Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэ жилийн шилдэг зэрлэг амьтны гэрэл зураг тодорчээ

2023 оны онцлох зэрлэг ан амьтдын гэрэл зураг тэмцээн болсон байна. Тэмцээний шилдэг зургуудад далайн эрэг дээр гарсан алуурчин халим, голын гүнд хоёр зулзагатайгаа амарч буй усны үхэр гэх мэт гэрэл зураг шагнал хүртчээ.

Харин энэ жилийн хамгийн онцлох зургаар тах хэлбэрт хавчны зураг тодорсон байна. Тэр зургийг Францын усан доорх гэрэл зурагчин, далайн биологич Лоран Баллеста даржээ. Тэрбээр өмнө нь 2021 онд энэ шагналыг хүртэж байсан юм.

Шүүгчдийн зөвлөлийн дарга Кэти Моран түүний авсан зургийг “Тах хэлбэрт хавчийг өөрийнх нь амьдардаг орчинд нь ийм гайхалтай, үзэсгэлэнтэй байдлаар нь харах үнэхээр сайхан байсан” гэж хэлжээ.

Тах хэлбэрт хавч үлэг гүрвэлүүдээс өмнө дэлхий дээр үүссэн, эртний төрөл зүйл юм. Чулуужсан үлдэгдлүүдээс харвал 475 сая жилийн өмнө энэ хавчны төрөл үүссэн байна. Гэвч одоо хэт их загасчлал, амьдрах орчин нь сүйтгэгдэж байгаа улмаас аюулд өртөөд байгаа юм.

Мөн дэлхийн олон улсуудад тах хэлбэрт хавчийг цусыг нь хурааж, вакцин хийхэд ашиглах зорилготойгоор агнаж байгаа нь тоо толгойг нь буурахад хүргэж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button