Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгар хориг тавьсан Украинд өгөх зээлийг ямар нэгэн аргаар бүтээнэ гэж Европ мэдэгдлээ

Европын холбоо Украинд олгохоор болсон 106 тэрбум ам.долларын зээлд Унгар хориг тавьсан. Мөн Унгар Европын холбооноос ОХУ-ын эсрэг тавихаар төлөвлөж байсан шинэ хориг арга хэмжээг эсэргүүцэж гацаасан байгаа. Тэгвэл Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлэхдээ тэрхүү зээлийг ямар нэгэн аргаар бүтээнэ гэсэн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Европын холбооны гишүүд хуралдаж Чех, Унгар, Словакаас бусад улсууд нийлж Украинд 106 тэрбум ам.долларын зээл олгох тохиролцоонд хүрсэн. Урсула мягмар гарагт /2026.02.24/ хэлэхдээ “Энэ амлалтыг зөрчиж болохгүй. Бид зээлийг ямар нэгэн аргаар өгнө. Өөр замаар хэрэгжүүлж болох хэд хэдэн арга байгаа гэдгийг маш тодорхой хэлье. Тэр арга замуудыг ашиглах болно” хэмээжээ. Түүний хажууд зогсож байсан Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Коста Унгарыг тавьсан хоригоо яаралтай цуцлахыг уриалсан байна. Тэр “Европын зөвлөл тохиролцож, шийдвэр гаргах үед бүх гишүүн тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах шаардлагатай” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button