СпортСПОРТ

Рийл: Э.Батмагнайг гурван өдөр дараалан түрүүлэх боломжийг хаасан сумын заан Б.Баасантогтох

Улсын наадмаас хойш долоон удаа л өвдөг шороодоод байсан Э.Батмагнай бөхийн өргөөний барилдаанд хоёр өдөр дараалан түрүүлсэн тав дах бөх боллоо. Тодруулж хэлбэл өнгөрсөн баасан гараг болон бямба гарагуудад болсон бөхийн барилдаанд улсын арслан Э.Батмагнай хоёуланд нь долоо даван түрүүлсэн.

Видео

Харин гурав дах өдрийн барилдаан болох "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд Э.Батмагнай арслан барилдсан. Хэрэв түрүүлсэн бол гурван өдөр дараалан түрүүлсэн анхны бөх болох байсан юм. Гэтэл тус барилдааны нэгийн даваанд арслантай Говь-Алтай аймгийн Чандмань харьяат сумын заан Б.Баасантогтох учраа тааран барилдаж давсан. Б.Баасантогтохын хувьд бөхийн өргөөнд хамгаалагчийн ажил хийдэг, сумын заан цолтой бөх аж.

Э.Батмагнай арслан найман удаа тахим буулгахдаа аймгийн хурц арслан Д.Алтанцоожид хоёр удаа, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, начин Л.Энхсаруул, аймгийн арслан Н.Амгаланбаатар, харцага Б.Ренчинжүгдэр нарт тус тус нэг удаа унаад байсан юм. Улмаар сумын заан Б.Баасантогтоход өвдөг шороодсоноор улсын наадмаас хойш нийт найман бөхөд, есөн удаа өвдөг шороодож буй нь энэ юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зовлого

Холбоотой мэдээ

Back to top button