УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Н.Учрал: 1xBet-ээс болж гэр бүлийнхэн рүү мессежээр дарамт ирдэг. Би унаж, босож үзсэн учраас бууж өгөхгүй

Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Тус хуульд Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох заалтуудыг тусгасан юм.

Иймд бид тус хуулийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай ярилцлаа.

-Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль нь ямар учир дутагдалтай байв?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн хуульд төлбөр таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам өгдөг. Энэ зөвшөөрөл өнгөрсөн хугацаанд гурван байгууллагад олгогдсон байна. Тэдгээр нь бооцоот тоглоом гэдэг нэрийн дор цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулдаг. One Xbet гэдэг сайтын цаана 110 агент жуучилж үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ тус агентлагууд 2-5 хувийн шимтгэл авдаг юм байна лээ. Энэ мэтчлэн бүх төрлийн янз бүрийн апплейкшн гаргаад түүнийгээ бооцоот тоглоом, төлбөр таавар гэж нэрлээд залуучуудыг мөрийтэй тоглоом руу уруу татдаг үйлдлүүд маш их байдаг.

Тиймээс төлбөр, таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг азийн 46 улсаас бараг 20 гаруй улс нь бүрэн хориглочихсон. Зарим нь хэсэгчлэн зохицуулчихсан байгаа. Иймд тус жишгийн дагуу Монгол Улс зөвшөөрлийн хуулиасаа энэ хэсгийг авах ёстой гэж үзээд Монгол Улс цахим мөрийтэй тоглоом, бооцоот, төлбөр тааврыг хориглоно гэсэн зөвшөөрлийн хуулийг УИХ-д өргөн бариад байна.

-Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан бол 5-8 жилийн хорих ялтай байхаар тусгасан-

-Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар өөрчлөлтүүд орж ирэх вэ?

-Хохирлогдож байгаа учир хуулиа дагаад Эрүүгийн хуулиар цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөр, тааврын үйл ажиллагаа хориглоно. Хэрэв хориотой байхад ийм төрлийн үйл ажиллагааг эрхэлсэн бол. Мөн энэ тоглоомд дансаа ашиглуулж дэмжлэг үзүүлсэн бол. Дээрээс нь агент буюу жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж, мөрийтэй тоглоом жуулчилсан бол гээд үйлдэл бүр дээр нь хориглоно. Мөн зөрчлийн хуулиар хэрвээ бооцоот тоглоом, төлбөр таавар, цахим мөрийтэй тоглоомыг ямар нэгэн хэлбэрээр буюу телевизээр, веб хуудсаар, хувцас дээрээ нэрийг нь бичих зэрэг байдлаар сурталчилсан бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Тоглосон бол бас зөрчлийн хуулиар хариуцлага хүлээн гэдэг заалт оруулсан.

Дээрээс нь банкны үйл ажиллагаа нь дээр ямар заалтыг хөндөж байна вэ гэхээр. Энэ үйлдэлтэй бид ганц технологиор тэмцэж чадахгүй. Яагаад гэвэл VPN ашигладаг, янз бүрийн арга ашигладаг болчихсон. Тиймээс бидэнтэй банк санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй. Тэгж байж гадагшаа гарч байгаа мөнгөн урсгал дээр хязгаарлалт хийх боломж нээгдэх учраас банкны хуульд тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан. Зар сурталчилгааны хуулиар мөн энэ төрлийн үйл ажиллагааг бүрэн хориглох заалтыг оруулсан.

-Хууль батлагдсанаар хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. Хуулийн хэрэгжилтийг яаж хянах юм?

