Хууль

Зөвшөөрлийн тухай хууль: Аливаа бизнес эхлүүлэхдээ аймаг, дүүрэгтээ мэдэгдээд шууд эрхлэх боломж бүрдэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг гурван өдөр болж өндөрлөлөө.

Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл олгохын тулд 20-30 төрлийн шаардлага тавьж, сунжруулдаг үйл явцыг өөрчилж, олон төрлийн баримт бичгийн тоог цөөрүүлнэ. Зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгадаг байдлыг хялбаршуулж, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр зөрчилгүй нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт шууд сунгах зохицуулалтыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.

УИХ-ын дарга Н.Учралын санаачилгаар уг хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жил байсныг 10 жил болгож, энгийн зөвшөөрлийн хугацааг хоёроор нэмэн 5 жил болгон зохицуулах нь дарамтаас ангижруулж, бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилготой хэмээн зөвлөх нь нэг бүрчлэн танилцуулсан.

Түүнчлэн Зөвшөөрөл бий болгох, ангилал өөрчлөх, хасахад баримтлах Эрсдэлийн үнэлгээний журмын аргачлалыг тодорхойлж, мэдэгдэл буюу тухайн үйл ажиллагааг эрхлэхийн тулд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл урьдчилж авах шаардлагагүй, зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдэл болгон хялбаршуулахаар төсөлд тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар аливаа төрлийн бизнес эрхлэхдээ аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх; зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах; аж ахуйн нэгж байгууллагуудын зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах; зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох; хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах; бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломж бүрдүүлэх; мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхойлж, хяналтын зохицуулалтыг сайжруулах; зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх; төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгох ач холбогдолтой хэмээн тайлбарласан юм.

Хуулийн төслийн танилцуулгын дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тус бүрээр авч хэлэлцэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

дараа нь нийтийг хамарсан хордлого, тахал гарвал хэн хариуцлага хүлээх вэ

Холбоотой мэдээ

Back to top button