Амиа аргацаан, Америкт долоон жил орогносон Ч.Сайханбилэг Х.Баттулгын сүрдүүлэгт автсан уу
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын давуу байдал үзүүлсэн, "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудалд УИХ-ын эрх мэдлийг давуулж, Засгийн газраар шийдсэн зэрэг асуудлаар яллагдагчаар татагдсан. Дээрх үндэслэлээр Ч.Сайханбилэгийг интерполын хөх буланд багагүй хугацаанд эрэн сурвалжилсан бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэрийг тэргүүлж байсан. Гэхдээ авч ирж чадаагүйн дээр Америкт долоон жил бүглээ.
Ч.Сайханбилэг бол Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх хугацаанд буюу /2014.11.21-2016.07.08/ хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Түүний холбогдож, дуулиан дэгдээсэн "Дубайн гэрээ" 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубай хотод байгуулагдсан байдаг. Харин "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал 2016 онд хөвөрч, хэрэг нь 2019 оноос шалгагдаж эхэлсэн юм.
Засгийн газрын тэргүүн байхдаа ийн хоёр томоохон хэргийн эзэн болж, шүүхэд дуудагдах мөчдөө Америк зугтаасан. Түүнийг Америкт хот дамнан амьдарсан энэ долоон жилд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр, Х.Нямбаатар, О.Алтангэрэл, Л.Мөнхбаатар нарын хэн нь ч эх оронд нь авч ирж, хуулийн сүрийг үзүүлж чадаагүй. Авч ирнэ гэх бардам үгнээс цаашгүй байсан. Тухайлбал,
Л.Оюун-Эрдэнэ |2021.05 сард| “Ерөнхий сайд гэдэг хүн асуудал шийдсэн бол өөрөө зугтаад бусдыгаа шоронд оруулдаг байж болохгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд та одоо эх орондоо ир. Б.Бямбасайхан зэрэг олон залуус хөлд нь чирэгдлээ. Би сайд нартаа хэлж байгаа, “бид асуудлаа толгойгоороо хариуцах ёстой. Төрийн алба хаагч хэлмэгдэж болохгүй
Х.Нямбаатар |2023.06 сар| "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг агсныг авчрахаар ажиллаж байна. Гэхдээ бид АНУ-д мөрдөн шалгах чиглэлээр ажиллагаа явуулах боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлийг шалгаж байна.
Б.Энхбаяр |2023.11 сард| "Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялгийг ард түмэнд хүртээх санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүй гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлэсэн. Өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаад явж байна. Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь, хууль хяналтын байгууллага нь, төр нь авчрах гээд ажиллаж байгаа. Манай яам өчигдөрхөн АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзаад явж байна" хэмээж байв.
Энэ мэт олон хүмүүс, Ч.Сайханбилэгийн намын нөхөд нь ч "шувуу" болгон нисгэж авчирна гэж ам алдсан ч барьж чадаагүй билээ.
Тэгвэл Ч.Сайханбилэг эх орноосоо гарч явснаас хойших долоон жилд юу өрнөв
Ч.Сайханбилэг |2018.04.10|-нд цагдан хоригдож, улмаар яллагдагчаар татагдан шалгагдаж байсан. Гэсэн ч |2019.08.28|-нд эх орноосоо зугтаж, гаднын улсад орогнох болсон.
Ерөнхий сайд асан Ц.Сайханбилэг нарыг бүр 2020 оны үеэс л интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. 2023 оны есдүгээр сарын 01-нд Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлах жагсаалтаас хассан асуудал анхаарал татсан. Сүүлд 2024 оны 12 сард шүүж үзэхэд интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ч 2025 он гармагц шүүхээс хүчингүй болгож, тэр энэ жагсаалтаас мултарч амжсан.
Түүнийг Америкт амьдрах энэ хугацаандаа үнэтэй хотхонд амьдарч, "Amsterdam and Partners" гэх алдартай хуулийн фирмээр өмгөөлүүлж байгаа талаар бичигдсэн. Хачирхалтай нь Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх компанийн сонгон шалгаруулалтад ялсан "Jacobs Engineering" компани түүнийг санхүүжүүлж, тэнд тансаг амьдруулж байгаа талаар мөн яригдсан ч даруй бүдгэрсэн байдаг.
2025 оны 12-р сард УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон "Онтрэ"-гийн хоёр лиценз, Монголын талын төлж буй зээлийн хүүгийн асуудлаар нээлттэй сонсгол хийсэн билээ. Энэ үеэр "Дубайн гэрээ" буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гардан хийсэн гэрээ нь Оюу Толгойн хөрөнгө оруулалтын анхны гэрээг илүү муутгасан хэмээн Сангийн сайд асан С.Баярцогт матаад амжсан.
