jgshg hutsagdgii

Иргэн
Иргэн

Хулгайгаар олсон хөрөнгийг нь битүүмжилж хураа

Холбоотой мэдээ

Back to top button