УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ногоон автобус"-ны түр хорооны хурлын ирц дахин хүрсэнгүй

“Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо хуралдаанаа хийж чадахгүй удаа дараа хойшилж байна. Шалтгаан нь УИХ-ын гишүүд хөдөөгөөр тойргоо усалж, сонгуулийн бэлтгэлээ базааж яваатай холбоотой. Нөгөө талаар нээлттэй сонсголыг явуулахгүй байх ашиг сонирхол бий гэдэг таамаг батлагдахад ойрхон ирлээ.

Ямартай ч түр хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэд хэдэн удаа хуралдаанаа зарласан. Гэвч ганцаараа хүчирсэнгүй бололтой. Дөрөвдүгээр сарын 30-нд ирц хүрээгүй. Өнөөдөр ч цугларсангүй, бүтэлгүйтэв.

Өнөөдөр гэхэд л УИХ-ын гишүүн С.Одонтуяа,Т.Доржханд, Б.Ганхуяг нарын таван хүн л иржээ.

Хуралдаанаар:

  • Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/
  • Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай
  • Сонсголд гэрч дуудах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр хүлээгдэж байгаа юм.

Давхардсан тоогоор 103 гэрч дуудагдаж ирэх чигтэй байгаа.

Түр хорооны гишүүдээр:

  1. П.Анужин
  2. Д.Батлут
  3. Ж.Бат-Эрдэнэ
  4. Ц.Даваасүрэн
  5. Г.Тэмүүлэн
  6. Ж.Батсуурь
  7. Н.Ганибал
  8. С.Одонтуяа,
  9. Т.Доржханд нарыг томилсон билээ.  

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогяг
Цогяг
2024-05-07 19:17

Ээ �######�уул ЭЭ хөөрхий

Цогяг
Цогяг
2024-05-07 19:19

Ээ хөөрхий Ээ �######�уул

Цогяг
Цогяг
2024-05-07 19:22

Зайлуул муу аав минь

Төв
Төв
2024-05-08 13:44

Ногоон нь саарлаасаа хамаагүй сайн

Зочин
Зочин
2024-05-09 13:05

Аргагүй шүү дээ ирцээ юу гэж бүрдүүлэх юум ногоон автобусны хэрэгт зөвхөн МАН-ай энхрий хайрт намынхан холбогдсон юум чинь ирц нь хүрээд хур�##�дчихв�##� амиа хорлосоноос ялгаа юу байна нүүрсний хэрэгтэй адил АН намынханд хамаатуулаад наачих орон нутгийн таван толгой гэдэг шиг ядаж тэдний ололцоотой худ�##�даж авсан микро автобус нэг ширхэг ч байхгүй юум чинь ирц хүрэхгүй байх нь мэдээж биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button