Мөн Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Хөгжлийн банкны" гэх тодотголтой хэргийн шүүх хуралд оролцох бүрдээ түүний нэрийг цохож, хамт шүүгдэх ёстой хэмээсээр ирэв. Өчигдөрхөн л гэхэд " Би та нарт Ч.Сайханбилэг гэдэг нэг л нэр хэлээд байгаа. Тэр нэрийг мөрдөгч яагаад хасаад байгаа вэ. Бид хоёрыг л хуйвалдсан гэж хэлэх гээд байгаа. Мөрдөгч хоёр дахь удаагаа яллагдагчаар татах саналыг прокурорт явуулахдаа Н.Батбаяр бид хоёрыг үлдээгээд, Ч.Сайханбилэгийн нэрийг хасчихсан байсан. Ингэж л хонгилддог байхгүй юу" хэмээн шүүхэд тайлбар мэдүүлэхдээ дурдав.
Долоон жилийн дараа нэвтрүүлгийн хойморт Ч.Сайханбилэг тухлав. Тухайлбал, өөрийн амьдарч буй Америк улсын Лос-Анжелес хотноо "Лхагвын Тойм" нэвтрүүлэгт оролцсон байна. Өнөөдөр үзэгчдэд хүрнэ.
Нэвтрүүлгийн хураангуй хэсгээс харахад өөрийн холбогдсон хэргүүдэд тайлбар өгч, Монголд ирэхгүй байгаа шалтгаанаа ч хэлжээ. Ингэхдээ "Монгол Улсын төрийн тэргүүнээс надад шоронд хийгээд амьд гарах уу үгүй юу гэдгийг чинь харуулна гэх бодит заналхийлэл ирсэн" хэмээн дурдсан байна.
Гэхдээ түүний гарт барьсан цаас, ярьж буй өнцөг, өөрийгөө өмгөөлөх үгс нь үнэн бол хулчийхгүйгээр эх орондоо ирээд, хуулийн өмнө ярих ёстой баймаар...














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн үнэхээр буруугүй юм бол яагаад долоон жил ирэхгүй зугтаагаад байдаг юм бэ Монголын шүүх шударга биш гэж ярьдаг ч гэсэн ирээд өөрийн биеэр тайлбар өгөх ёстой биз дээ
Эрдэнэт 49 хувь гэдэг бол зүгээр нэг жижиг асуудал биш шүү улс орны стратегийн үйлдвэр байсан
С.Баярцогт хүртэл гэрээ муудсан гэж хэлсэн бол асуудал ноцтой л байна
Дубайн гэрээ гэдэг асуудал анхнаасаа л маргаантай байсан шүү дээ Оюу Толгой-н гэрээ муудсан гэж олон хүн ярьсан одоо болохоор бүгд мартах гээд байх шиг
Интерполын хөх буланд орчихоод байхад авчирч чадахгүй байна гэдэг өөрөө төрийн чадамж ямар байгааг харуулж байна
Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг Засгийн газраар шийдсэн гэдэг нь үнэн бол УИХ-ын эрх мэдлийг тойрсон л гэсэн үг
Үнэн, ЗГ-ын энэ хурлын протоколыг хүртэл ил тавьсан. УИХ-гүй шийдсэн.
Америкийн иргэншилтэй болсон нь үнэн бол бүр ч төвөгтэй болж дээ манай хууль хүчгүй харагдаж байна
Авилгын их мөнгөтэй хүн Монголд ч АНУ-д ч баригдахгүй зугтаж чадаж буй нь харагдаж байна. Үндэслэлгүй авилгын хөрөнгөөрөө АНУ-г хуурч залилж жинхэнэ хөрөнгө оруулагч мэтээр оршин суух эрх болон иргэншил авсан биз.
Интерпол-оор эрэн сурвалжилж байснаа жагсаалтаас хасагдсан нь их сонин санагдсан
Мана улсад иргэншил авахаасаа өмнө гэмт хэрэг үйлдсэн нь үнэн тул гадны иргэншилтэй эсэхээс үл хамааран интерполоор үргэлжлүүлж хайх л хэрэгтэй. Гэмт хэрэг хийсэн бол иргэншил огт хамаарахгүй элддэг гэзэр нь элдэж хайхаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Нөгөө иргэншлээ ашиглаад цагдаа шүүхээс зугтааж л байг. Гол нь манайх л хасч болохгүй.
Өрөвдөлтэй юм бэ эрчүүд нэг иймэрхүү зугтдагболоод байхын
Ч.Сайханбилэг буруугүй бол эх орондоо ирээд шүүх дээрээ нотлох хэрэгтэй байхаа Америкт суугаад лайвд орж яриад нэмэргүй
Ц.Элбэгдорж-ийн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн асуудал яагаад дандаа ингэж маргаантай төгсдөг юм бол
Amsterdam and Partners гэдэг том хуулийн фирм авч өмгөөлүүлж байгаа нь санхүүгийн хувьд сул биш гэдгийг харуулж байна
Хэрэв Оюу толгойн далд уурхайн гэрээ муудсан бол тэр хариуцлагыг хэн үүрэх юм бэ
Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Амар гуайн хэлснийг ахин сануулъя. МАН-ын томчуулд энэ бол хамаарахгүй. Учир нь тэд Монголын төлөө биш намынхаа төлөө зүтгэдэг.
