Top StoriesУлс төрийн мэдээ

Г.Занданшатар Ж.Болдыг зөвлөхөөсөө ЦЕГ-ын дарга болгож хууль зөрчихөд нь АТГ яагаад “нүдээ анив”

2019-2020 онд Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Ж.Болд өнөөдөр ЦЕГ-ын даргаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буй.

2020 онд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдож очсон тэр эрүүл мэндийн шалтгаан гэх тайлбартайгаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үе буюу 2023 онд өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ MCS-тэй толхиолцож байсан үе бөгөөд улс төр дэх тэдний төлөөллийг шахаж байсан цаг хугацаатай яв цав таардаг.

Харин 2025 онд Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа өөрийн зөвлөхөөр түүнийг татаж авчирсан. Нийгэмд ихээхэн дуулиан тарьсан алдарт томчуудын хүүхдийн зодооны үеэр "Манай аав удахгүй ЦЕГ-ын дарга болно. Г.Занданшатартай ойрын харилцаатай" гэх агуулгаар хүүхэд нь танхайрсныг шүүх хурлын үеэр хамт явсан залуус нь мэдүүлээд өнгөрсөн.

Ж.Болд Ерөнхий сайдын ахлах зөвлөх албан тушаалын дэслэлд Төрийн ордны хоёрдугаар давхарт танхимын тэргүүнийхээ яг хажууд албан өрөөтэй байв. Улмаар ЦЕГ-ын дарга болсныхоо дараа өрөөгөө суллаж нүүсэн юм.

Тайлбар: Ж.Болд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байх үедээ түүний томилолт зэрэгт дагалддаг байв

Хууль зүй, дотод хэргийн сайд Б.Энхбаяр сайд болмогцоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очирыг түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан. Гэтэл ердөө хэдхэн хоногийн дотор Ц.Ням-очирыг түр орлон гүйцэтгэгчээсээ жинхлэгдэж магадгүй гэсэн таамгийг эвдэж Ж.Болдыг ЦЕГ-ын даргад дахин томилсон юм.

Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад албан тушаалаа хүлээлгэж өгөөд дахин хууль хүчний салбартаа ямар ч албан тушаалаар орж ирэлгүй явсаар гэнэтхэн Г.Занданшатарын засгийн газраас ЦЕГ-ын даргын албан тушаалд дахин томилогдчихсон гэсэн үг. Хэн ч нэг салбар, албан тушаалдаа хэд ч томилогдож болох байлаа гэсэн гол нь холбогдох хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх учиртай.

Атал уг албан тушаалд дахин томилогдоход ажилласан жилийн туршлага нь хүрч, хэд хэдэн холбогдох шаардлагыг хангаж байгаа ч “улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гэдэг үндэслэлд нийцээгүй байдаг.

Зөвлөх гэдэг статус өөрөө улс төрийн албан тушаал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.8-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх нь төрийн улс төрийн албан тушаал болохыг хуульчилсан нь бий.

Ингэхээр хууль зөрчиж томилгоо хийж буйд хэн хяналт тавих үүрэг хүлээдэг вэ гэхээр АТГ.

Төрийн тусгай албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтны томилгоо нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд АТГ хяналт хийж, дүгнэлт гарган олон нийтэд мэдэгдэх үүрэгтэй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар АТГ төрийн албанд шинээр томилогдож байгаа хүн бүхний хувийн ашиг сонирхлыг ч хянах үүрэг хүлээдэг. Түүнчлэн томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан буюу Ерөнхий сайдын зүгээс тухайн томилох гэж буй этгээдээс урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч, хянуулахаар АТГ руу илгээсэн байх ёстой.

Хэрвээ Ерөнхий сайдын энэ томилгоо хуулийн зөрчилтэй байсан гэдгийг АТГ мэдэж, төрийн албаны томилгоотой холбоотой асуудлаар нь Г.Занданшатарт хуулийн дагуу зөвлөмж, заавар хүргүүлж байсан бол түүнийгээ ил гаргах нь зүй.

Ерөөсөө л дарга болох гэж буй хэн бүхэн "АТГ-аас бичгээ хүлээж байгаа" гэх аман үгтэй хэсэг азнадаг. Энэ "азнадаг" хугацааг Ж.Болд яг хаана гээчхээд Ерөнхий сайдын ахлах зөвлөх статусаас ЦЕГ-т оччихсоныг Засгийн газрын тэргүүнээс, АТГ-аас асууя. Төрд томилогддог хэн бүхнийг алга дарам цаасаараа хувь заяаг нь шийдэж суудаг газар бол АТГ.