-Энэ хууль батлагдаж гарснаараа одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа бооцоот тоглоом төлбөр, тааврын гурван компанийн эрх цуцлагдана гэсэн үг. Дахиж энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх нь хуулиар хориотой болно. Тус гурван компани өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байсан хэдий ч нэг ч төгрөгийн татвар улсад төлөөгүй байсан. Энэ бол бас л нэг далд эдийн засаг. Гэхдээ технологийн хувьд хууль гарлаа гээд маргааш гэхэд бүх юм 100 хувь шийдвэрлэгдэхэд хэцүү. Яагаад гэвэл дээр дурдсанчлан VPN ашигладаг. Янз бүрийн гаднын банкны картууд ашиглах тохиолдлууд байдаг. Гэхдээ банк санхүүгийн байгууллага, хуулийн байгууллага, технологийн шийдэлтэй компаниуд нийлээд ажиллаж эхлэхээр энд тодорхой үр дүн гарах нь олон улсын жишгээс харагдаж байгаа юм.

Одоо бол манай улс бүхэлд нь хориглоод соён гэгээрүүлэх ажиллагаа зохион байгуулаад үнэхээр мөрийтэй тоглоом тоглох, бооцоот тоглоом тоглох хандлага нь өөрчлөгдсөн цагт тодорхой шаардлага тавиад үйл ажиллагааг нь зөвшөөрөх асуудал ирээдүй цагт яригдана.

Харин өнөөдрийн байдлаар бол зохимжгүй. Яагаад гэвэл 2024 онд нийт гадагшаа урссан мөнгөн урсгал 500 сая доллар буюу 1.7 их наяд байна. Манай улсад хүүхдийн мөнгө жилд 1.6 их наяд байдаг. Хүүхдийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг нь ямар ч бүртгэлгүй, татваргүй гадагшаа гаргаад байхаар валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж байгаа энэ үед эсрэг үр дүнд хүргэж, инфляц өдөөж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Энэ бол зөвхөн тоглоод байгаа хэдэн хүний асуудал биш. Монголын ард түмний асуудал юм байна гэдэг бодлогоор Засгийн газар шийдвэр гаргасан. Бас УИХ-ын гишүүд тусдаа санаачилж байгаа хууль байх шиг байна. Үүнийг гишүүд Засгийн газрын баримталж байгаа бодлоготой нийлүүлж, УИХ эцсийн шийдвэрийг гаргана.

-Сурталчилхаас бусад бүх тохиолдолд Эрүүгийн хуулиар шийдвэрлэх юм байна. Хэдэн жилийн ял шийтгэлтэй байхаар тусгасан бэ?

-Хэрэв цахим мөрийтэй тоглоомыг дэмжлэг үзүүлж, зохион байгуулж, үйл ажиллагааг нь явуулсан бол буюу апплейкшн гаргаад, компани байгуулаад ашиг олохоор хүмүүсийн татан оролцуулж данс нээсэн бол 5-8 жилийн хорих ялтай. Зорчих эрхийг хязгаарлах ялтай. Мөн торгох заалттай.

-Хууль батлагдсаны дараа мөрийтэй тоглоомд донтсон иргэдээ эмчлэх, соён гэгээрүүлэх ажил явагдана-

-Цахим мөрийтэй тоглоомыг хуулийн байгууллагынхан хүртэл зохион байгуулдаг, оролцдог байж болзошгүй кейсүүд олон гарч байна. Ер нь хуулиа батлуулж дийлэх юм уу?

-Нотлох баримт надад бүрэн байхгүй учраас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа мэдээллийг ярих эрх байхгүй. Гэхдээ хэрэв энэ хуулийг хэрэгжиж байхад зөрчих юм бол хяналт бүр чангарна. Энэ төрлийн гэмт хэрэгт төрийн байгууллагынхан, иргэд аль аль нь оролцсон тохиолдолд хариуцлага маш өндөр түвшинд нэмэгдэнэ. Өмнө нь төлбөр, таавар, бооцоот тоглоом гэж зөвшөөрсөн учраас зарим үйл ажиллагаагаа хувь хүмүүс “бид зөвшөөрөл аваагүй. Гэхдээ бид бооцоот тоглоом гээд хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулсан. Шаардлагатай бол зөвшөөрөл авъя. Зөвшөөрөлгүй явуулж байсан дээрээ торгууль төлье” гээд хэдэн төгрөг өгөөд өнгөрөөчихдөг байсан. Харин одоо хуулиар хориотой болчихоор энэ төрлийн үйл ажиллагааг нууцаар явуулах ямар ч боломжгүй болно.