Ч. Сайханбилэг нар өөрийнхөө төлөө, намынхаа төлөө явсан болохоос МОНГОЛ улсын төлөө явсангүй дээ. Тиймээс тэдэнд А.Амар сайдын хэлсэн огт хамаагүй.
Монголын төр Зүтгэсэн хүндээ хатуу Зулгуйдсан хүндээ зөөлөн гэдэг
Үнэхээр заналхийлэл ирсэн юм бол тэрийгээ баримтаар нь дэлгэх хэрэгтэй нууцлаад яриад байвал хэн итгэх юм
Аймхай хулчгар гөлөг Сайханбилэг хулгайч нохой доо.
Ийм үхчийсэн хулчгар хулгана ЕС байсан гэхээр дургүй хүрэх юмаа. Эр зориг алга уу пизду минь.
Ямарч боловсролгүй, загвар өмсдөг л этгээд гэнэт л гаднын захиалгаар ерөнхий сайд болоод л оюу толгойн гэрээг гаднын ашиг сонирхолд нийлүүлэх эх орон ард түмнийхээ эрх ашгаас урвасан Монгол хүн биш этгээд шүү, одоо гаднын гар хөл болоод л амиа хоохойлж суудаг этгээд
Оюутолгойн гэрээнээс Монголчууд 2028 онд ногдол ашиг авах байсныг Сайханбилэг Дубайд очиж гэрээ хийгээд 2057 он хүртэл хойшлуулсан. Рио Тинто Оюутолгойг 2051 он гэхэд ухаад дуусгана гэж байгаа. Ингээд Монголчууд ногдол ашиг авахгүй хохирч байгаа юм. Сайханбилэг Монголд ирвэл үхнэ. Тэндээ үүрд шингэ.
Долоон жил зугтаж яваа Сайханбилэгийг авчирч чадахгүй байгаа Монголын засаг хөөрхий , долоон жил эх орон руугаа тэмүүлээд ирж чадалгүй хүний газар амьсгалаа хураасан Бал дарга маань мөн ч харамсалтай шүү. Хөөрхий дөө
Л.Оюун-Эрдэнэ авчирна гэж байсан одоо юу болсон юм бол яриа л үлддэг
Л.Оюун-Эрдэнэ тэр үед их сүртэй мэдэгдэл хийж байсан санагдана бодит үр дүн хаана байна
Х.Нямбаатар, Б.Энхбаяр нарын хэн нь ч авчирч чадаагүй нь үнэн
Jacobs Engineering санхүүжүүлсэн гэх яриа гарч байсан үнэн худлыг нь тогтоох ёстой
Jacobs Engineering нэр холбогдоод өнгөрсөн нь өөрөө сонин
Оюутны гудамжинд байх Big Mall каргоны газрын дэргэд өглөө бүр 4883УБО дугаартай машинтай эр зогсож байх бөгөөд сургуульдаа ирж байгаа оюутан, сурагч охидыг ажиглаж суугаа мэт сэжигтэй харагддаг. Шалгадаг хүмүүс нь шалгаарай даа.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Сайхан билэг зоригтой ерөнхий сайд монгол улсын эрх ашгийг хамгаалах хамгийн үнэтэй ажил хийж
Оросоос аваад ирсэнд нь шагна. Дубайсанд нь банзад
Яг л тэгж таараад байнаа. Банздах багаднаа. 9 эрүү таарна. Тэр эхний 3 -ыг ч даахгүй...
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Долоон жил хүний нутагт гэм буруугүй хүн зугтан амьдрах уу? энэ хүнийг манай хуулийн байгууллага хаа байгаа газраас нь олж авчрах ёстой. манайд сайн тагнуулч Хурц гэж хүн байгаа. түүнийг 2 хүнтэй АНУ руу явуулбал олоод ирнэ шүү дээ.боломжоо ашиглах хэрэгтэй. Ардын намд Хурцаас дутахгүй олон тагнуулч байгаа даа.
Заримдаа бодохоор улс төрийн золиос болсон ч юм шиг санагддаг тухайн үедээ хамт гар өргөсөн хүмүүс нь одоо дуугүй болчихсон
Х.Нямбаатар АНУ-д ажиллагаа явуулах боломжгүй гэж байсан нь үнэн л дээ гэхдээ дипломат шугамаар шахах боломж байгаагүй юм байх даа