Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Н.Учралын өршөөсөн нүүрсний хэрэг, 60 тэрбумын авлигын дүрүүд ба МАН-ын нягтаршил

Эрх мэдлийг хэн атгаж байна. Тэр ялагдсан талдаа ямагт гайхамшгийг үзүүлдэг ерөнхий зүй тогтолтой. Энэ гортигийг МАН ч тойрсонгүй.

Нэг. Н.Учрал тооноор орж ирэгсдийн цувааг хална хэмээсэн ч нэмж чихэв

Нэгэн цагт Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, МАН-ын даргын албан тушаалыг хамтад авсныхаа дараа Ч.Номин тэргүүтэй баахан тооноор орогсод Бага хурал руу чихчхэж байв. Тэр цагт "шударга тав"-ын тэмцлийн үр дүнгээр намаасаа ч, УИХ-ын даргын суудлаасаа ч хөөгдөөд байсан М.Энхболдынхон "Тусгаар тогтнолын ордны хаалгаар орж ч үзээгүй хүмүүс Бага хурлын гишүүнээр томилогдлоо" хэмээж байв.

Улмаар Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулийн жагсаалтыг дэслэхдээ Г.Лувсанжамц, Э.Энхцэцэг зэрэг уулзаж үзээгүй шахам хүмүүсээр өнгөлүүлж, намынхаа томчуудыг тойрогт илгээсэн. Үүнийг Н.Учрал ирэх сонгуулиар засна гэж ам шүд алдсан нь дотооддоо итгэл төрүүлсэн юм. "Тооноор орж ирэгсдээ явуулна" гэх агуулгыг олон сөхсөн Н.Учрал саях Бага хурлаар Б.Болор-Эрдэнэ, сэтгүүлч Х.Эрдэнэбулган зэрэг төлөөллүүдийг тооноор оруулав, нам руугаа. Бүр АН-д элсээд сар болоогүй атлаа МАН-д элссэн тохиолдол ч гарлаа.

Аль ч нам улс төрийн аль салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн дүрүүдээр тодотгол хэрэглэх нь элбэг. Энэ утгаараа тодорхой үзэл санаа, хувь хүний дүршлээ хоногшуулсан нийтлэлч, сэтгүүлчдийг элсүүлэх нь Н.Учралын хувьд намын даргын тоглолт байх зүйл. Гэвчиг явж явж, "тооноор орж ирэгсдийг явуулна" үгүйсгэлийнхээ эсрэг үйлдэл болчхов.

Хоёр. Ялагдсан, хөөгдсөн дүрүүдээ бөөгнүүлснээр МАН авлигаас ангижрах бус авлигачдтайгаа нэгдсэн үзэгдэл болов

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын чангахан гараас Ж.Мөнхбат ер нь зугтсан нь их ээ. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Ж.Мөнхбатыг эх орондоо ирэнгүүт нь хилийн хориг тавьсан" гэдэг тодотгол нь "Түүнтэй хэргийг нь тохирсон" гэх агуулга байв. Ж.Мөнхбат МАН-д эргэн ирэлт хийж буй ил дүртэй.

Ард нь Архангайн фракц буюу гаднаас сүр дуулиан болон саатуулж авч ирсэн Т.Бадамжунайтай өнөөгийн МАН-ын лидерүүд эвлэрсэн гэсэн үг. Эвлэрсэн ч гэж, их муудсан юмгүй. Ж.Мөнхбатыг хэргийг зөөлрүүлээд татчихаж буй шигээ л "Та гадагш явж бай" гэж явуулаад, буцаагаад саатуулсан байдлаар авч ирсэн харагддаг. Үүн дээр нэмж, нам гүмхэн явсан М.Энхболдыг намынхан нь зориуд өнгөлж гаргаж ирэв, Бага хурлаар.

Бага хурлын товыг нүүрсний хэргээр ял авсан Т.Аюурсайханыг шоронгоос суллагдах өдөртэй зэрэгцүүлжээ. Өнөөх нь ч гарч ирэнгүүтээ "Л.Оюун-Эрдэнэ намайг гүтгэсэн, өнөөгийн томчуудтайгаа нийлж авлигын эсрэг тэмцэнэ" гэх утгаар мэдэгдэл гаргав. Шүүх байгууллагатай улсад авлига, албан тушаалтын хэргээр ял эдэлж, шоронгоос гараад, "Авлигачидтай тэмцэнэ" гэж мэдэгддэг урвуу хамааралд олон нийт итгэх үү. Эсрэгээрээ жигших үү гэдэг асуулт.