Харин батлуулах тухайд хуулиа батлуулахыг төлөө үр хүүхэдтэй болгон санаа зовох ёстой. Ер нь энэ чинь айл болгоны л зовлон болчихлоо шүү дээ.

Засгийн газрын хариуцлагаа нэмэгдүүлье гэсэн бодлогын хүрээнд Сангийн сайд, Цахим хөгжлийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд бүгд үзэл баримтлалаа хамтарч баталсан хууль. Ерөнхий сайд тодорхой үүрэг өгсөн. Засгийн газар мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад хариуцлага ноогдуулна гэдгээ хэлсэн. Хориглох нь ард түмэнд ээлтэй шийдвэр гэдгийг илэрхийлсэн. Хууль батлагдсаны дараа технологи, хууль, санхүүгийн байгууллага бүгдээрээ тэмцэх хэрэгтэй.

Мөн соён гэгээрүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй. Мөрийтэй тоглоомд донтсон бол ямар эмчилгээ хийх үү. Яаж тэр хүмүүсийн татан гаргах вэ гэдэг зүйлсээ хийх хэрэгтэй.

Бидний хувьд хуулиа нэн яаралтай горимоор өргөн барьсан. Өнөөдөр монголбанкнаас авсан мэдээллээр нэг, хоёрдугаар сард мөрийтэй тоглоомоор дамжин 87 сая доллар гарсан байна. Жилийн хугацаанд 500 сая доллар гардаг байсан шүү дээ. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард л гэхэд 500 сая доллар алдчихлаа. Энэ завсарт хуулиа бичиж эхлээд, хэлэлцүүлгүүд хийгээд сарын хугацаа алдсан. Энэ хооронд 87 сая ам доллар алдчихлаа. Тиймээс сая өргөн барьсан хуулийг яаралтай горимоор батлах нь зөв.

-Олон хүний эрх ашиг яригдаж байгаа байх. Танд ер нь хэр их эсэргүүцэл, дарамт, шахалт ирж байна?

-Энэ хуулийг санаачлаад, хуулиа батлуулъя гээд явахад маш олон хүний эрх ашиг хөндөгддөг байгаа учраас үүнийг иргэд маш зөв ойлгох ёстой. Энэ бол тийм амар ажил биш. Жил бүр 1.7 их наяд гадагшаа урсаж байгаа. Үүний цаана ямар олон ААН-үүд байна. Ганц сайт руу мөнгө урсгаад байгаа 110 агент байна. Тэр агентууд нь дундаас нь жуулчилсныхаа хөлсөнд мөнгө авна гээд энэ олон хүний бизнесийн эрх ашиг хөндөгдөнө.

Бизнесийн эрх ашиг хөндөгдөхөөр намайг янз бүрээр нь шүүмжлэх, шахалт үзүүлэх янз бүрийн юм ирж байна л даа. Байнга л мессеж ирж байна. Гэхдээ миний хувьд үүн дээр ухарч, няцах зүйл байхгүй.

Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ эрх ашгийн төлөө, ард түмнийгээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах эрхийнхээ төлөө тууштай ажиллах үүрэгтэй. Би төрийн ажлаа л хийж байна гэж бодож байна.

Би аль эрт төрийн өмчийн компаниудын 50 хувийг буулгая гэсэн. Эд нар чинь дандаа нэг нэг улс төрчийн хамааралтай компаниуд. Энд ашиг сонирхол хөндөгдөх үү. Хөндөгдөнө. Төрийн албанд шинэчлэл хийе гэж байгаа. Энэ дээр бас ашиг сонирхол хөндөгдөх үү. Хөндөгдөнө. Одоо энэ зөвшөөрөл дээр би сая 50 журам цуцлууллаа. Энд бас эрх авдаг байсан хэдэн албан тушаалтны эрх ашиг хөндөгдөж л байна. Цахим мөрийтэй тоглоомын ард том эрх ашиг байна уу. Байна. Монгол Улсад хэрэгтэй хөрөнгө оруулалтын гэрээг батлууллаа. Үүний дээр мөн УИХ-аар батлуулсан шийдвэрийн төлөө намайг зохион байгуулалттай хүмүүс янз бүрээр харааж зүхэж байна.

