Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын тагнуулууд Их Британи, Франц хоёр Украин руу цөмийн зэвсэг илгээхээр төлөвлөж байгаа гэв

ОХУ-ын Тагнуулын алба болох “SVR” мягмар гарагт /2026.02.24/ мэдэгдэл хийхдээ Их Британи, Франц хоёр Украинд цөмийн зэвсэг өгөхөөр бэлтгэж байна гэжээ. Уг мэдээллийг Кремлийг дэмжигч идэвхтнүүд ОХУ-ын сошиал хуудаснуудаар тараахдаа Их Британи, Франц хоёр олон улсын эрх зүйг илт зөрчсөн явдал хэмээн буруушаасан байна.

“SVR” энэ мэдэгдлээ батлах ямар нэгэн баримт дэлгээгүй юм. Тагнуулын алба мэдэгдэл гаргасны дараа ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Киев, Парис, Лондонд цөмийн зэвсгээр цохилт өгнө гэж анхааруулжээ.Их Британи, Франц хоёр бол Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан орнууд. Харин Украин тус гэрээнд гарын үсэг зураагүй юм.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий энэ талаар “Reuters” агентлагт хэлэхдээ  “Худал хуурмаг дэлгэрүүлдэг гайхалтай түүхээрээ алдартай ОХУ-ын албан тушаалтнууд “бохир бөмбөг” гэгдэх утгагүй зүйлийг дахин гаргаж ирэхээр оролдож байна” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button