Бүхэлдэж харвал, МАН өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын хэрэг, нүүрсний хэргүүдээрх цаг үеийн шүүлтэд орсон дүрүүдээ өршөөчихлөө. Харин олон нийт энэ бөөгнөрлийг хэрхэн харах уу. Ийм бөөгнөрлийн дараа "МАН авлигачдаасаа сална" гэж мянга хашгираад хэр оролт болох уу гэдэг асуулт үүслээ.

Нэгэн цагт өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ард түмнийг тэнэг гэж бодоод байна уу. Ухаантай, хэрсүү болцгоосон шүү" гэж намынхнаа загнасан. Харин энэ удаа түүний үгээр Н.Учралыг загнамаар болтол аль муу нэртнүүдээ түүж өршөөв.

Гурав. Хаврын чуулганаар УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг намынхаа муу нэртнүүдийг өршөөсөн залуу спикер хэрхэх вэ

Одоо нэг сонин асуулт. Д.Амарбаясгаланг Л.Оюун-Эрдэнийг дагасаар нам ч үгүй, УИХ-ын даргын суудал ч үгүй үлдлээ гэдэг. Бас чиг үзэл санаагаа хамгаалсан хатуу дүр гэж харагдаж байгаа. Суудал хийгээд ямбыг нь үүрч яваа Н.Учрал нь намын даргын хувиар хаврын чуулган эхлэхээс өмнө намдаа түүнд гадуурхагдаж, хөөгдсөн баахан дүрүүдийг эргүүлэн авчирлаа.

Тэгвэл Ерөнхийлөгчийн инстутицээс өргөн барьсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг Н.Учрал УИХ-ын даргын зүгээс шуудхан дэмжээд явчих уу. Парламентаа хамгаалах чиглэлд У.Хүрэлсүхийн өөдөөс инстутиц төлөөлж үг дуугарч чадах уу. Муу нэртүүдээ өршөөж чаддаг намын дарга эргээд парламентаас гишүүдийг эгүүлэн татах хуулиар нийгэмд баахан хэрүүл тарьж, дуугүй чагнаж суух уу.

Тэр ийм асуултын өмнө өөрөө өөрийгөө тавьчихлаа. Хэнийг нь өршөөдөг, хэнийг нь ялладаг юм гэх барьцах шалтгаан энэ шууд ургачхаж байгаа юм.

Зэрэгцээд "Н.Учрал ч гэсэн тооноор хүмүүс оруулж ирлээ. Бүр АН-ын халуун гал тогооноос хүмүүс авлаа. Ирэх сонгуулиар мандат өгөх, жагсаалтад дэсэлбэл Л.Оюун-Эрдэнээс юугаараа ялгарах юм" гэдэг бас нэг барьцах алхмыг тэр хийчихсэн. Дээрээс нь МАН-ыг таван сонгууль дараалан ялалтад хөтөлсөн Д.Амарбаясгаланг намаас нь хөөх агуулга индрээс хэлснээрээ тэр ирэх жилүүдэд өөрөө мөн тийн нэрлэгдэх эрсдлээ ч бэлдчхэж буй.

Өнгөрсөн жилүүдэд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн өөрийн туулах өрнөлт өдрүүдээ өрж байсан. Тэр замаар эдүгээ Н.Учрал алхаж явна. Эрх мэдэл ер нь атгаад авахаар их сайхан амтагддаг зүйл шиг байгаа юм. Тэр амтыг харин хэнтэй нийлж, хэнийг явуулж илүү гүн таашаалтайгаар мэдэрнэ гэдэг хүнээсээ шалтгаалдаг байх.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ган
ган

Сахил хүртээд шал дордов гэгчээр Учралын өнгөнд энэ нам талийж одвоо хөөрхий. Хаа очиж Оюун-Эрдэнэ Амарбаясгалан нар чинь гэмт этгээд хулгайч луйварчдыг овоо цэгцлэх гэж оролдсон бололтой юм, энэ өнцгөөс нь харвал этгээдүүд нь хэлмэгдэгсэд, ардын баатрууд болж тодроод намын хойморт морилж улмаар төрийн хонгилд найр наадам хийж бүжиг дэглэх янзтай болоод явчихлаа