Гэр бүл, үр хүүхэд рүү янз бүрийн мессеж бичиж, утсаар дарамталдаг ийм зүйл байсаар байгаа. Гэхдээ тэглээ гээд хийж байгаа зүйлээсээ ухарч, няцах зүйл байхгүй. Би чинь бас унаж боссон хүн тиймээс ийм жижиг сажиг зүйлд бууж өгөхгүй. Гол нь миний амьдрал, гэр бүл, гэр бүлийн бизнес бүх зүйл ил тод байдаг. Надад нуугаад байх зүйл байхгүй учраас надтай хамааруулж янз бүрийн зүйлтэй холбож байгаа нь зөвийн төлөө явахад хориг, саад болохгүй. Тиймээс би зоригтой байгаа. Би уул уурхайн салбарт ч тэр, мөрийтэй тоглоомын салбарт ч тэр ямар ч эрх ашгийн зөрчилгүй болохоор зоригтой ажиллаж байна.

-Цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар зэргийг ялгаж үзэх шаардлагатай. Хамтатгах шаардлагагүй зүйлсийг бөөнд нь хамчихлаа гэх шүүмжлэл бас гарч байна. Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийгэмд маш олон талаас нь нухацтай харж, зөв өнцгөөс нь тайлбарлах хэрэгтэй байх. Ухаантай хандах хэрэгтэй. Зарим хүмүүс төлбөр, тааврыг нь үлдээх хэрэгтэй гэж ярьж байна. Яг үнэндээ тэглээ гээд ямар үр дүнд хүрсэн юм. Өнгөрсөн хугацаанд гурван байгууллагад тусгай зөвшөөрөл өгчхөөд байхад 32 тэрбумын татвар төлөхөөс нэг ч төгрөгийг нь төлөөгүй байна. Үүн дээр ямар арга хэмжээ авсан юм. Яагаад авдаггүй юм бэ гэдэг асуудал яригдана. Тиймээс энэ талын асуудалд бүрэн хориг тавих нь л ард түмнээ бодсон шийдвэр. Айл болгон бидний ах дүү хамаатан садан, эргэн тойронд гар утсаараа цахим мөрийтэй тоглоом, төлбөр, тааврын сайтад тоглоод сууж байгаа хүмүүс бий. Ашиг хонжоо хайгчид нь бооцоот тоглоом руу иргэдийг татаж оруулаад янз бүрийн үйлдэл хийдэг. Энэ бол маш нарийн системээр явдаг юм байна. Мөнгө угаах маш том схем юм байна.

Өнгөрсөн хугацаанд мөнгө угаах шинж агуулагдаагүй бол залилангийн шинж агуулагдаагүй учраас яаж ч чаддаггүй байсан. Яагаад гэвэл зуучлахыг нь, үйл ажиллагаа эрхлэхийг нь, сурталчлахыг нь хуулиар хориогүй учраас. Одоо бол үйлдэл болгон дээр нь хориглоно.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
42 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2025 09:41

Зөв шүү дээ.Цахим ч бай мөрийтэй тоглоомонд донтсон улсууд нийгэмд хор хохирол их учруулна.Биенээ хүндэлж,соён гэгээрээч хүмүүс минь

Зочинзочин
Зочинзочин
3 сар 28, 2025 10:50

Тэр жил сайд С.Зориг �##�уулсан, түүнээс хойш Дашдоржийн Зориг сайд асан дүү нэрийн мартаж төрийн �##�бан хаагч ажил дээрээ �##�уулсан, мөн Зам тээврийн яамны нэг дарга тамгын газрын дарга Махг�##� гэгчид �##�уулсан. Шударга байсан төлөө энэ з�##�уус �##�уулсан. Алсан этгээдүүд нь зан�##�хийлэл, уурын мунхаг, шун�##�, өс хонзон болон улс төрийн зорилготой шууд санаатай үйлдэл байдаг. Мөрийтэй тоглогчдыг төр хянаж, Н.Учр�##�ыг хамга�##��##�тад авах цаг болжээ.

