Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын санаачилсан аюулгүй байдлын баталгааг ОХУ зөвшөөрөхөөр болсон гэж Украин мэдэгдэв

Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кирило Буданов хэлэхдээ АНУ-ын санаачилсан Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх төлөвлөгөөг ОХУ зөвшөөрөхөөр болсон гэжээ. Буданов Украины үндэсний телевиз дээр үг хэлэхдээ “Аюулгүй байдлын баталгааны хувьд ОХУ-ын тал АНУ-аас Украинд санал болгож буй төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөр болсон” хэмээсэн байна.

Дайныг дуусгах тохиролцоонд хүрэхээс өмнө АНУ болон Европын холбоотнууд Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхийг Киев хүсэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Женев хотноо ОХУ, Украины талууд АНУ-ын зуучлалаар хэлэлцсэн. Тэрхүү хэлэлцээг Киев, Москва хоёр хэцүүхэн өнгөрсөн хэмээсэн бол Вашингтон утга учир бүхий ахиц дэвшил гарсан хэмээн мэдэгдсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Москва, Киев хоёрыг дайнаа зогсоохыг уриалж, шахалт үзүүлж байгаа. ОХУ-ын хувьд Украиныг Донбасс бүсийг бүхэлд нь өгөхийг шаардсан. Одоогийн байдлаар Москва Донбассыг бүхэлд нь хяналтдаа авч чадаагүй байгаа юм. Украин энэхүү шаардлагад нь хариу өгөхдөө нэмж газар нутаг өгөхийг зөвшөөрөхгүй хэмээсэн.

Эх сурвалж: Kyiv Post

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button