Зочин
Зочин
Reply to  ган

Хүүк новш тэр залуусыг хөдөлгөхгүй байсан л даа

Зочин
Зочин

Тоонгоор орж ирэгсдийг явуулна гэж нэлээн чанга хэлж байсан санагдах юм одоо өөрөө бүр илүү ихийг оруулж ирэхээр хүмүүс шоололгүй яахав

Зочин
Зочин

Д.Амарбаясгаланг хөөсөн яриа гарчихаад өөр хүмүүсээ өршөөж байгаа нь шударга юм уу үгүй юу гэдэг асуулт өөрөө гарч ирээд байна

Зочин
Зочин

Энэ муу Учрал өвдөөд үхлүүт Герман явж байсан. Тэр чигтээ үхэхгүй. Ард түмний буянаар амь орсон чинь Мие, Сандуй, сахал Эрдэнэбилэг, Бадамжунай, Эби, Сайханбилэг гээд авилгалчдыг цуглуулаад новширдог байна ш дээ.

Зочин
Зочин

Оюукын хамгийн зөв хийсэн зүйл бол Лувсанжамц Энхцэцэг Ганмаа гээд өндөр боловсролтой мэргэжлийн залуусыг парламeнтад, намдаа оруулсан явдал. Тэгээгүй бол нам нь ч 24 онд ялахгүй байх байсан. Парламeнт бол нам дагасан цүнх баригчид, олигархиуд л ордог газар байсныг өөрчилж чадсан. Цус сэлбэсэн. Учрал тэнэг чинь докторууд чадалтай эрдэмтэй хүмүүс тэдний намын анхан шатанд өчнөөн жил ажиллаад л сууж байна гэж сэтгээд байгаа юм даа, дүф новш

Зочин
Зочин

Учралыг Амарбаясгалан, Булгантуяа нарыг намаас хөөх нь зүйтэй гэж их л бардам хэлэхэд нь гүн шоконд орлоо. Бас их муухай хүн юмаа гэж бодлоо.

Зочизочинзочин
Зочизочинзочин

Учрал ч ялгаагүй юм биш үү

Зочин
Зочин

Эрх мэдэл гээд амтанд нь орчихоороо хүн ер нь өөрийгөө мартчих юм аа даа Н.Учрал ингэж эсрэг яриад эсрэг үйлдэл хийж байгааг харахаар итгэл нэг л төрөхгүй байна

Зочин
Зочин

MAN dotroo l neg negnee shahaj oruulj gargaj bga ni ilt haragdaj bn ard irgeded bol neg l jijig toglolt shig sanagdaj bn

Зочин
Зочин

Авлигачидтай тэмцэнэ гээд шоронгоос гарч ирээд мэдэгдэл хийдэг нь үнэхээр хачин сонсогдож байна хүмүүсийг юу гэж бодоод байна аа

Зочин
Зочин

Ayursaikhan shorongoos garaad l avligatai temtsene gej yarij bn gehleer ineeh ch shig uurlah ch shig sonin medremj turuh yum

Зочин
Зочин

М.Энхболдыг дахин гаргаж ирж байгаа нь өөрөө нэг дохио юм биш үү шинэчлэл яриад л хуучин царайгаа буцаагаад гаргаад ирэхээр итгэл алдарна

Зочин
Зочин

Uls turd yalagdsan hunee butsaagaad tsugluulna gedeg ni shinechlel bish harin ch neg negnee hamgaalah zorilgo shig haragdaj bn

Зочин
Зочин

Uchral ooroo ingej zarchim yaria zorchood bhad daraagiin songuuld yalgana gej itgeh hetsuu l bn

Зочин
Зочин

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжих үү үгүй юу гэдэг дээр жинхэнэ байр суурь нь харагдана даа зүгээр л намынхаа аясаар явах вий

Зочин
Зочин

Hurelsuh neg ued ard tumniig teneg bish gej helj bsan odoo ene udaa bas l ter ugee sanah heregtei bh

Их мэдэх
Их мэдэх

ЖДҮДС-аас 950 саяыг нуусан Н.Учрал тэгээд цагаан тагтаа хэвээр үлдэх нь ээ дээ. Тэдэнд шударга ёс гэж байна уу үгүй

Зочин
Зочин

Zaluu spiker gej harj bsan ch odoo namyn darga bolood huuchin zam ruu orj bgaa yum bish uu

