Улс төрийн мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Тодорхойлж оруулж ирсэн хүндээ нам нь өөрөө хариуцлага тооцох ёстой

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар тодруулга өглөө.

Тэрбээр энэ сарын 27-ны баасан гарагт хуралдах МАН-ын Бага хурлын талаар “Намын даргын томоохон илтгэл мэдээж явна. Эдийн засагтай холбоотой МАН-аас баримтлах бодлогууд болон мөрийн хөтөлбөр ямар түвшинд явагдах асуудлыг мөн хэлэлцэх байх. Засгийн газрын үйл ажиллагаан дээр дүгнэлт гаргах болов уу. Цаашид зорьсон зорилтуудаа хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна” гэв. Мөн

-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын Ёс зүйн хороо энэ асуудлыг авч хэлэлцэх нь зөв. 126 гишүүнтэй холимог тогтолцоотой анхны парламент бол хуулийнхаа хувьд бидэнд шинэ. Тэгэхээр зарим нэг зүйлийг дутуу орхисон байж магадгүй. Жагсаалтаар тодорхой хэмжээний залуучууд, эрдэмтэн, судлаачдаа оруулж ирэх нь зөв. Одоо жагсаалтын 48 гишүүнийг харахад намын бодлогоор орж ирээд л ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бидний Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн чинь ач холбогдол юм. Цаашид 126 гишүүнтэй парламент илүү төгөлдөржинө. Салбар, салбарын тодорхой мэргэжилтнүүдийг оруулж ирдэг л тогтолцоо шүү дээ. Илүү сайжрах байх. Нам өөрөө тодорхойлж оруулж ирж байгаагийн хувьд хариуцлага тооцох асуудлаа ойлгомжтой болгох ёстой. Тухайн хүнээ эгүүлэн татаад оронд нь өөр хүн оруулж ирнэ гэдэг ч юм уу. Энэ бол намын өөрийнх нь шийдэх зүйл” гэв.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button