Бэхээ
Бэхээ
3 сар 28, 2025 11:21

Мөрийтэй тоглоомын нэг хэлбэр болох бооцоот морин ур�##�дааныгч хориглох ёстой.

Зочин
Зочин
3 сар 28, 2025 11:59

Харья�##�ахын тийн ялг�##�ыг нь гэж бичдэг болчихсон юм уу? Давраад байгаарай

Энхээ
Энхээ
3 сар 28, 2025 12:13

Зөв шүү, энэ бузар луйврын мөрийтэй тоглоом, цахим тоглоомыг бүрэн хориглох ёстой. Хэчнээн олон арван мянган айл гэр хүмүүсийн амьдр�##�ыг сүйрүүлж, хэдэн мянган хүүхдүүд гашуун зовлон үзэж байгаа бэ, энэ задарсан луйварчдыг яллах ёстой, хориглох бүү хэл

Зочин
Зочин
3 сар 28, 2025 15:26

Урваж шарваж 3удаа УИХ д сонгогдсон одоо нэг энэ улсын төлөө ажиллах болсоон нас намба ч суулаа хүүхдүүд чинь манай аавын хийсэн ажил гээд бахархах ганц болсон ажил хий ажил хий з�##�уу минь

Ссааммммммааааа
Ссааммммммааааа
3 сар 28, 2025 16:11

Баасаараа чи ундаг юм бэээ баян айлын эрх цүнх баригч Пацаан...

зочин
зочин
3 сар 28, 2025 16:54

Энэ цахим мөрийтэй тоглоомыг хурдан дарах хэрэгтэй олон з�##�уусын амьдр�##�ыг сүйрүүлж амьдрах итгэлийг нурааж бн улс орон мөхөх аюул нүүрэлээд байхад арга хэмжээ авахгүйг бодоход дээрээ томчуул оролцсон байх гэж харж бга цөөхөн монгол үндэстэнээ хамга�##�ж чадахгүй гадны буруу урсг�##�ыг түгээж байгаа бол шууд ял өгч хорих хэрэгтэй Архи тоглоом бол монголыг сүйрүүлж ядуур�##�д хүргэж бн нэг донтсон хүн гарч чадахгүй муу ёрын дон шүгэлсэн хүн хэцүү Алдсан хүн 10 тамтай авсан хүн нэг тамтай гэж хөгшчүүл ярьдаг үнэн үг

Зочин
Зочин
3 сар 28, 2025 17:01

Зөвөө зөв зөв. Зүгээр сууж мөнгө олж баяжина гэж байхгүй. Хоосорно үхнэ. Одоо тэр элдвийн тамхиа хоригло. 10 жилийн сурагч з�##�уус эрүүл мэндээрээ хордож хохирч байна. Тамхины бизнесийнхэн өөрсдөө мөнгө хүүлж байв�##� боллоо гэсэн сэтэхүйгээсээ с�##�аач 30 жил та нар хордууллаа баяжлаа ханг�##�ттай.

зочин
зочин
3 сар 28, 2025 17:23
Reply to  Зочин

зөв. зүйтэй ажлыг дэмжиж байна.хугацаа бүү �##�даарай.хуулиа хурдан гаргамаар байна.

иргэн
иргэн
3 сар 28, 2025 17:12

Энэ нэг б�##�ай тоглоомын сайтаа хурдан ха�##�гаач аа, Монголын банкнуудаас мөнгө ордоггүй болгож өгөөч гуйж байна, айл гэр, цаашлаад улс орон сүйрлээ ш дээ, юун уранаас дор.....

