НийгмийнНИЙГЭМ

Тодруулга: Баяр наадам зохион байгуулах комисс 1024 бөх барилдуулах талаар хуралдаагүй

Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой 2026 онд тохиож байгаа учир 1024 бөх барилдана гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар засгийн газраас тодруулахад "Баяр наадам зохион байгуулах комиссын хамгийн сүүлд болсон хурлаар 1024 бөх барилдуулах тухай асуудал яригдаагүй" гэлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн есдүгээр зүйл 9.1-д "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана" хэмээн заажээ.

Энэ жилийн тухайд Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байгаа бөгөөд ардын хувьсгалын тэгш ой давхцаагүй юм. Харин бөхийн холбооны зүгээс энэ жил 1024 бөх барилдуулах хүсэлт өгсөн аж. Эцсийн шийдвэрийг баяр наадам зохион байгуулах комисс шийдвэрлэх юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button