Зочин
Зочин

Парламентаа хамгаална гэж дуугарах уу эсвэл намынхаа сонирхлыг хамгаалаад дуугүй суух уу гэдэг дээр л жинхэнэ шалгалт ирнэ

Зочин
Зочин

Erh medel amttai gedeg unen bolovch ter amtaas bolj hun uuriiguu aldah ni hamgiin ayultai

Зочин
Зочин

Муу нэртэй хүмүүсээ өршөөгөөд байвал энгийн гишүүд нь яаж шударга ёс ярих вэ доошоо хүртэл мессеж нь буруу очно

Зочин
Зочин

MAN dotroo tseverlegee hiine gej helsen ni haashaa bolov gej asuumaар bn harah tusam buur budilaantai

Юююююююю
Юююююююю

Учрал аа нөгөө чөлөөлөх сайд нарын талаар бага хурлаас ЗГ руу чиглэл өгөх юу болсон бэ...Хүрэлсүх юм аваад сайд нарыг томилцон болохоор загнаад байгаа биздэ. Тэгдэг юм. Битгий түрүүлж гонгиноод бай

Зочин
Зочин

Н.Учрал өөрийгөө Л.Оюун-Эрдэнээс өөр гэж харуулах боломж байсан одоо бол бараг ижил замаар явж байх шиг

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Uchral Jonon Dashnyam 3 udahgui gemt hereg ni il bolnoo, Hulgaich Khurelsukhd teruugeeree buldegduulsen.

Зочин
Зочин

Учрал гуай тэр ж мөнхбат гэх хогийн хулгайчийг чн л дахиж хармааргүй бна үү

Зоч
Зоч

Ээлж ээлжээрэээ хоолондоо гоё жүжүүд

Зочин
Зочин

Хэн нэг хүн ямар нэг НАМ -ыг удирдаж явах нь тийм ч сонин бишээ. Гагцхүү нам удирдаж яваа хүний зүрх, тархинд Монгол улсын тусгаар тогтнол, халдашгүй аюулгүй байдал оршиж байна уу? гэдэг нь чухал юм. Монголчууд бид гадны ямар ч нөлөө, оролцоогүй улс орноо удирдаж байна уу? Монгол Улс цахилгаан эрчим хүч, бензин, түлшээний хамаарлаас хэзээ гарах бол гэсэн санаашрал Монгол хүн бүрийн дотор оршин буй. Орчин цагийн олон улсын байдал Монголчууд биднээс том сорилтуудыг авах төлөвтэй. Улс удирдаж буй намууд зөвхөн ялах хүсэлд хөтлөгдөж, улс орноо бодох сөхөөгүй өчүүхэн амиа бөөцийлсөн өлөн нь дарагдаагүй, дээшээ долигносон доошоо том дуугарсан, ард түмний амьдралын гүнд орж, тэдгээрийн хүсэл, тэмүүлэл, бэрхшээл зовлонг мэдрээгүй цагаан захтнуудаар хүрээгээ тэлж байгаа нь харамсалтай. Тиймээс намын үйл ажиллагаа ард түмний хүсэл, тэмүүлэл, улс орны хөгжлийг түүчээлэх гэхээсээ илүүтэй цөөн тооны олигархи бүлэгт шилжих явцтай болж, ард түмнээсээ холдож, улмаар кастын хэмжээнд очоод байна.

Уншигч
Уншигч

Цусгүй дайн Монголд ХАХУУЛЬ болж байнаа.

Зочин
Зочин

Учрал бүтэхгүйээ

Зочин
Зочин

Заваан юмнууд. Бүр нэг мафи шинжтэй. Толгойлогч Хүрэлсүхийн үгэнд орохгүй бол шууд ялладаг, мөргөөд өршөөл эрсэн бол нь буцааж авчирдаг. Ийм ч дампуу төр засагтай болох гэж. Хүрэлсүх Учрал нар хурдан зайлаасай

Иргэн
Иргэн

Их хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийг Данх, Жонхуугийн бүлэглэл эсэргүүцэж байгаа.

МАН -АВЛИГА
МАН -АВЛИГА

УЧРАЛ даргатай МАН д АВЛИГАЧИД гавъяат болж, төрийн сэнтийд залрах цаг ажээ.

Холбоотой мэдээ

Back to top button