Батаа
Батаа
3 сар 28, 2025 17:14

Азийн хориглосон гээд 20 улс нь Исламын шашинтай Афганистан, Пакистан, Иран, Ирак г.м нь л байгаа биз.Цахим мөрийтэй тоглоомыг хорих нь зөв. Харин спорт бооцоог хорих шаардлагагүй.ОХУ-аас эхлээд та нарын жишээ болгоод ярьдаг ардчил�##� хөгжсөн бүх улсад нээлттэй байдаг шдээ.Та нарын зохион байгуулаад байгаа НӨАТ-ын суг�##�аанаас чинь илүү шударга шүү

Зочин
Зочин
3 сар 28, 2025 18:04

Nerteegeer ni 7 honogt 3 aas ilvv sex hiij bolkv geed sexiig bas horiglochooch

Зочин
Зочин
3 сар 28, 2025 18:06
Reply to  Зочин

Tged hden comnestuud ni zuw2 ih hwel ervvl mended muu vhne geel com bichne biz

Зочин
Зочин
3 сар 28, 2025 18:14

Улаан Ням-Осорын хүү хэзээнээс тэгээд унаж босоод үзчихвээ

Зочин
Зочин
3 сар 28, 2025 21:16

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
3 сар 28, 2025 22:00

Зөв шүү. Учр�##�ыг дэмжиж байна

Зочин
Зочин
3 сар 29, 2025 05:39

Зөв. Дэмжиж байна.

Баатар
Баатар
3 сар 29, 2025 06:30

chi chadahgui

Зочин
Зочин
3 сар 29, 2025 09:35

Зөв шүү, бүрэн хорих хэрэгтэй, бидний өвөг дээдэс мөрийтэй тоглодог хүний голомт тэр чигтээ харлаж сүйрдэг гэж хэлдэг байсан. Энэ үнэн шүү, бүрэн хорих хэрэгтэй. Хялбар аргаар мөнгө олох гэсэн явуургүй арга, хүний шун�##� дээр тоглож байгаа зуучлагчдын давхар шун�##�, амьдр�##� нийгэмд ямарч хэрэггүй, хүний тархийг амьдр�##�аас с�##�гасан, хайран цаг хугацааг тоносон хамгийн хортой үйлдэл, бүрэн зогсооцгоое.

Зочин
Зочин
3 сар 29, 2025 09:37

Маш зөв дэмжиж бна.

Зочин
Зочин
3 сар 29, 2025 09:53

Учр�##� гишүүнд амжилт хүсье

Зочин
Зочин
3 сар 29, 2025 11:48

Зөв хууль өргөн барихнээ амжилт хүсье.

Зочин
Зочин
3 сар 29, 2025 12:12

Хаах хэрэгтэй

Энхээ
Энхээ
3 сар 29, 2025 12:47

Шийдвэртэй арга хэмжээг яар�##�тай хэрэгжүүлээчээ! Удах тусам хохирол нь нэмэгдэнэ шүү!!!!!

Төмөр
Төмөр
3 сар 29, 2025 14:08

хатуу чанга хуультай соц нийгмийн үед ч тоглоом байж л байсан.хориглоод зогсрочихно соён гэгээрүүлнэ гэж хэзээ ч байхгүй чадах ч үгүй Америкаар дүүрэн кэзино байж л байна.Америк хөгжөөд о байгаа. хориглоно гэж нууц байд�##�д оруулж тэнэгтэхээр татварыг сайн авдаг болгох хэрэгтэй.Тэр зохион байгуулж байгууллагаас нь маш өндөр татвар авб�##� ашиг гарна.тавараа төлж чадв�##� тоглуул эс чадв�##� хаа.хориглолоо гээд нэг төгрөг ч олж чадахгшы тоглуулсаар байх болно.соён гээрүүлнэ гэж хэзээ ч үл бүтэх мянгуужингын үлгэр бүү ярь.�########�д�##�т тэмбүүгээ соён гэгээрүүлж чадаагүй байж хуцах юмаа.Бүтэх зүйл ярьж бай улаан Нямосорын Учр�##�аа.

