Нийгэм мэдээ

Үйл явдал: Мазаалай баавгайг хамгаалах өдөрт танин мэдэхүйн нээлттэй өдөрлөг болно

Өнөөдөр болох үйл явдлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: "Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр" үндэсний форум МҮХАҮТ-д болно.

11:00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Олон нийтийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

-Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” тохиож байна.

-Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Нээлттэй өдрүүд" үйл ажиллагааг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 4-нийг хүртэл зохион байгуулна.  

-Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг гуравдугаар сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.

-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Мөнгөн мод 2025” наадмын материалыг  энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.

-"Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд энэ сарын 5-ныг хүртэл гарна. 

-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл Богд хааны ордон музейд гарна. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button