Эднийх Г.Занданшатараас сүрдэхдээ Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн албан тушаалыг улс төрийн ашиг сонирхолгүй гэж үзээд, улс орон даяарх 10 мянга гаруй цагдаа нарыг удирдуулахаар бичиггүй томилуулчихсан юм биш биз. Ерөнхий сайд Г.Занданшатар ч тэр MCS-т өрөө төлж буй мэтээр хаврын жагсаалыг гардан зохион байгуулсан гэгддэг Ж.Болдыг өөрийн хүчээрээ далайлгаж, шууд АТГ-ын бичиггүй томилчихсон гэх хардлага эндээс үүсэж байна.

Хуулийн заалтуудыг нь дахиад сануулья. Уншина уу, Ерөнхий сайд Г.Занданшатар, АТГ-ынхаан. Та бүхэн хууль зөрчөөд байхад АТГ-аас бичиг сачиг авах хэрэг байна уу, бага дунд албан тушаалууд дээр.

Хуулийн заалт

Цагдаагийн албаны тухай хуулийн 20.1,

  • "Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-иос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоодын хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж чөлөөлнө"

Төрийн албаны тухай хуулийн 11.1.8-д,

  • "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Их хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх албан тушаал нь улс төрийн албан тушаал мөн".

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хуульд зааснаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх эсэх тааар л дүгнэлт гаргаж байгаашдээ Сэтгүүлч гуай өөрийгөө цэнэглээчээ бичих гэж ядахымаа

Зочин
Зочин

үнэхээр хуульдаа нийцсэн үү гэдгийг ил тод тайлбарлах хэрэгтэй шүү дээ дандаа л дээгүүрээ шийдчихээд доогуураа бид ойлгохгүй үлддэг нь буруу санагдаад байна

Зочин
Зочин

Bi ene asuudliig unshaad neg l itgel turuhgui baina huuli deer neg yum geed bichsen baidag getel amidral deer uur zuil bolood baidag ni sonin

Зочин
Зочин

Зөвлөх гэдэг чинь өөрөө улс төрийн албан тушаал гэж хуульд тодорхой бичсэн байхад яагаад зөрчил биш гэж үзээд байгаа юм бол ойлгохгүй байна

Зочин
Зочин

ATG ene deer yamar dugnelt gargasan yum bol olon niited neelttei heleh heregtei shdee ingej chimeegui unguruuh yum bol hen hariutslaga huleeh yum

Зочин
Зочин

Нэг хүнийг дахин дахин нэг албан тушаалд томилох нь өөрөө сэжигтэй харагдаад байна мэргэжилтэй олон хүн байхад яагаад заавал энэ хүн гэж

Зочин
Зочин

Bi neg yum boddog erh medel oir humuustee buudag yum shig sanagddag ene bol shudarga yosond niitsehgui

Зочин
Зочин

АТГ-аас бичиг хүлээж байна гээд дандаа яриа гардаг тэр бичиг нь яг хэзээ хаана очоод хэн хянадаг нь тодорхой биш

Зочин
Зочин

Ene bol zugeer l uls turuu dagasan tomilgoo yum bish uu gej harj baina ard irged bidend bol il tod baih l chuhal

Зочин
Зочин

Хэрэв хууль зөрчөөгүй бол Ерөнхий сайд өөрөө гарч ирээд дэлгэрэнгүй тайлбар хийхэд яагаад болохгүй гэж

Зочин
Зочин

Zandan shatar erunhii said bolood oir humuusee tataj baina uu gesen hardlaga olond turj baina ene deer tailbar heregtei

Зочин
Зочин

Цагдаагийн байгууллага улс төрөөс ангид байх ёстой гэдэг биз дээ тэгэхээр ийм байдлаар томилох нь өөрөө буруу жишиг

Зочин
Зочин

Huuli deer uls turiin alban tushaal erhlehgui baih shaardlaga baina geed baihad zuvluh baisan hun yaj niitsej baigaa yum bol

Зочин
Зочин

Ж.Болд мэргэжлийн хувьд туршлагатай байж магадгүй ч улс төрийн албан тушаал хашсан гэдэг нь маргаангүй асуудал шүү дээ

Зочин
Зочин

ene talaar huulichid iluu todorhoi tailbar hiigeesei gej husch baina zugeer l nam damjsan margaan bolood unguruugei

Зочин
Зочин

АТГ үнэхээр хараат бусаар ажиллаж чадаж байгаа юу гэдэг асуулт эндээс гарч ирж байна

Зочин
Зочин

Tomchuudiin hoorond boloh tohiroo jiriin humuust mash buruu setgegdel turuuldeg ene ni itgel aldagduulj baina

