Хүрэн баавгай агнавал ₮10-40 саяар торгох, 2-8 жил хорих ялтай

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтай газар нутгаас иргэн "Т" нь хүрэн баавгайг хууль бусаар агнасан байна. Тухайн хэргийг өнгөрсөн сард Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын 260 дугаар тогтоолоор хүрэн баавгай нь 12.450.000, төгрөгөөр үнэлсэн. Түүнчлэн амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлүүлэхээр тусгасан байдаг.
Мөн эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд "нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн тусгасан байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөөсөө амьтан алвал хүнд ял тулгах хэрэгтэй.
Чоно ч бай баавгай ч бай бариулах дрэ тулвал амиа хамгаалж алахаас өөр яах юм...үхсэнээс амьд яваад ямар л ял зэм бна тэрнийг нь эдлэсэн нь дээр бхда???¿
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud