Зеленский Путинийг Дэлхийн III дайныг эхлүүлсэн гэж буруутгажээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “BBC” агентлагт өгсөн ярилцлага даваа гарагт /2026.02.23/ нийтлэгдсэн юм. Зеленский ярилцлагын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрвөн жилийн өмнө довтолсноороо Дэлхийн III дайныг эхлүүлсэн гэж хэлжээ. Тэр “Путин аль хэдийн Дэлхийн III дайныг эхлүүлсэн гэж би бодож байна. Одоо тэр хэр их газар нутаг эзэлж, хэн түүнийг зогсоох вэ л гэсэн асуулт үлдээд байна. Путин Украинаар зогсохгүй” гэсэн юм.
Путин дайныг эхлүүлсэн нь дэлхий даяар хүмүүсийн аж төрөх нөхцөл байдлыг өөрчлөх оролдлого гэж үздэг гэдгээ тэр илэрхийлжээ. Тэр “Өнөөдөр Путинийг зогсоож Украиныг эзлэхээс сэргийлэх нь дэлхий дахины хувьд ялалт болно” гэсэн юм.
АНУ-ын шахалтаар Украин, ОХУ хоёр дайныг дуусгах хэлэлцээ явуулж байгаа. ОХУ-ын хувьд дайныг дуусгахын тулд Украин Донбасс бүсийг бүхэлд нь өгөх ёстой гэж шаардсан. Украины тал одоо эзэмшиж буй газар нутгаасаа нэмж өгөхийг эрс эсэргүүцэж байгаа юм. Донбасс бүсийн талаар асуухад Зеленксий “ОХУ хоёр жилийн дотор зэвсэгт хүчнээ сэргээгээд шинэ газар руу довтолно. Тэр дараа нь хаашаа довтолно гэдгийг бид мэдэхгүй ч дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй гэдэг нь баримт” гэжээ.
Эх сурвалж: The Moscow Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зеленский гэх хошин шогийн алиалагч дайчин, шуурхай удирдагч Путиний сахлаар оролдохоор өшиглүүлэх нь хохино. Путин Зеленскийг дахин амаа ангайхгүй болтол нь өшиглөөрэй. Амжилт хүсье.
Барууны гөлөг хуцаж байж зөнөгийн туйл байданийн шахалтаар эхлүүлээ биздээ одоо хувь заяа нь гитлер шиг төгсөнө
Энэ п сайхан үлээж анхаарлын төвд орох юм.Орост тийм боломж байхгүй.
shrup gar
Ха ха
Атийсан утсан хүүхэлдэй фашист жүүд удахгүй чад болноо
Эрэлхэг Украйнчууд лидер Зелинскийд амжилт хүсье. Ямар ч улсорон газар нутгаа хамгаалан тэмцэх нь зүй ёсных шүүдээ..........Слава Украйна
Гөлөг минь хохолууд хүндхэн байгаа очиж туслаач