
Өнөөдөр /2026.03.01/ ням гарагт “Амар мэнд” явган алхалтын залуучуудын санаачилгаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа-нд 100 боодол өвс хандивлажээ. Тус хандивыг Богдхан уулын Хүрхрээгийн аманд хоёр байршилд тараан байршуулж, бугын сүрэгт биотехникийн арга хэмжээ авч ажилласан байна.
Мөн Экологийн цагдаагийн алба, Төв аймгийн Байгаль орчны газар, Төв тулгуур ТББ хамтран зэрлэг амьтдын амьдрах орчныг дэмжих зорилгоор биотехникийн арга хэмжээг Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын аманд зохион байгуулсан байна. Арга хэмжээний хүрээнд зэрлэг амьтдын хэвтэр, идээшилдэг байршлуудад нийт 100 боодол өвс байршуулж, тэжээлийн нэмэлт дэмжлэг үзүүлжээ.
Б.АЗЖАРГАЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.