Улс төрийн мэдээ

Америкт бүгсэн Ч.Сайханбилэг ам нээжээ

2025 оны 12-р сард УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон "Онтрэ"-гийн хоёр лиценз, Монголын талын төлж буй зээлийн хүүгийн асуудлаар нээлттэй сонсгол хийсэн билээ.

Энэ үеэр "Дубайн гэрээ" буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гардан хийсэн гэрээ нь Оюу Толгойн хөрөнгө оруулалтын анхны гэрээг илүү муутгасан хэмээн Сангийн сайд асан С.Баярцогт ярьсан нь бий.

Дубайн гэрээний асуудлаараа тэрбээр "Лхагвын Тойм"-д ам нээжээ. Сүүлийн арав гаруй жил АНУ-д амьдарч буй түүнийг "Эрдэнэт үйлдвэр--ийн 49 хувийг хувийн хэвшилд олгосон болон Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон юм.

Тэрбээр Монголд ирэхгүй байгаа шалтгаанаа "Монгол Улсын төрийн тэргүүнээс надад шоронд хийгээд амьд гарах уу үгүй юу гэдгийг чинь харуулна гэх бодит заналхийлэл ирсэн" хэмээжээ.

2025 оны 3-р сард түүнийг "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах эсвэл АНУ-аас албадан гаргуулах гэсэн нөхцөл үүсэх талаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан удаатай.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

"Лхагвын тойм" нэвтрүүлгийнхэн АНУ д очиж гадны гар хөл болж, өөрөө маш их авилгал авч, АНУ зугтаан гарсан, Оюутолгойн гэрээг үр ашиггүй хийсэн урвагч ЕСАЙД Ч.Сайханбилэгийн урилагаар буюу хулгайн мөнгөөр ашигтай ажлаад ирсэн балиар нэвтрүүлэг байна. Хүн үзсэн ч бөгс улаймаар ёс зүйгүй муухай нэвтрүүлэг болжээ.

Зочин
Зочин

Хүрэлсүхээс айлтгүй, цаад чинь авилгалчдыг байнга хамгаалдаг харин улс төрийн үгэнд нь ороогүй хүмүүсийг хонгилоор чирдэг

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Энэ хулгайч үүрлэсэн монголд үнэн юм үзьёэ бхгүй...ганцхан үнэн бий тэр нь дарлал доромжлол татвар торгуульд сөхөрсөн ядарсан ард түмэн!!!!

Зочин
Зочин

Байдал бишдээд амь тэмцээд эх оронтойгоо санаж дээ.

Лол
Лол

Лхагвын тойм гэсэн гачин хөгийн нэвтрүүлэг. Хөлсний тролл сэтгүүлч бдаг

Зочин
Зочин

Дэлхийн дайн гарч байгаа тул наад Элбэгдорж, Сайханбилэг нарыг удахгүй Монголд шууд өгнө америк. Монголчууд минь ирэхээр бүх хөрөнгийн хурааж, риотинтог хөөгөөд, урвагчийг хорлох цаг айсуй.

Зоч2ин
Зоч2ин

Гомо сда

Улс төрч шоронд оргүй
Улс төрч шоронд оргүй

Одоо ард түмний дунд дайн зарлахаар ирэх нь урвагчид

Зочин
Зочин

Та шувгаа бүү солиорой гэдэг байсан сэтгүүлч бацаан эх орноо зарж идчихээд худлаа томорч суух юм даа??? Элбэгээтэй нийлж Эт-ийн бүх хувийг нь авах гэж улайрсан нөхөр. Бүх насаар нь хорих хэрэгтэй хэрэв ирдэг юм бол!!!

Эрдэнэ
Эрдэнэ

Дэмждэг шүү дээ

Иргэн
Иргэн

Муу явснаас сайн үхсэн дээр гэж!! Ер нь хүн үнэмшихгүй ч гэсэн өөрийгөө энхийн цагаан тагтаа болох яриаг яааж ярихыг Элбэгдорж зааж өгөө биз!!ккк

Зочин
Зочин

Женко заналхийлж айлгаж л дээ??

Зочин
Зочин

Эх орноо самраад гадагшаа цугтсан хулгайчдыг хилээр орох эрхийг нь хаа. Улсын бүртгэлээс хас.

Зочин
Зочин

Үг, үйлдийнхээ үр дагаврыг хүртэх ёстой. Холч ухаан, хоёргүй сэтгэлээр л төрд зүтгэх зарчмыг умартаж шуналтсанаа мөн ч увайгүй шалтгаанаар хаацайлах аядаж бна шүү !! Чамаас үүнээс өөр ухаан гарахгүй нь хэр хэмжээ нь юм даа !! Ичиг ичиг ..

Зочин
Зочин

Насаар нь хорь

Зочин
Зочин

Ирээд шалгуулж чадахгүй холоос хуцаж байдаг муу банди...

Зочин
Зочин

Одоо нөгөө Дулам билүү авгайн баян хүүг олж нэвтрүүлэг хийх байх даа. Ккк...

Дружба
Дружба

тэр чигээрээ далд ороорой

Холбоотой мэдээ

Back to top button