Болд
Болд
3 сар 29, 2025 15:01

Цахим ямны сайд байж хаанаас мсж явуулсныг олоод тоншчихооч дээ, утасны цаана с�##�таандаа гараа хийсэн нэг эргүү юм байгаашдээ

Hen
Hen
3 сар 29, 2025 15:52

Poker casino slot geed utsan deer togloj boldog buhniig haah heregtei. Pokerstars.com

Зочин
Зочин
3 сар 29, 2025 19:24

Зөв2 энэ тоглоомыг болиулахгүй хичнээн айлын амьдр�##�ыг самарч гүйцлээ. Үхэх нь үхээд хоосрох нь хоосороод эр эмгүй эргүүтэж гүйцлээ.

Зочин
Зочин
3 сар 29, 2025 20:11

Дэмжиж байгаа шүү. Энэ хууль хурдан хэрэгжээсэй гэж хүсэж байна. Амьдр�##�аа бүтэн авч үлдэхийг хичээж байна. Зөв явж байсан хань минь нэг л өдөр энэ тоглоомруу орж амьдр�##�аа �##�даж байна. Хүний хохь дуудаад байгаа хүмүүсийг гайхах юм. Та нарт тохиолдоогүй байж болох ч цаашдаа хүүхдийн чинь хүүхдүүд энэ донтолтонд өртөхийг үгүйсгэхгүй. Тиймээс уг үндсээр нь хориглох хэрэгтэй

orhon
orhon
3 сар 30, 2025 10:58

олон гэр бүлийг орвонгоор нь сүйрүүлж д�##�д эдийн засгийг бии болгож бна .Арга хэмжээ авах нь зөв дэмжиж бна

Оюунцэцэг
Оюунцэцэг
3 сар 30, 2025 11:05

Зөв.Учир�##�ыг дэмжиж байна архи тамхи мөрийтэй тоглоомыг хориглох нь зөв шүү.

Зочин
Зочин
3 сар 30, 2025 16:19

Урааан ааа эхлээд боличих

Ланд300
Ланд300
3 сар 30, 2025 16:41

Одоо энэ зурагтын сувгаар гардаг машины суг�##�аа гэдэг луйврыг хааж ял асуух хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 30, 2025 19:56

Учир�##� Уранаа зогсооёоо

Зочин
Зочин
3 сар 30, 2025 20:33

Оюу толгойн төлбөрийг дотоодын дансаар хийх ёстой шүүдээ.....

zochin
zochin
3 сар 30, 2025 21:33

Ulaan Nyam Osoriin Uranii avilgachin Uhdrl chamaig Uran ehluuleh l yum bol Ootiin garaar Chamaig A##a.

Зочин
Зочин
3 сар 31, 2025 02:39

Маш зөв

Зочин
Зочин
3 сар 31, 2025 06:30

Муритай Тоглоомд итгэх тоглох нь гэр бүл эх орноосоо урвахын анхны шинж тэмдэг .тоголдог хүнтэй яриад ч нэмэр байхгүй. Хаахан зөв хэдэн ip хаяг хааж ядах юу байдаг ийн .Учр�##� сайд шууд зоригтой хаах хэрэгтэй .ирээдүйн айл гэр бүлийг сүйрүүлэх муу зуршил шүү тоглоом.

Зочинзочин
Зочинзочин
3 сар 31, 2025 06:59

Яаж ч бодсон 500сая $ оор тоголтолоо баяжчихсан улс биш дээ бид Нөгөө төрийн �##�баар авлиг�##� авч баяждаг хулгайчуудын мөнгө энэ аргаар в�##�ют болон гадагшаа гарч байсан юм биш үү. Төрийн өндөр �##�бан хаагчидтай хамаар�##� бүхий холбоотой ААН үүд тоглоомын сайт ажиллуулдаг юм бна шүү

Зочин
Зочин
3 сар 31, 2025 08:45

Ураны гэрээгээ зогсоо

Zochin
Zochin
3 сар 31, 2025 09:56

Орон байраа �##�даад дууслаа. Энийг хоригломоор байна аа. Монголын ирээдүй байхгүй болж байна. Хар тамхи мөрийтэй тоглоомтой тууштай тэмцмээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button