Тайландад вирусийн халдвар дэгдсэний улмаас 72 бар энджээ
Тайландын эрх баригчид Чианг Май мужийн хойд хэсэгт байрладаг үндэсний паркад вирусийн халдвар дэгдсэний улмаас 72 бар эндсэн байна. Хоёрдугаар сарын 8-наас 19-ны хооронд “Tiger Kingdom Mae Taen” хүрээлэнгийн 51 бар, “Tiger Kingdom Mae Rim” хүрээлэнгийн 21 бар үхжээ. Үүний улмаас “Tiger Kingdom Mae Rim” хүрээлэн 14 хоног хаалгаа барих болсноо мэдэгдсэн байна.
Чианг Май мужийн их сургуулийн мал эмнэлгийн факультет баруудын бие болон тэжээлээс авсан дээжийг шинжилж байгаа аж. Зарим дээжээс нохойн тахлын вирус болон микоплазм бактери илэрчээ. Давхар халдвар авах нь хүндрэл үүсгэж болзошгүй учир үхэлд нөлөөлсөн байх магадлалтай юм. Мөн мал аж ахуйн албаныхан хийсэн урьдчилсан шинжилгээнээс муурны парвовирус илэрсэн байна. Эдгээр халдвар үүсгэгчдийг барнууд хаанаас авсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч түүхий тахианы мах нийлүүлдэг хоёр байгууламжийг сэжиглэж байгаа гэж “Bangkok Post” мэдээлжээ.
Эх сурвалж: The People








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энджээ гэж бичихгүй шүү!! Утгаа зөв бичээрэй!