Зочин
Зочин

Хуулийн заалтыг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаад өнгөрдөг бол жирийн иргэн бидэнд хууль үйлчлэх үү

Зочин
Зочин

Bi bodohdoo ene asuudliig zovhon neg hunii tomilgoonoos iluu tom asuudal gej harj baina system ni uuruu asuudaltai

Зочин
Зочин

Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан хүн шууд ЦЕГ-ын дарга болчихоор ашиг сонирхлын зөрчил яригдах нь аргагүй

Зочин
Зочин

ATG ene deer dugnelt gargasan bol teriigee neelttei tavih heregtei esvel ogt gargagui bol bas asuudal

Зочин
Зочин

Цагдаагийн байгууллагын нэр хүндэд ийм маргаантай томилгоо сөргөөр нөлөөлөх вий

Зочин
Зочин

Цагдаагийн байгууллага бол нийгмийн аюулгүй байдал, хууль дээдлэх ёсыг хамгаалах хамгийн чухал тулгуурын нэг юм. Өдөр шөнөгүй иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэж байдаг тэдний ажил амаргүй, эрсдэл ихтэй. Алдаа дутагдал гардаг ч энэ нь бүхэл бүтэн байгууллагын үнэ цэнийг үгүйсгэх шалтгаан биш. Харин ч хууль шударга ёсыг сахиулахын төлөө зүтгэж буй олон шударга, хариуцлагатай алба хаагчдын хөдөлмөрийг бид үнэлж, дэмжих ёстой.

Зочин
Зочин

Нэг алба хаагчийн буруутай үйлдлээс болж бусад алба хаагчдыг харлуулж, олон нийтийн сүлжээгээр сэвдгээ болих хэрэгтэй.

Noname
Noname

Мэргэжлийн туршлагатай, хариуцлагатай удирдлага салбарын тогтвортой байдалд хэрэгтэй.

Зочин
Зочин

Нэг алба хаагчийн буруутай үйлдлээс болж бусад алба хаагчдыг харлуулж, олон нийтийн сүлжээгээр сэвдгээ болих хэрэгтэй.

Зочин
Зочин

Яагаад цагдаа гэх их айлыг зөв бодол, удирлага, шийдвэрээр удирдаж, олон аавын хүү, ээжийн охины амьдралд нь тус нэмэр болж байгаа хүнийг ингэж харлуулах гэж хичээж байгаа юм. Цагдаагаас өөр нийгмийг зочироож байгаа асуудлууд зөндөө л байна шүү дээ. Тэрийгээ сайтар хөцөлдөөч.

Зочин
Зочин

Цагдаа, АТГ шууд улс төрийн хамааралтай болсон шүү дэ

Зочин
Зочин

Цагдаагийн байгууллагын муухай харагдуулах зүйлийг дээр дооргүй хийж байна даа.

МАН -АВЛИГА
МАН -АВЛИГА

ХОТЫГ замбараагүй байдалд хүргэсэн газрын наймааны тэргүүлэгч нь М. ЭНХБОЛД. ЭНЭ нөхөр өөрийн жолооч НАРАнХҮҮгээр газар арилжаалж баяжсан. САЯХАН ерөнхийлөгч м. энхболдЫГ ГАЗРЫН НАЙМААЧИН ГАВЪЯАТ БОЛГОЛОО. ман -АВЛИГАЧДАА дэмжиж байна. ТЭД намдаа мөнгө хандивладаг. ДАРГА нарт нь ч хүртэж байгаа.

Зочин
Зочин

Болдыг анх Хүүк цагдаагийн даргаар томилсон. Нөгөөх нь их пээдгэр амьтан байлаа. Нэг удаа Хүүзийнхээ захисан хүнд томорсон чинь маргааш нь халагдаад наасан. Тэгээд Хүүкийг гадаадад явахад араас нь очиж мөргөн дүүгээ уучлаач гэтэл нөгөөх нь за яахав буруугаа мэдсэн бол нэг удаа өршөөe мөршөөe гэж байж буцаагаад сая дарга болгосон. Хүүк бол Элбэгдоржоос ч дор хуулийн байгууллагуудыг нохойд барьдаг мод болгон ашигладаг хүн

Зочин
Зочин

Хууль дагаж мөрдөх ёс зүйтэй хүн бол очихгүй шдээ тэр албанд. Ерөнхий сайд нь өөрөө хуулиа зөрчихөө болимооры. Үлгэр дууриал болон гээд байсан хаа байна.

Холбоотой мэдээ

Back to top button