
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопедыг явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний зорчих хэсэгт байршуулахгүй байх, 16 нас хүрсэн иргэнд түрээслэх, стандартын зогсоол, тэмдэг тэмдэглэгээг хийх зэргийг хөндсөн байна.
Тэрбээр “Ирэх зургаадугаар сарын 1-ний дотор хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран скүүтэр, мопед байршуулах зориулалтын зогсоолыг хийж дуусгана. Энэ ажлыг хийхдээ хувийн хэвшил, скүүтэр түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандахаас гадна иргэний аюулгүй байдал нэгдүгээрт. Тиймээс И-Монголиа, Дан систем зэрэгтэй хамтран ажиллаж, насанд хүрсэн иргэнд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг болоход анхаарч ажиллана” гэлээ.
Өнгөрсөн жил Бага тойруу дотор 90 байршилд 1800 гаруй скүүтэрийн зогсоол бий болгосон бол энэ жилийн тухайд, Их тойруу дотор 300 байршилд 6000 зогсоол хийх боломжтойг албаныхан танилцууллаа. Ингэхдээ зогсоолын тэмдэглэгээ болон босоо тэмдэг хийхээр төлөвлөжээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мопед Скутерүүдийг явуулахаа болиоч ээ осолд ормооргүй байна
Гадны зарим орных шиг скуутер суррон нтр ийг бүр хориглочихооч. Дулаараад хөдөлгөөн эхлэхээр гэмтлийн эмнэлэгт ирэгсэд ихэсдэг гэсэн судалгаа байдаг