Түрээсийн скүүтер, дугуйны үйлчилгээнүүд ирэх сард зогсоно
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар "JET" скүүтер 2022 оноос эхлэн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Харин өнгөрсөн хавраас "Тапатрип" групп түрээсийн скүүтэр, унадаг дугуйг оруулж ирээд байна. Иргэд өөрт ойр байрлах цэгээс түрээсийн дугуй болон скүүтрийг аппликейшны тусламжтайгаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.
Тэгвэл хүйтний улирал эхэлж байгаа энэ үед түрээсийн скүүтер болон дугуйн үйлчилгээнүүд улирлын шалтгаанаас болж ирэх 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа түр зогсоох юм.
Скүүтер болон унадаг дугуйн тухайд 14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер болон унадаг дугуйтайгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. Түүнчлэн унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцоход нэн түрүүнд нас, эрхийн үнэмлэх шаарддаг. Харин мопед унахад ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй бөгөөд 16-аас дээш насныхан унах боломжтой юм. Мөн 18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй билээ.
Энэ жил скүүтрийн хурднаас шалтгаалан скүүтрийн бариулд хэвлий, цээжээ хүчтэй цохисноос хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, доргилтууд авч байна. Мөн скүүтрийн суурь тавцанд цохиулж хөл, шагайгаа гэмтээх тохиолдолдлууд ихээр гарчээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.